Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам тээврийн сайд Д.Ганбат нар БНХАУ-ын Шинхуа группийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна.
Тус групп Тавантолгойн ордод цахилгаан станц, төмөр зам барих, нүүрс олборлох төслүүдийг бүгдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх санал тавьсан байна.
Шинхуа групп Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонирхлоо хэдийнээс илэрхийлж байсан. Өмнөх Засгийн газрын үед зарласан сонгон шалгаруулалтад тус групп Энержи ресурс компани болон Японы Сумитомо корпорацтай хамтран, олон улсын консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулаад байсан юм.
Тус консорциум Тавантолгойн нүүрсний ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдэж байв. Гэвч УИХ-аас томилсон, Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээ манай талд ихээхэн алдагдалтай хэмээн гэрээг хойшлуулсан.
Үүний дараа олон улсын зах зээлд нүүрсний үнэ унаснаар яриа хэлэлцээ бүрэн зогссон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ахлуулсан шинэ Засгийн газар бүрдсэний дараа Шинхуа групп Таван толгойн ордод хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийлжээ.
Тавантолгойн бүлэг ордод Шинхуа групп дангаараа үйл ажиллагаа явуулах нь Үндэсний аюулгүй байдлаас баталсан зөвлөмжийг зөрчих магадлалтай. Учир нь манай улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтад БНХАУ угаас өндөр байр эзэлдэг. Үндэсний аюулгүй байдлын тухай зөвлөмжид аль нэг гадаад улсаас хэт их хамааралтай байхыг дэмждэггүй.
Өнөөдрийн уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Жаадамба, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал н.Түмэнцогт нар оролцож байна.
Нөгөө талаас Шинхуа группийн Монгол дахь суурин төлөөлөгч н.Баянцагаан, Шинхуа группийн хилийн чанад дахь Хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Лу Вин, Шинхуа группийн Ерөнхий менежер Лию Лянь нар оролцож байна.
Уулзалтын дараа хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.