Увс аймгийн Малчин сумын харьяат, хурандаа Өндгөний Эрдэнэ-Очирыг энэ удаагийн буландаа урилаа. Тэрээр Монголын Зэвсэгт хүчинд 32 дахь жилдээ зүтгэж байна. Дэслэгчээс хурандаа хүртлээ дэвшин ажиллаж буй түүний ажил амьдралын замнал бас л сонин. Монголдоо цэргийн бэлтгэл, техник хэрэгслээр тэргүүлдэг мотобуудлагын гурван хороог захирсан, одоо дөрөв дэх батальон болох Өмнөговь аймгийн 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний түүхэнд энэхүү дөрвөн хороог захирч явсан хүн Ө.Эрдэнэ-Очироос өөр байхгүй. Ийнхүү түүний амьдралын хуудсыг сөхсөн юм.
Увс аймгийн Малчин сумын жаахан бор хүү арван жилийн сургуулиа төгсөөд Цэргийн нэгдсэн сургуульд элсчээ. Аав ээжээсээ хол, цэргийн сургуулийн дөрвөн жил тийм ч амар байсангүй. Арай гэж хотын амьдралд дасаж байхад нь Зүүнбаянгийн 132 дугаар ангид томилжээ. Ө.Эрдэнэ-Очир энэ тухайгаа “Хаа холын Увс аймгаас Улаанбаатарт ирж суралцаад, үргэлжлүүлэн Зүүнбаянд амьдрахдаа цэргийн амьдралаас шантраад явбал явах л байлаа. Цэргийн сургуулийн нэгдүгээр дамжаанд байхдаа жаахан шантраад оргох гэж байсан тал бий.
Түүний дараагаас л би энэ замаар эргэлт буцалтгүй явах ёстой юм байна гэдгээ ухамсарласан. Энэ л замыг сонгосондоо өдөр бүхэн баярладаг. Харамсаж, хойшоо сууж байсан удаа надад нэг ч байгаагүй” гэж байв. Зүүнбаянгийн 132 дугаар анги Зэвсэгт хүчиндээ нэлээд алдартай анги. Учир нь тухайн үеийн офицер бүхэн энэ ангиар дамжиж цэргийн хүн болдог байв. Энэ ангид ажиллаагүй л бол сайн офицер, сайн цэргийн дарга болж чаддаггүй гэх албан бус яриа ч зэвсэгт хүчнийхэн дунд байдаг билээ.
Ийнхүү хээрийн академи хэмээн нэрлэгддэг Зүүнбаянгийн ангид Ө.Эрдэнэ-Очир салааны захирагчаас эхлээд мото буудлагын батальоны штабын дарга хүртлээ дэвшин есөн жил ажиллажээ. Түүний дараа Элитийн батальон гэгдэх 150 дугаар ангид шилжин ажилласан байна. Тэнд байхдаа ХБНГУ-д мото буудлагын чиглэлээр суралцлаа. Ө.Эрдэнэ-Очир “Би Германы сургалтаас их зүйл сурсан. Тухайн орны цэргийн албан хаагчид хэрхэн ажилладаг гээд энгийн зүйлээс эхлээд мотобуудлагын захирагч ямар байх ёстой талаар хичээл заалгаж байлаа. Сурсан бүхнээ энд ирж ажилдаа хэрэгжүүлсэн” гэж байв.
Үнэхээр ч түүний амжилттай ажилласныг томигдогдож байсан албан тушаалууд нь харуулна. Ховд аймгийн 123, Дорнодын 323, Орхон аймгийн 186 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд одоо Өмнөговийн 167 дугаар ангид захирагч. Эдгээр анги нь мотобуудлагын томоохон батальонууд юм. Тэрээр “Би харьцангуй залуу буюу 38 насандаа ангийн захирагчаар томилогдсон байдаг. 2004 онд Ховд аймгийн 123 дугаар ангийн захирагчийн ажлыг авахдаа жаахан эмээж байлаа. Би чадах болов уу гэж хүртэл бодож байсан. Гэхдээ цэрэг хүн тушаалаар ажилладаг. Элдэв шалтаг тоочих эрх байдаггүй.
Тухайн ангийг удирдаад өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийн амжилтыг хойш нь ухраахгүй юмсан гэж их хичээж ажилладаг даа” гэлээ. Мөн тэрээр зэвсэгт хүчинд 30 гаруй жил ажиллахдаа 10 гаруй анги байгууллагад ажиллажээ. Зүүнбаянгаас Улаанбаатар, тэгээд Ховд, Дорнод, Эрдэнэт, Өмнөговь гээд эх орныхоо баруун хязгаараас өмнө хязгаар хүртэл нэлээд олон удаа нүүсэн. Түүнээс “Нүүдлийн шувуу шиг амьдрах хэцүү юу. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авдаг вэ” хэмээн асуухад “Ажлынхаа хүрээнд нэлээд олон газар оронд томилогдлоо. Удирдлагууд маань надад итгэл хүлээлгэснийх байх гэж миний зүгээс баярлан хүлээж авдаг.
Тэр итгэл найдварыг дааж явах юмсан гэж ажил үүргээ гүйцэтгэдэг. Гэхдээ гэр бүлийнхэнд маань жаахан хүндрэлтэй. Эхнэр маань багш сурган хүмүүжүүлэх ухааны доктор хүн бий. Намайг дагаж явсаар цэргийн хүн болсон. Тэр минь одоо цэргийн сэтгэлзүйн чиглэлээр ажилладаг” гэлээ. Үнэхээр ч тэрээр энэ салбарт бий болгосон орон зайдаа гэр бүлийнхээ хүнийг хүртэл уруу татах хэмжээний “хайртай” гэдгийг түүний ярианаас нь мэдэрч байв. 30 гаруй жил зүтгэсэн түүний ажлын он жилүүдэд “өнгө будаг” нэмэх нэгэн хэсэг бий.
Тэр нь Ирак дахь Эрх чөлөө ажиллагаа. Хурандаа Ө.Эрдэнэ-Очир Ирак дахь энхийг дэмжих ажиллагааны хоёрдугаар ээлжинд цэргийн багийн захирагчийн орлогчоор үүрэг гүйцэтгэсэн. Тухайн баг алан хядагчийг устган гайхамшигтай амжилт үзүүлж, тухайн үедээ шуугиан тарьж байсан удаатай. Тэдний гавьяа одоо ч бүдгэрээгүй байна. Тэрээр “Эрх чөлөө ажиллагаа мэдээж амар байгаагүй.
Гэхдээ цэргийн хүмүүс итгэл даагаад үүрэг авсан бол түүнийг биелүүлэхийн төлөө явна. Бригадийн генерал Н.Баярсайхан манай багийн захирагчаар явсан. Манай ээлжинд монгол цэрэг Н.Аззаяа алан хядагчийг устгаж гайхамшигтай гавьяа байгуулсан” гэлээ. Ийнхүү Монголын зэвсэгт хүчний нэгэн эд эс нь болж яваа эрхэм хүмүүний амьдралын нэгээхэн хэсгийг өгүүллээ. Түүний эх орондоо “өгсөн” ажил амьдрал нь арвин баялаг ажээ.
Т.Батсайхан