HP компани нь 1939 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 83 жил болжээ. Дэлхийн анхдагч технологийн брэнд HP нь зөөврийн компьютерын худалдаагаараа дэлхийд эхний 2-т ордог нэр хүндтэй брэнд юм.
Та бүгдэд бизнес болон гүйцэтгэлд зориулагдсан HP Elite болон Z ангиллын бүтээгдэхүүнүүдийг товч танилцуулъя.
HP Elite ангилал нь өндөр гүйцэтгэл үзүүлэх чанартай зөөврийн компьютер бөгөөд 2008 оноос хойш хөгжүүлж эхэлсэн. HP Elite серийн энэхүү ангилалд зөөврийн компьютер болон дэлгэц багтдаг ба бизнест чиглэсэн онцгой бүтээгдэхүүнүүд юм. HP-ын өндөр гүйцэтгэл шаардагддаг бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрийн 3 жилийн баталгаа олгохоос гадна энгийн хэрэглээнд нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүдээс өндөр технологи бүхий чип ашигладаг.
HP Elite ангиллын бүтээгдэхүүнийг бизнес, банк санхүү, мэдээлэл технологийн өндөр нууцлалтай мэдээлэл боловсруулахад өргөнөөр ашиглаж байна.
Харин HP Z ангилал нь мэргэжлийн гүйцэтгэлд зориулсан компьютерын цуврал юм. Анх 2009 оны 3-р сард худалдаанд гарсан бөгөөд үүнээс хойш дахин сайжруулалт хийж 2013 онд Z Book нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэв.
HP Z ангиллын бүтээгдэхүүн нь дизайнерууд, 3D уран бүтээлчид, CAD хэрэглэгчид болон дижитал инженерүүд зэрэг технологиос бүрэн хамааралтай мэргэжилтнүүдэд зориулагдсан ба өндөр ачаалал авах чадвартай CPU, RAM, GPU-ээр тоноглогдсон. GPU-ний хувь өндөр ачаалал даах Nvidia RTX A серийн график картуудтай гэдгээрээ давуу талтай.
HP Elite болон Z ангиллын дотоод программ хангамжуудын давуу талууд:
HP Sure Sense нь интернэт сүлжээгээр тархсан хортой программ, вирусийг илрүүлж саармагжуулахын тулд AI буюу хиймэл оюун ухаанд суурилагдан бүтээгдсэн аюулгүй байдлын цогц систем юм.
HP Trust Start нь программ хангамжийн халдлага, гэмтлээс хамгаалж, автоматаар сэргээгдэж өөрийгөө эдгээдэг BIOS-ийг идэвхжүүлэх программ хангамжтай байдаг. Иймд бизнес ангиллын бусад төхөөрөмжүүдээс ялгардаг.
HP Wolf Security буюу гаднын вирусийн халдлагаас хамгаалах систем. Энэ нь та бидний мэдэх Anti-Virus программ хангамж ба HP-ын бизнес ангиллын Elite, Z, Envy, Pavilion, Rebook, Spectre гэх мэт зөөврийн компьютеруудад дагалдаж ирдэг өндөр гүйцэтгэлтэй программ хангамж юм.
Мөн байршил тогтоох Tile систем нь HP Elite зөөврийн компьютеруудын байршлыг олж тогтоох боломж олгодог.
Та HP-ын бизнес ангиллын төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн цагаас дээрх программ хангамжуудыг ямар ч үнэ төлбөргүй ашиглах ба программ шинэчлэгдэх бүрд автоматаар update хийгддэг.
HP брэндийн албан ёсны дистрибьютер Bestcomputers.mn
https://www.facebook.com/BestComputers.mn/
https://www.linkedin.com/company/13228796/admin/