Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Та эрдэмтэн судлаач хүний хувьд өнөөгийн нийгэмд ямар үнэлгээ өгөх вэ?
-Нийгэм асар их бухимдалтай байна. Энэ нь хүнийг бодож санаснаа хэрэгжүүлэн амжилт олоход саад болж буй юм. Нийгэм болж бүтэхгүй байна хэмээн 76 гишүүнээ буруутгаад аль болох бэлэн юм хүлээж суух нь давамгайлаад байх шиг. Ийнхүү бэлэнчлэх байдал нь тухайн хүндээ болоод улс орны ирээдүйн хөгжил дэвшилд ч сөргөөр нөлөөлөх юм. Хүн бүр амьдрал ахуйгаа хэн нэгнээс хараат бусаар аваад явчихвал эрх үүргээ хүлээж мэддэг бол нийгэм, төр маань аяндаа хэв журамдаа орж улс орон маань хөгжин цэцэглэх болно. Сайн явах санааных гэдэгтэй санал нэгддэг. Бусдад буруугаа чихээд зүгээр суугаад байвал хүн хөгжихгүй, нийгэм ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тиймээс хүн маргаашаа өөрчлөх гэвэл эхлээд өөрийгөө өнөөдрөөс эхлэн өөрчлөх хэрэгтэй.
-Таны бодлоор нийгмийн бухимдал чухам юунаас нөлөөлөөд байна вэ?
-Мэдээж огт бухимдалгүй амар амгалан амьдрал гэж юу байхав. Бухимдал нь олон нийтийг хамрах нь аюултай. Ердөө л хүний амин чухал хэрэгцээ сонирхол зөрчигдөх үед нийгмийн бухимдал үүсдэг. Хүний гол хэрэгцээг гурван үндсэн хэсэгт хувааж болно. Нэгд орон байр, эд хөрөнгө, мал аж ахуй, машин унаа, хувцас эд зүйлс гээд материаллаг хэрэгцээ. Хоёрт оюун санааны хэрэгцээ харин эцэст нь нойр, хоол, бэлгийн амьдрал гээд биологийн хэрэгцээ байдаг. Эдгээр хэрэгцээ нь дутагдаад ирэхээр аяндаа уурлаж бухимдаад ирдэг байна. Тухайлбал өнөөгийн эдийн засгийн хямрал, мөнгөний хомсдол, үнийн өсөлт, ажилгүйдэл түүнийг дагасан архидалт, гэмт хэрэг, хулгай дээрэм, биеэ үнэлэлт, садар самуун, хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт хийх зэрэг нь нийгмийг олноор нь хүнд цохилтод оруулж байна.
Ийм нийгмийн бухимдал нь цөөхөн монголчууд бидэнд сэтгэцийн тулгамдсан асуудал болох төрөл бүрийн өвчин эмгэгтэй болгож байгаатай хэн ч маргахгүй биз. Сэтгэцийн тулгамдсан асуудлаас үүдэн хүний бие махбод хямарч улмаар өвчин эмгэгт маш амархан өртдөг юм. Хүний сэтгэл амар тайван байгаагүй нөхцөлд зүрх судас, элэг, дэлүү, ходоод гэдэс гээд дотоод эрхтний маш олон эмгэг үүсдэг. Манай уламжлалт ангаах ухаан болон орчин цагийн шинжлэх ухааны аль алинд нэн түрүүнд тухайн хүний биеийг биш сэтгэлийг эмчилье гэдэг шүү дээ.
-Манай орны таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж яригддаг юм билээ. Энэ хэр үнэний хувьтай юм бол?
-Үнэндээ манай оронд сэтгэцийн өвчин үнэхээр тулгамдсан асуудлын нэг болж байна гэдгийг харуулж буй тоо. Энэ нь төр засаг сэтгэцийн эрүүл мэндийг илүүд үзэж анхааралдаа авах цаг болсныг харуулсан параметр юм. Шилжилтийн хэцүүхэн он жилүүдэд айл гэр бүрт сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн бий болсон нь яах аргагүй үнэн дүр зураг юм. Аливаа улс орон хөгжих тусам сэтгэцийн эрүүл мэндийн асуудал улам олширдог жамтай.
-Тэгвэл Монгол цусны хүмүүст гол төлөв сэтгэцийн ямар өвчин зонхилж байна гэж та үзэж байна?
-Манайхны нэг хэсэг нь архийг хэтрүүлэн байнга хэрэглэж архинд живсэн гэж хэлж болох. "Монголчуудын архины эрт тэнэгрэлийн хам шинж" хэмээх шинэ нэр томъёо дэлхийн ангаах ухааны нэвтэрхий тольд бүртгэгдэх нь тун ойртож байгаа. Мөн тайвшруулах болон нойрны эмэнд, хар тамхинд донто гээд олон төрлийн сэтгэц идэвхит эм бодисын донгоос гадна агаарын энэ бохирдлын зэрэгцээ тамхины дон өргөн тархаж залуу үеийг маань эрэмдэг зэрэмдэг болгож буй нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаад мэргэжлийн хүний хувьд эмзэглэж явдаг. Мөн манай нийгэмд давамгайлж буй өвчний нэг шизофрени, шизо төст эмгэгүүд юм. Энэ нь сэтгэцийн бие даасан архаг өвчин юм. Манай төвд хэвтэж буй нийт өвчтөний 50 хувийг шизофрени эзэлж байна. Эдгээр өвчнүүдийн гол шалтгаан нь дээр хэлсэн нийгмийн бухимдал гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Ийн сэтгэцийн хүнд өвчнөөс ард түмнээ авран хамгаалахын төлөө манай 400 гаруй сэтгэцийн эмч ажилчид өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна.
-Таныг монголын төдийгүй дэлхийн олон орны анагаах ухааны салбарт лекц уншдаг гэж сонсож байсан. Та хэдэн орны эрдэмтэдтэй санал бодлоо солилцож байв даа?
-Миний хувьд 1989 оноос хойш сэтгэцийн эрүүл мэнд, донтолт судлалын чиглэлээр олон орны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Мэргэжлийнхээ дагуу урд хойт хоёр хөршид очиж лекц уншдаг. Түүнчлэн Европын холбооны донтолт судлалын болон Германы Эссен хотын сэтгэцийн эмч нартай хамтран ажилласны үр дүнд Монгол орныхоо сэтгэцийн эрүүл мэндийн практикт нөхөн сэргээх эмчилгээний чухал таван арга технологийг нэвтрүүлсэн. Мөн Ази-Номхон далайн сэтгэцийн эрүүл мэндийнхэнтэй хамтран ажиллаж байсан. Нийт дэлхийн гуч гаруй орноор явж сэтгэц судлалын чиглэлээр олон судалгаа шинжилгээ хийж бодлого боловсруулан туршлага солилцож ирсэн.
Сонирхуулахад Москва хотын Сербскийн Институтын харъяа эрүүл мэндийн төвд удаа дараа очихдоо хийсэн "Эрүүлжүүлэх 12 алхам" сэдэвт илтгэл тавихад дараа жил нь дахин илтгэл тавих урилга ирсэн. Хэдэн жилийн дараа тус төвийн захирал А.Кривенко олон улсын нэг хурлын үеэр надтай таарч "Таны эрүүлжүүлэх 12 алхам илтгэлийг бид туршлага болгон хэрэглэж байгаа маш үр дүнтэй арга болсон шүү" гэж талархсанаа илэрхийлж байсан юмдаг.
Дараа нь 1992 оноос Хөх хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах болсон. Манайхаас 30 гаруй эмч сувилагч нар урд хөрш рүү явж туршлага судалж ирсэн. Ер нь би жил бүр Хөх хотын анагаах ухааны дээд сургууль болон тус хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нарт очиж лекц уншдаг. Манай эмнэлгийн гадаад харилцаа улам өргөжин тэлэх шаардлагатай байгаа.
-Таны хүүхэд ахуй насны амьдралыг эргэн дурсвал, магадгүй дэлхийн шинжлэх ухаанд үнэт хувь нэмрээ оруулахад аав ээжийн тань үнэт сургаал нөлөөлсөн байх?
-Тэгэлгүй яахав. Би Дундговь аймгийн харьяат, хөдөө төрж өссөн хүн. Манай ээж энэ салбарт 45 жил ажилласан буурал бий. Би аравдугаар ангиа төгсөхдөө Монголын бүх роман, туужийг уншчихсан байсан. Миний аав аливаад маш нухацтай ханддаг үг дуу цөөтэй, олон түмэнд хүндлэгдсэн нэр хүндтэй хүн байсан. Хэлэх үгээ ч маш их бодож байж оновчтой дуугарч аливаад зөв шийдвэр гаргадаг хүн байсан. Гэхдээ хэн нэгэнд хэлэх үгээ шууд ил гаргаад хэлчихдэг энгийн хэрнээ эгэл хүн байв.
Манайд маш их хүн цугладаг байсан. Аав маань маш хөдөлмөрч завгүй явдагсан. Би хүүхэд байхдаа аавыгаа бараг хэвтэж байхыг хараагүй. Ийм амьдралын хар ухааныг ааваасаа сурсан даа. Харин ээж сувилагч хийдэг байсан. Хүний эрүүл энхийн төлөө л бүх амьдралаа зориулсан хүн дээ. Амьдралд гэр бүлээ зөв сонгох гэдэг нь маш чухал зүйл. Би өөрийгөө маш аз жаргалтай хүн гэж боддог. Учир нь миний ар гэр, үр хүүхэд хань гээд бүгд л миний дотны хүмүүс, хамгийн үнэнч шүүмжлэгчид байдаг. Уг нь би хуулийн хүн болно гэж боддог байлаа.
Ээжийнхээ ятгаснаар 1972 онд конкурс өгч эмч болох замыг сонгож байсан. Төгсөх ангийн оюутан байхдаа Монголын нэрт сэтгэцийн эмч профессор Ц.Гүрдорж, Ш.Доржжадамба, С.Бямбасүрэн нарын лекцийг сонсож Ц.Гүрдорж багшийнхаа санал тавьсаны дагуу сэтгэцийн эмч болсон.
-Таны гаргасан сэтгэцийн тухай ном сурах бичгүүд олон байдаг. Хамгийн сүүлд ямар ном гаргав. Ер нь таны номын сан арвин биз?
-Би хүүхэд байхаасаа номонд их дуртай, маш их ном цуглуулдаг хүүхэд байлаа. Анагаахын чиглэлээр сурч оюутан болноос хойш бүр ч их ном цуглуулсан. Улсаас өгсөн гурван өрөө байрны маань нэг өрөөнд нь дүүрэн ном байдаг. Бараг арван мянга орчим ном цуглуулсан байх. Нэг эрдэмтэн тэр өрөөг харчихаад толгой сэгсэрч "Үгүй мөн ч тойм алгаа. Одоо наад номнуудаа төрөлжүүл" гэхэд: Би хэдэн өдрийн ажил болж байж нэг юм хэрэгцээтэй газар тарааж заримыг нь гал ноцоохоор ээжийнхээ хашаанд хураасан. Захаас хоёр чингэлэг аваад шигшиж байж 400 орчим ном авч үлдсэн. Ер нь бол Сэтгэц аддиктологийн чиглэлээр бичигдсэн бүх ном надад байдаг шүү. Хамгийн сүүлд "Сэтгэц судлал" гэж нэлээд зузаан ном гаргасан.
-Оюутан байхаасаа л багш нартаа танигдчихсан байсан эрдэмтэн болох гараа байж дээ. Багш нарынхаа тухай дурсахгүй юу?
-Тийм шүү багш нар минь л зөв чиглүүлж өгсний дүнд өдий зэрэгтэй явж байгаа. Ажилдаа үнэнч тууштай хандах, өвчтөнөө сэтгэл гарган эмчлэх гээд олон зүйлийг багш нараасаа л сурсан даа. Би өдөрт зургаан цаг л унтдаг. Шөнө 24 цаг гэж хэвтээд өглөө 06 цаг гэхэд босдог. Өдөрт 14-15 цаг ажиллана шүү. Миний нэг давуу тал байдаг аливаа асуудлыг маргааш гэж хойш тавих ойлголт байдаггүй. Үүнийхээ үр шимийг ч өдгөө хүртэж явна. Цэл залуу насандаа эрдмийн зэрэг хамгаалж байлаа. Хоёр диссертаци, 25 ном, арван товхимол, эмчилгээний 12 арга, эрдэм шинжилгээний 150 бүтээл туурвисан байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 250 нийтлэл зөвлөмж бичсэн байна. Энэ бүхэн маань эрдэмтэн мэргэд багш нарын минь ач гавьяа гэж тэднээрээ бахархаж явдаг даа.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн шавь бэлдэж байна?
-Бид салбартаа шавь бэлтгэх нь зүйн хэрэг. Маш олон шавьтай тухайлбал таван хүн анагаах ухааны доктор, арван хүнийг магистрын зэрэг хамгаалуулахад оролцож багшилж байлаа. Сэтгэц аддиктологийн чиглэлээр 60 гаруй эмч бэлтгэсэн. Тусгай программаар хэд хэдэн чадварлаг ирээдүйтэй залуусыг бэлтгэж байгаа. Сайн шавь бэлтгэгдэж байвал миний сэтгэл амрах нь тэр.
-Эрүүл мэндийн салбарт 30-аад жил ажилласан байна. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоог тоолж барахгүй биз. Эмч хүн өвчтөнөө эдгэрээд гарахыг харахад мэдээж таатай байдаг биз?
-Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэх ажил маш нарийн чимхлүүр тухайн эмчээс өндөр мэдлэг, чадвар шаарддагаас гадна хүн чанар шаарддаг ажил. 30-45 хоногт эмчилгээний эхний хэсэг нь дуусдаг
энэ үед хордлого тайлахаас эхлээд цогц эмчилгээг бүрэн хийж, сэтгэл зүйг нь ч эмчилнэ. Миний эмчилгээний арга "патент"-ыг Оросын холбооны Томск, Улаан-Үд, Хөх хотын төвийнхөн одоо ч үйл ажиллагаандаа хэрэглэн ашигладаг.
-Хүний сэтгэл зүйтэй ажилладаг учраас маш нарийн мэдрэмж шаарддаг байх?
-Манай алба нэлээд хүнд хэцүү хэрнээ ихээхэн онцлог бүхий алба л даа. Ерөнхийдөө хууль хяналтын байгууллагатай их ойр ажиллах шаардлага тавигдана. Онол, практикийн өндөр мэдлэгтэй, хөдөлмөрч, өндөр мэдлэг бүхий нягт зангарагтай хүн энэ албыг авч явах ёстой.
-Ингэхэд та Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэд дэх захирал нь вэ?
-Энэ эмнэлэг байгуулагдсаны эхэн үед дандаа Орос дарга нартай байдаг байлаа. Харин 1958 оноос Монголын мэргэжилтнүүд удирдаж ирсэн байдаг. Миний хувьд тав дахь захирал юм байна.
-Таныг хүмүүс Монголын үе үеийн ерөнхийлөгчдийн сэтгэл зүйг үздэг гэдэг юм билээ?
-Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүний сэтгэл зүйн байдлыг сорил хэрэглэх аргаар үздэг нэг компанит
ажил дөрвөн жилд нэг удаа болдог юм. Түүнийг л хэлж байгаа байх. Түүнээс биш би ерөнхийлөгчийн эмч биш ээ. П.Очирбат гуайгаас эхлэн үе үеийн ерөнхийлөгчдийн сэтгэл зүйн байдлыг үзэж байсан. Энд онцлог нэг зүйл тэмдэглэн хэлэхэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан бүх хүмүүс "сэтгэхүйн" хувьд маш агуу хүмүүс байдгийг л хэлмээр санагдсан.
-Далд фронтын доктор гэж таны тухай нэг нийтлэл гарсан байдаг. Яагаад таныг ингэж нэрлэх болсон юм бэ?
-Надаар болон манай шавь нараар эмчлүүлж архины хараат байдлаас ангижирч эрүүл амьдралын хэв маягт эргэж орсон хэдэн мянган хүн байдаг юм. Тэд маань их хүчтэй хүмүүс. Ингэж хэлж буй учир нь өөрийгөө ялан дийлсэн хүн л хамгийн хүчтэй хүн байдаг. Архины асуудлаас гэр бүлээ аварч чадсан хүмүүсийг манлайлагч лидерүүд гэж үнэлдэг. Тэд нар маань л намайг далд фронтын доктор гээд нэрлэчихсэн юм билээ. Нийгэмд ил гараад өөрийгөө сурталчлаад байхыг хүсдэггүй. Гэтэл эдгээр өөрөө өөрсдийгөө ялан дийлсэн лидерүүд маань л эрүүл амьдрал, аз жаргал бэлэглэсэн доктор гээд л ил болгочихсон юм даа. Уран бүтээлч хүмүүс үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авдаг бол эмч бид эрүүл чийрэг болон эмнэлгээс инээмсэглэн гарч буй хүмүүсийнхээ "Эмчээ баярлалаа" гэх талархлыг нь сонсоод эрч хүч урам зориг авдаг даа.
-Эрдмийн мөр хөөсөн хүн голцуу ном шагайж суудаг гэж ойлгодог. Мэдээж эр хүн болсон хойно ан ав хийх сонирхол байдаг болов уу?
-Уг нь ан агнах сонирхолтой үе байсан. Багаасаа л ан ав хийдэг хүмүүстэй хамт явж тэднийг хардаг байлаа. Харин аавыгаа бурхан болсноос хойш энэ тухай мартсан. Аав маань жинхэнэ эр хүний бүх шинжийг агуулсан сайхан эр, айлын ганц хүү байлаа. Аавын маань тэр сайхан генээс өчүүхэн ч гэсэн надад үлдсэн байхаа гэж найддаг.
Хүн ардынхаа сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн далд фронтын эзэн танд болон танай салбарын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Х.Баяр-Угтах