gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Сарантуяа: Санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах ч боломжтой

Э.Оргил
Улс төр
2017-04-29
0
Twitter logo

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар өнөөдөр 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, 1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцсон. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан.

Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүнээс 735 нь оролцож байна.  Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн ажиглаж байгаа. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх мэтээр ажиглалт хийж байна.

Эхний сэдэв буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа бүлэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан.

Одоо 2, 4 дүгээр сэдвүүдийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”  асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн гэлээ.

-Санал асуулгад оролцож байгаа төлөөллийг хэрхэн сонгосон бэ, нөлөөнд автахгүй байх талаасаа боломж бүрдсэн гэж үзэж байна уу?
-Ц.Сарантуяа: Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна.  

Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг бүлэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хэрнээ улсынхаа Үндсэн хуулийг боловсронгуй болгоход чин сэтгэлээсээ оролцож, идэвхтэй байгаа нь ажиглагдлаа. Хүмүүсийг нэг аймгаас, нэг дороос ирснээр биш нь 735 хүнийг дотор нь хүн амын жигд төлөөллийг харгалзсан санамсаргүй түүврийн аргаар дахин хуваарилж, биенээ мэдэхгүй, өндөр настай, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг бүлэгт оруулжээ.

-Асуудлаа хоёр өдрийн дотор хэлэлцэж амжих уу?
-УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа.

-Нэгдсэн тайлан мэдээ хэзээ гарах вэ?
-Г.Чулуунбаатар:
Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 6-ны өдөр гэхэд зөвлөмж гарган УИХ-д өргөн барина. Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай.

Бидний үүрэг зөвлөмж гаргаж өгснөөр дуусгавар болно. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой гэж хариуллаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан