gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголчууд кирил үсгийг анх сурсан нь”

2012-02-18
0
Twitter logo
0
Twitter logo
2012-02-18
“Монголчууд кирил үсгийг анх сурсан нь”
Монгол бичгийг дайран давшлагч хүмүүс кирил үсгийг аяндаа л сурчихсан байдаг. Яагаад гэхээр бичлэг дуудлага нь зөрдөггүй. Харин монгол бичиг тийм биш. Сурахад их хүнд, нэг үсэг эхэн, дунд, адаг гээд гурван янзаар бичигддэг. Үг болгоны бичлэг дуудлага нь зөрж, шинээр хэл сурах гэж байгаа юм шиг хүнд асуудалтай тулгардаг гээд олон шалтгаан бий.

Монгол бичгийн цагаан толгойн үсэг цөөхөн ч эгшгээр амилуулахаар 100 хол гардаг. Мөн үгийн эхэнд, дунд, адагт гэж гурван янзаар бичигддэг. Харин кирил бичиг тиймгүй. Манайд хэрэглэдэг кирил цагаан толгой 35 үсэгтэй. Нэг үсэг дармал, бичмэл гэж ялгагддаг.

Кирил үсэг бичлэг дуудлага нь адилхан учир сурахад цаг алдахгүй гэдгийн үнэн эсэхийг сонирхоцгооё. Нэгэн түүх өгүүлье. Миний ээжийг залуу байхад буюу 1940-өөд оны сүүлчээр орон даяар шинэ үсэг сурах хөдөлгөөн шуурхай явагдаж 1950 оноос бүх бичиг баримт гагцхүү шинэ үсгээр явна тэсэн шаардлага тавигдаж байж. Ээжийн дарга буюу Шүүх яамны сайд өөртөө мөн бусдад ч шинэ үсэг сурах талаар хатуу шаардлага тавьдаг, бичиг үсгийн дугуйлан тасалсан ажилтны цалинг хасдаг.

Монголдоо мэргэжлийн дунд сургууль ЗХУ-д дамжаа дүүргэсэн хүн байжээ. Ээжид минь байх чемодан дүүрэн Сайшаалын үнэмлэх, Жуух бичиг зэргийн дотор алтан үсгийн нэгэн үнэмлэх байх бөгөөд түүн дээр Шүүх яамны сайд гарын үсэг зурсан байдаг билээ. Тэр сайдын бичгийн хэвийг үлгэрлэвэл өдгөөгийн 4-5 настай хүүхдэд харандаа бариулж бичүүлсэнтэй адил мэт санагддаг.

Анх шинэ үсгийн дугуйлан их л эрчимтэй явагдаж байж. Гэхдээ л улс нийтээр шинэ бичиг заалгаад бүхэл бүтэн зургаан жил, бүх албан хэрэг гагцхүү шинэ бичгээр хөтлөгддөг болоод нэг жил болчихоод байхад шинэ жил тэмдэглэх үеэр ханын сонин дээрээ "Шинэ жилийн мэнд дэвшүүлье" гэж бичих зоригтой залуус Шүүх яамны дотроос гараагүй гэдэг. Боловсрол мэдлэг дулимаг нөхдүүд байсан юм болов уу гэхээр тухайн үедээ гадаад, дотоодод хамгийн олон сэхээтэн нь бэлтгэгдсэн газар тус яам байжээ.

Сангийн яам, Хөдөө аж ахуйн яамны ажиллагсадтай зүйрлэх юм биш. Шүүх яамны ажилчдын олонхи нь дотооддоо хууль цаазны дунд зарим нь гадаадад тусгай дунд, Дээд сургууль төгссөн тухайн үедээ "шижигнэсэн" залуус байжээ. Гэхдээ л ганц өгүүлбэр алдаагүй биччих зоригтой аавын хүү гараагүй байсан байдаг.

Улсын дээд шүүхэд "Ширдэгний нь бандиас ширээнийх нь хамба хүртэл явлаа" гэж хуучлан цээжээ дэлдэх дуртай. Өнөрийн Өлзийхутаг хэмээх огцорсон дарга байжээ. Тэрээр бодсоноо хэлчихдэг нэгэн. Өлзийхутаг нэг удаа халамцуу үедээ дарга нартаа "Та нар шиг юмнууд орос үсгийг тийм ч амархан дөнгөхгүй байлгүй. Маршил сур гэхээр нь та нар албандаа хайртай, ширээндээ дуртай юм болохоороо сурахчаа аядаж байгаа байхгүй юу. Би яах вэ уруудаж яваа хөгшин хүн. Наад орос үсэгтэй үсэггүй чинь болно. Тэр махан толгой Маршилд чинь ч үүнийгээ хэлсэн. Яадаг юм сурахгүй хүн байгаа биз. Надаас наад морь тэргээ л авахгүй юу та нар" гэж агсам тавьжээ.

Бас болоогүй ээ. Хуучирч будаг нь цайрсан савхин дээлнийхээ халааснаас кирил үсгээр хэвлэгдсэн "Үнэн" сонинг гаргаж "Тийм сайн юм бол үүний нэг нүүрийг түгдрэлгүй сайхан, дуржигнатал уншаад орхи" гэж даргаа "шараа" болгожээ. Ө.Өлзийхутаг тэр үед 50 дөнгөж гарч байсан бөгөөд Маршилын залуу цагийн анд учир хамаа намаагүй ярьдаг гудиггүй эр байсан аж.

Түүний агсам тавьдаг нь учиртай байжээ. Тэр үед бичиг үсгийн дээд шатны дугуйланд бүтэн жил явсан ажилтнуудаас дөнгүүр гэсэн нь минутанд 25-30 үг уншдаг байж. Баримт: Шүүх яам, Улсын прокурорын дэргэд мөн хоёр дугуйлан байвч багш нь тогтворгүй, заах арга муутай учир сурагчдын сурлага тун муу. Дээд дугуйлангийнх нь эгшиг, гийгүүлэгч хоёрын ялгааг одоо хүртэл мэддэггүй, Шүүх яам ажилчдаа шинэ үсэгт сургах тухай тушаал гаргасан боловч биелэл нь юу болж байгааг огт мэдэхгүй сууж байна. Энэ мэт ажилчин албан хаагчидаа шинэ үсэгт сургах ажлыг Холбооны яам, Хотын гар үйлдвэр зэрэг газрууд тун муу зохиож байгаа нь илэрлээ. /Үнэн 1945-6-14 №136/ гэж бичигдсэн сонины шарласан хуудсанд түүх болон үлджээ.

Дугуйланд суувч сурахгүй байгаадаа залхсан нэгэн албан хаагч тухайн үедээ үнэтэй төдийгүй ховор байсан авто үзгээ чулуудаж "Хөндлөн бичиг гэдэг чинь хөгийн зовлонтой эд байна" гэж халаглажээ. Бас нэгэн инээдтэй бөгөөд гунигтай явдлыг өгүүлье. Төв аймгийн Баянцогт сумын Гуна, Дунд Уртаар нутагтай ганц бие нэгэн хөгшин байжээ. Сумын захиргаанд алба хашиж байгаад эзэрхий үеийн бичгийн түшмэл байсан этгээд гэж анги язгуураар ардын засагт гологдсон өвгөн байж л дээ. Өвгөн албан журмаас хэлтрүүлж өгөхийг хүссэн өргөдөл сумын даргадаа өгөхөд дарга нь шинэ үсгээр хүлээж авна гээд буцаасан тул хөөрхий өвгөн хоёр өртөө гаруй газар явж 14 настай нэгэн хүү дээр очиж алд цэнхэр хадаг барин өргөдөл бичиж өгөхийг гуйжээ. Хүүг бичиж дуусахаар өвгөн өргөдлөө авч бичгийн нь хэвийг харснаа хм... гээд юм сурвал сайн сур гэж сургамжилжээ. Сонин нь гэвэл өргөдлийг буцаасан дарга өөрөө сонины үсэг тоолж уншдаг харин бичиж ерөөсөө чаддаггүй хүн байжээ.

Шинэ бичгийг шударга уншдаг дарга гэж тун ховор байсан бололтой. Шинэ бичгийн дүрмийг зүгээр мэддэг болсон буюу зарим тайлагдсан хүн ч гэсэн бичиж уншиж чаддаггүй байна. Ийм байдал энгийн ардаас эхлээд хариуцлагатанд хүртэл үзэгдэнэ. "Сэлэнгэ аймгийн хоёр орлогч дарга нөхөр Цүлтэм, Галсанбалдан нар сонин шууд уншиж хоёулаа чадахгүй үсэг тоолж байхыг хөндлөнгөөс харахад аягүй байв. Удирдаж байгаа хүмүүс нь ийм байгаагийн харгайгаар олонх хариуцлагатай ажилтан нь сонин хэвлэл ашиглаж чаддаггүй байна. Үнэн 1946-5-7 №105/ гэж гарчээ.

Одоо монгол бичгийг хүчлэн эсэргүүцэгчид нь хэн бэ гэвэл товчхондоо хэлэхэд дарга нар болно. Гэтэл шинэ үсгийг эсэргүүцэгчид нь бас л тухайн үеийн сэхээтэн хийгээд дарга нар байжээ. МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас дарга нарт шинэ үсэг заах гэж олон ажил зохионо. Нэгэн баримт: "Нөхөр Маам илтгэлдээ: -Бүх албан яамдын дарга, сайд, удирдах ажилтан шинэ үсэгт шамдан суралцахын оронд "чухал ажилтай" гэж сугарч хоцроод доод ажилчдынхаа сурлагыг үнэлэн мэдэж чадахгүйд хүрч байгааг буруушаан тэмдэглэв. /Үнэн 1945-6-14 №136/ гэжээ.

Байдал иймэрхүү л байж. Үе үеийн Их хурал, Засгийн газрын гишүүдийн тун бага магадгүй арав хүрэхгүй хувь нь уугуул бичгээ унших хэмжээний мэдлэгтэй, бичиж огт чадахгүй гэсэн судалгаа байдаг байна. Монгол бичиг сэргэх эсэх нь түүнийг ямар хүрээнд хэрэглэхээс шалтгаална. Тухайн үед манай нэг эх оронч, Ерөнхий сайд монгол бичгийг сэргээхэд наян сая байтугай 800 сая төгрөг ч хайран биш гэж хэлснийг нэгэн сэтгүүлч өлгөж авч "наад их мөнгөөр чинь эхлээд хоол олж идье.

Дараа нь цадсан хойноо монгол бичгийн талаар ярилцъя" гэж сониноор хариу барьж, зарим дарга нар таатай хүлээж авч байсансан. Соёлт өртөнц монгол бичгийг хүндэтгээд зогсохгүй, алдагдсан байранд нь эргүүлэн залахад бодит туслалцаа үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган санаа тавиад байхад бид гүйцэтгэх үүрэгтэй билээ.

Дашийн Батмөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан