Гадаад хэлний үнэ цэнийг хэт мэдэрсэн эцэг эхчүүд хүүхдээ багаас нь “унаган” хэлтэй болгохоор зүтгэж, зарим нь бүр гадаад хэлний сургалттай цэцэрлэгээр дамжуулан, дээш ахиулан суралцуулдаг.
Харь хэлээр төрөлх хэл шигээ ярьж ойлголцож, өөрийгөө илэрхийлж чаддаг болно гэдэг бахархмаар зүйл. Бид гадаад хэл заавал сурах ёстой, “Хэлтэй бол хөлтэй” гэдэгтэй ч санал нийлдэг.
Гэхдээ ямар ч хүүхэд эхлээд эх хэлээрээ зөв сайхан ярьж, найруулж зөв бичиж бүрэн сураад, төрөлх хэлээрээ бичигдсэн сайхан бүтээлүүдийг уншаад, өөрийн гэсэн бодол ухаан сууж, дүгнэлт хийх чадвар суусныхаа дараа гадаад хэлийг сурдаг бол монгол хэл, эх орноороо бахархах сэтгэл нь батжиж, харийг хэт шүтэн туйлшрах, эсвэл өөрсдийгөө хэт дөвийлгөх, эсрэгээр хэт “доош хийх” зэрэг үйлдэл гаргахгүй л байсан болов уу...
Одоогийн залуучууд яриан дундаа “ёстой мэт” англи үг хавчуулан чамирхдаг, сонссон бусад нь түүнийг гадаад хэлтэй, мундаг гэж дүгнэх нь түгээмэл болжээ
Хэдхэн жилийн өмнө хүүхдийн нэвтрүүлэгт орсон 3 настай хүүгээс “Энэ юу вэ?” хэмээн ширээний зураг үзүүлэхэд “table” хэмээн цэвэрхэн нь аргагүй хэлж байсныг санаж байна.
Нэлээд эртхэн үед бол “стол” л гэх байсан болов уу. Нэгэн үе бүх нийтээрээ орос хэл рүү хошуурч байсан давалгааг одоо англи хэл үргэлжлүүлэн авчээ. Магадгүй хятад хэл ч нэг их хол хоцроогүй байх.
Одоогийн залуучууд яриан дундаа “ёстой мэт” англи үг хавчуулан чамирхдаг, сонссон бусад нь түүнийг гадаад хэлтэй, мундаг гэж дүгнэх нь түгээмэл болжээ.
“Улбар шар” өнгө “orange” хэмээх үгэнд аль хэдийнэ байраа алдаж, монголоороо хэлбэл бараг нүд нь бүлтийн, хэддүгээр зууны үг вэ гэж гайхахаар хүмүүс олон болж.
Гадаадад амьдардаг хүмүүсийн ярианаас олонтоо сонсож байсан нэг зүйл бол хүүхдийнх нь тухайн орны хэлд сайжрахгүй байгаагийн шалтгааныг эх хэлээ бүрэн эзэмшээгүй, эх хэлнийх нь мэдлэг, чадвар сул байгаатай холбож тайлбарласан байна билээ. Амьдралын энэ мэт наад захын жишээ, туршлагаас харахад ч эх хэлээрээ үг холбож уншиж сураагүй хүүхдэд гадаад хэл заана гэхээр боломжгүй мэт санагдах юм.
Гэтэл Монгол хэлний тухай хуульд “Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуульд бага ангиас нь эхлэн гадаад хэлийг зааж болохоор...” тусгасан байдаг.
Ийм сургалттай сургуулиудын ихэнх нь 1 дүгээр ангиас, цөөн зарим нь 2 дугаар ангиас сонгосон гадаад хэлээ үзэж, харин 4 дүгээр ангиас нь дахин өөр хэл нэмэн судалж байх юм.
Тэгвэл хүүхдэд нэгдүгээр ангиас нь англи, хятад зэрэг гадаад хэл заахыг дэмжсэн төр засгийн энэ шийдвэр нь хэр зөв, оновчтой юм бол?
Хэл сэтгэлгээ хоёр шууд холбоотой болохоор өөр ямар гадаад хэл эзэмшсэнээс бидний ертөнцийг харах үзэл хүртэл өөрчлөгдөж байдаг.
Хэл яриа, үзэл бодол нь ч гүйцэд төлөвшиж амжаагүй бага ангийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой.
Хэлийг нь судалсан орныхоо соёл, ёс заншил гээд л аливаа зүйлд хүссэн хүсээгүй хэн ч арай элэгтэй болдгийг би өөр дээрээ мэдэрсэн. Хил дээр өссөн, цэргийн албан хаагчийн миний үеийн хүүхдүүд багаасаа л “хятад бол дайсан” гэсэн гүн бат ойлголттой өсөж томорцгоосон.
Гэтэл хилийн дээс алхаж “энэ хэл”-ийг судлах шаардлага гарлаа. Жилийн дараа нөгөө тогтсон бодол маань арай л зөөлрөөд ирэх жишээний. Тэгвэл хэл яриа, үзэл бодол нь ч гүйцэд төлөвшиж амжаагүй бага ангийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой. Хэл сурахад хэзээ ч оройтохгүй.
Даяаршлын далайд алдаж болохгүй үнэт зүйл болох монгол хэл, өв соёл, ёс заншлаа авч үлдэхэд дээрх хуулийн зорилго оршиж байгаа ч төрөлх хэлээ сайтар эзэмшиж чадаагүйгээс өрөөсөн далавчтай мэт үлдсэн, “харь сэтгэхүйтэй” монголчуудын тоог өсгөхөд Монгол хэлний хууль маань ч бас хувь нэмрээ оруулаад байна уу даа...
Ж.Хишигжаргал