gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Shanghai Tower - Хятадын бэлгэ тэмдэг

2017-01-14
0
Twitter logo
0
Twitter logo
2017-01-14
Shanghai Tower - Хятадын бэлгэ тэмдэг

Шанхайн тэнгэр баганадсан барилга ирээдүйн бэлгэ тэмдэг болсоор бага бус хугацаа өнгөрчээ. Итгэхгүй бол хиймэл оюун ухаан, цаг хугацаагаар зорчих аялал, нарийн технологитой тагнан турших ажиллагааны тухай киноны ерөнхий зураглалд тус хотыг ашигладаг Холливудын найруулагч нараас асуугаад үзэгтүн.

Спайк Жонзийн “Her” кинонд Шанхайг футурист стиль бүхий ирээдүйн Лос Анжелес хотын дүрд хувиргасан. Скарлет Йоханссоны дуу оруулсан компьютер үйлдлийн системд дурлаж буй гол дүрийн (жүжигчин Хоакин Феникс) хайрын түүхийг уг кинонд өгүүлдэг. “Looper” кинонд цаг хугацаагаар хэсүүчлэгч, хөлсний алуурчин Брюс Уиллис 2074 он хүртэл 30 жил амьдрахаар Шанхайд ирдэг. Түүнийг алахаар өөрийнх нь залуу цагийн хувилбар араас нь ирнэ. “Mission Impossible III”-т Том Круз биозэвсэг хулгайлаад 88 давхар Jinmao Tower-ээс олсоор буудаг хэсэг бий.

Хожим 2015 онд 127 давхар Shanghai Tower ашиглалтад ормогц Шанхай хот шинэ футурист бэлгэ тэмдэгтэй боллоо. Нийт 632 метр өндөр уг барилга нь өндрийн үзүүлэлтээрээ Дубайн 828 метр Burj Khalifa-гийн дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог. Цамхагийн зураг төслийг боловсруулсан АНУ-ын Gensler компани барилгын ажлын явцыг баримтжуулахаар гэрэл зурагчин Ноа Шелдоныг хөлсөлжээ. Үйлчлүүлэгчийнхээ захиалгад нийцүүлэн барилгын ажлын зураг авсан ноён Шелдон сайтад нэвтрэх эрхээ ашиглан өөр бусад түүхэн дүрсийг ч гэрэл зурагт үлдээсэн юм.

Сүүлийн 35 жилд хийж гүйцэтгэсэн Хятадын барилгын бүхий л том төслийн нэгэн адилаар Shanghai Tower-ийг ч жижиг хотууд, хөдөөнөөс ирсэн цагаач ажилчдын хүч хөдөлмөрөөр босгосон. Шелдоны гэрэл зургуудад асар өндөрт аюултай ажил хийж буй ажилчдын бахархал, эр зориг үлдэж хоцорчээ. “Барилгын шат угсардаг бригадын ажилчид гэхэд л бүгд Хөнань мужийн жижигхэн хотоос ирсэн хүмүүс байх жишээтэй. Бүгд хоорондоо хамаатан садан, анд нөхөд” хэмээн Шелдон тайлбарласан юм.

“Хүмүүс ажлаараа бахархахыг харах нь бидэнд ч сайхан байлаа. Барилгын зурагтай адилаар бидний ажиллаж байгааг ч гэрэл зурагт үлдээгээрэй хэмээн ажилчид гуйдагсан” хэмээн зурагчин дурсан өгүүлэв. Ялангуяа эрчүүдээс ихэнх тохиолдолд огт үл дутах хүнд ажил хийж буй бүсгүйчүүдийг харах нь түүнд цочирдом үзэгдэл байлаа. “Эмэгтэйчүүд даан ч хүчир ажил хийнэ. Эрчүүдийн үүрдэг бүхнийг эмэгтэйчүүд ч дутахгүй үүрээд л зүтгэнэ” хэмээн ноён Шелдон ярьсан юм.

Shanghai Tower байрлаж буй Лужязуй санхүүгийн төв нь Дэн Сяопин 1978 онд эдийн засгийн маоист төлөвлөлтийг арчин хаяснаас хойших Хятад орны шилжилтийн бэлгэ тэмдэг. Энэ газарт 1980-аад оны сүүлч хүртэл агуулах, үйлдвэр, орон сууцны намхан тагз дүүрэн байсан юм. Хожим байдал хурдан өөрчлөгдлөө. Дэлхийн нийт өргөгч цамхагийн 18 хувь нь Шанхайд ажиллаж байгаа талаар тус хотын захирагч 1996 онд тайлбарлаж байв. Өнөөдөр Лужязуй нь тэнгэр баганадсан өндөр барилгуудыг нягт шахаж барьсан газар болон хувирчээ.

Аз туршигч хоёр орос 2014 онд дуусаагүй барилгын сайтад сэм нэвтэрч, хамгаалах хэрэгсэлгүйгээр дээвэр дээгүүр явж буй бичлэг интернэтэд тавигдсанаар Shanghai Tower дэлхийд алдаршсан. Уг хэргээс болж Шелдоны зураг авах ажилд ч бэрхшээл үүслээ. Баримт бичиг ном ёсоор ч аюулгүйн ажилтнууд гэрэл зургийн аппараттай энэ тэрүүгээр хэсүүчлэх гадаадын харьяатад сэжиглэнгүй хандах болжээ. Харуулын албаны хүмүүс түүний үйлдэл бүрийг хардана. “Ажилчдын зураг авч яах гээд байгаа юм гээд л сэжиглэцгээнэ” хэмээн ноён Шелдон дурсав.

Уг цамхаг суурь хэсгээсээ орой хүртлээ 120 градусын мушгиа хийцтэй нь Шанхайн салхиний даралтын хүчийг багасгахаар тооцсон хэрэг ажээ. Шинэ санааны ачаар барилгын хийцэд 58 сая ам.долларын бэхэлгээний материал хэмнэснийг Gensler компани тайлбарладаг.

Цамхагийг барьж дуусмагц Шанхай болоод Хятадын эдийн засаг эндээс эхлэх үү гэсэн асуулт үүслээ. “Тэнгэр баганадсан барилгын хараал” гэж бий. Дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн алдар хүртсэн цамхаг бүр эдийн засгийн сүйрэл ёрлосон талаар эдийн засагчид онолдож гарлаа. Нью-Йоркийн Empire State Buildng, Куала-Лумпурын Petronas Tower, Дубайн Burj Khalifa-г эдийн засагчид жишээ болгож байв.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь ердөө л хөөс гэсэн бодолтой шинжээч цөөнгүй. Одоогийн байдлаар Shanghai Tower-ийн оффисын талбайн дөнгөж 60 хувийг түрээслээд байгааг тус цамхагийн төлөөлөгч мэдэгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нурвал ноён Шелдоны гэрэл зургуудад дүрээ мөнхөлсөн ажилчдад хамгийн хүнд тусаж, Shanghai Tower үр ашиггүй зарцуулалтын хөшөө дурсгал болон үлдэж хоцорно.

Габриэль Вилдау

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан