Жолооны үнэмлэхээ гээсэн хүмүүсийн үнэмлэх дахин хэвлэгдэн гарахдаа удаашралтай байна гэж иргэд бухимдах болсон байна.
Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газрын олон нийттэй харьцах хэлтсийн байцаагч Б.Сүрэнжаваас тодрууллаа.
-Сүүлийн үед иргэд хаясан, гээсэн жолооны үнэмлэхээ авахад удаашралтай байна гэх болсон байна. Жолооны үнэмлэхний хэвлэлт яагаад удааширч байна вэ?
-Юуны өмнө жолооч нар өөрсдөө хариуцлага өндөртэй байх хэрэгтэй. Учир нь жолооны үнэмлэх гэдэг бол иргэний үнэмлэхтэй адил үнэт цаас юм. Гэтэл жолооч нар өнөөдөр өглөө жолооны үнэмлэхээ гээчихвэл тэр өдөртөө авах гэдэг асуудаг гардаг. Одоо жолооны үнэмлэх ажлын 20-25 хоногт гарч байгаа. Урд нь ажлын 10 хоногт гардаг байсан бол лавлагаа авах 10 хоног нэмэгдэж байгаа юм.
-Жолооны үнэмлэхээ хаясан жолооч нар ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бэ?
-Бүрдүүлэх бичиг баримт гэхээр замын цагдаагийн газраас лавлагаа авна. Үүнийг өнгөрсөн тавдугаар сараас авдаг болсон. Мөн манайхаас эрүүл мэндийн хуудас авч харьяа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг дээр очиж бөглүүлнэ. Гэхдээ иргэд шууд очоод таамгаар ч юмуу цусны бүлгээ бөглүүлдэг, гэтэл тэр нь ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртлөө гэхэд жолооны үнэмлэх дээр бичигдсэн бүлгийн цусыг өөрт нь сэлбэх болно. Тиймээс энэ нь тухайн хүний амь насанд аюултай гэдгийг жолооч нар хатуу анхаарах хэрэгтэй. Үүний дараа үнэмлэхний мөнгө мөн зарлуулсан төлбөрийг тушаасан баримтууд, иргэний үнэлэхний хуулбар, хоёр хувь цээж зураг гэсэн материалуудыг бүрдүүлдэг.
-Замын цагдаагийн газраас авдаг лавлагаа ямар учиртай юм бол оо?
-Лавлагаа авах болсон хэд хэдэн шалтгаан бий. Учир нь хаясан, гээсэн бичиг баримтыг олоод, буцаан олгодог олон лавлах төвүүд байна. Дээр нь замын цагдаагийн хэлтсүүдэд их хэмжээний жолооны үнэмлэх бөөгнөрсөн. Мөн жолооч нар давхар үнэмлэх авдаг болсон. Гэхдээ эхний үнэмлэх нь хүчингүй болдог. Тэрийг мэддэггүй юм уу, ямар ч байсан 2-3 үнэмлэхтэй хүн их байна. Тиймээс зөрчил гаргасан ч илүү үнэмлэхээ цагдаад хураалгадаг болсон. Энэ нь жолооны үнэмлэх хурдан хугацаанд амархан гардаг байсантай холбоотой. Энэ мэт зүйлүүдийг байхгүй болгох үүднээс лавлагаа авдаг болсон юм. Энэ лавлагаа нь замын цагдаагийн харьяа 15 хэлтсээр шүүлгэж, 10 хоногийн дотор гардаг. Яагаад 10 хонож байна гэхээр бүх харьяа хэлтсээр, лавлах төвүүдээр шүүдэг. Хэрэв шүүсэн газруудын аль нэгэнд тухайн хүний үнэмлэх нь байгаа тохиолдолд очиж авах газрыг нь зааж өгдөг. Харин байхгүй бол шинээр хэвлэдэг болсон.
-Жолооны үнэмлэх хэвлэх тал дээр бол ямар нэгэн асуудал байхгүй байтаа юм байна тийм үү?
-Тийм. Хэвлэх машинд эвдрэл гарсан, эсвэл бэлдэц дууссан гэх ч юм уу ямар нэгэн саад байхгүй байгаа. Харин манайд шинээр жолооч болж байгаа, ангилал ахиулах, хаясан гээсэн, хуучин шар үнэмлэхээ солиулах зэрэг бүх төрлийн үнэмлэхний захиалга зун цаг болохоор ихэсдэг. Учир нь хүн бүрийн амралт болж олон хүн шинээр жолооч болдог шүү дээ. Тиймээс үнэмлэх хэвлэх тал дээр бага зэргийн ачаалалтай байгаа.
Ж.Отгонмягмар