gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн амын насжилт ба тэтгэвэр

Нийгэм
2016-10-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2016-10-14
Хүн амын насжилт ба тэтгэвэр

Маргааш, нөгөөдөр ам.долларын ханш хэдэн төгрөгтэй тэнцэхийг нарийн таамаглах аргагүй. Харин 20 жилийн дараа та бүхэн өөрийгөө хэдэн настай болохыг мэднэ. Жишээлбэл, 50 жилийн дараа Монгол Улсад 90 настай хөгшид хэр их байхыг мэдэхийн тулд одоогийн 40 настнуудын тооноос тооцоолоход болно. Насжилтын хувь хэмжээ огцом өсч, буурах явдал бараг байдаггүй.

Улс орон амар тайван байж, гоц халдварт өвчин, байгалийн гамшиг болоогүй л бол хүн амын насжилтыг нарийн тооцоолж болдог. Хэдэн жилийн дараа 65–аас дээш насны хүн ам хэд болохыг мэдэх боломжтой.

График дээр НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан Монгол Улсын 2100 он хүртэлх хүн ам зүйн төсөөлөл болон насжилтын хувийг харуулсан байна.Дээрх графикаас харвал, 2100 онд Монгол Улсын хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь 65-аас дээш насныхан болно. Энэ хувь хэмжээ одоогийн Япон улстай адил байгаа юм.

Өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 28 хувийг 0-14 насны хүүхэд ( 830000 хүн), 67 хувийг 15-64 насныхан (хоёр сая хүн) , тав хүрэхгүй хувийг 65-аас дээш насныхан (120000 хүн) тус тус эзэлж байна. Гэтэл 2100 онд нийт хүн амын тоо 4.5 саяд хүрч, үүний 17 хувийг хүүхэд, 57 хувийг хөдөлмөрийн насныхан (15-64 нас), 26 хувийг өндөр настнууд (1.17 сая хүн ) эзлэх тооцоо гарсан байгаа юм. Урт удаан түүхэн замналтай Монгол Улсын хувьд урьд өмнө байгаагүйгээр насжилт явагдах төлөвтэй аж.

НҮБ нь насжилтын хувийг үндэслэн тухайн улсад насжилт явагдаж байгаа юу эсвэл аль хэдийн насжилт явагдсан уу гэдгийг тодoрхойлсон байдаг.

Үүнээс үзвэл Монгол Улс 2030 онд өндөр насжилт явагдаж буй нийгэмд (нийт хүн амд эзлэх 65-с дээш насныхан 7 хувиас дээш) , 2050 он гэхэд өндөр насжсан нийгэмд ( 65-с дээш насныхан 14 хувиас дээш) тооцогдох юм.

Энэ графикт Япон улсын насжилтын хувийг харуулсан байна. Таны харж буйгаар Япон улс 1970 онд өндөр насжиж буй нийгэмтэй байсан боловч 24 жилийн дараа буюу 1994 онд өндөр насжилттай нийгэмд шилжсэн. Европын бусад орнуудад насжилтын хувь 7-14 болох хугацаа нь Францад126 жил, Шведэд 85 жил, Германд 40 жил, Англид 46 жил байдаг бол Монгол зэрэг Азийн улс орнуудад насжилт хурдацтай явагдаж байгаа юм. Дээрх таамаглалаар Монгол Улс Япон улстай адил 25 орчим жилийн хугацаанд өндөр насжилттай орон руу улам бүр шилжих төлөвтэй байна.

Насжилттай уялдуулан тэтгэвэр, даатгалын үйл ажиллагааг улам боловсронгуй болгож, шинэчлэх шаардлагатай болдог. Өнөөг хүртэл Монгол Улсын хүн амын тоо өсч, дундаж наслалт нэмэгдсэн ч насжилт 3-4 хувьтай байсан хэдий ч цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул үүнтэй уялдсан тэтгэврийн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.

Япон улс насжилттай холбогдуулан таван жилд нэг удаа хүн ам зүйн судалгаа хийж, нарийн тооцоолол дээр үндэслэн цаашид олгох тэтгэврийн хэмжээг тооцож, хуримтлуулах ёстой шимтгэлийн хэмжээг тогтоодог. Мэдээж хэрэг Япон улсад ч гэсэн шимтгэлийг нэмэхэд ард иргэдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарч, төлөвлөсөн ёсоор шимтгэлийн хэмжээг нэмж чадахгүй болж байсан тохиолдол бий.

Дахин хэлэхэд хүн амын насжилтыг тооцоолж болно. Ирээдүйд таамаглаж болох зүйл дээр үндэслэн цаашид ямар арга хэмжээ авах нь тэтгэврийн тогтолцооны үйл ажиллагааны хувьд маш чухал байдаг.

ЯМАШИТА МАМОРУ “Жайка” төслийн ахлах зөвлөх 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан