gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ши Жиньпиний бодлогын нөлөөгөөр "JD.com" компанийн менежерүүдийн цалин буурчээ

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2022-11-24
7
Twitter logo

Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын тусламжтайгаар "хөрөнгийн замбараагүй тэлэлт"-ийг хяналтдаа авна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачилсан "Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлого"-ын хүрээнд "JD.com" компани 1.4 тэрбум ам.долларын ажилчдын тэтгэмжийн сан байгуулах хэрэгтэй болсон. Тэгвэл тус сангийн хөрөнгийн зарим хэсгийг бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын хоёр дахь том онлайн худалдааны компани 2000 орчим менежерүүдийнхээ цалинг 10-20 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ.

Мөн компанийг Үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Лю ажилчдын нийгмийн халамжийн санд 14 сая ам.доллар хандивлана гэж мэдэгджээ. Үүнээс гадна тус компани ажилчиддаа орон сууцны хүүгүй зээл олгох зориулалттай 10 тэрбум юанийн сан байгуулахаар болсныг эх сурвалж мэдээлсэн.

Ши Жиньпин 2021 онд "Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлого"-ыг эхлүүлж, чинээлэг бизнес эрхлэгчид болон томоохон компаниудад хөрөнгийн дахин хуваарилалт хийх үүрэг өгөөд байсан. Энэ нь Хятадын интернетийн томоохон компаниудын эсрэг явуулсан хатуу бодлоготой зэрэгцэн зах зээлд тогтворгүй байдал үүсгэсэн юм.

Харин өнгөрсөн X сард Хятадын коммунист намын их хурлыг угтан Бээжингийн зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авсан тул "Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлого"-ыг олны анхаарлаас түр холдуулаад байв. 

"Бидний энэхүү үйл ажиллагааны үр дүнд манай компанид тав болон түүнээс дээш жил ажилласан бүх хүмүүс, тэр дундаа хүргэлтийн болон хэрэглэгчийн үйлчилгээний салбарын ахан дүүс маань өөрийн гэсэн орон гэртэй болох мөрөөдлөө биелүүлнэ гэж найдаж байна" хэмээн "JD.com"-ийн Үүсгэн байгуулагч Ричард Лю өгүүлсэн нь бий.

Ши Жиньпин өөрийн үндсэн бодлогуудын нэгийг дахин хэрэгжүүлж эхэлснээр БНХАУ-ын томоохон компаниуд болон хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. 

Дээрх мэдээ гарсны дараа "JD.com" компанийн хувьцаа Хонгконгийн бирж дээр 4 хувиар буурсан бол гол өрсөлдөгч "Alibaba" болон "Tencent Holdings" компаниудын хувьцаа 2 гаруй хувиар буураад байна. 

Зөвхөн "JD.com" компаниар зогсохгүй 58 их наяд ам.долларын үнэлгээ бүхий Хятадын санхүүгийн компаниудын удирдах албан тушаалтнууд бүгд Ши Жиньпиний бодлогыг хэрэгжүүлэхийн тулд цалингаа хасуулж байгаа юм. 

Бусад компаниудын тухайд гэвэл, Хятадын орон нутгийн зах зээлд "Alibaba" компанийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа "Pinduoduo" компани өөрийн ашгаас 1.5 тэрбум ам.долларыг фермерүүдийн нийгмийн халамжид зарцуулна гэсэн амлалтыг өнгөрсөн жил өгч байсан.

Мөн "Tencent" компани нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж, 15 тэрбум ам.доллар болгоно гэж мэдэгдсэн байна. Харин "Alibaba" компани жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор 5 жилийн хугацаанд 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ гэж амлаад буй. Үүний зэрэгцээ "PDD"-ийн Колин Хуанг, "ByteDance"-ийн Жан Иминь, "Xiaomi"-ийн Лэй Жун тэргүүтэй тэрбумтнууд их хэмжээний хандив өгөхөөр болоод байгаа юм.

Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын тусламжтайгаар "хөрөнгийн замбараагүй тэлэлт"-ийг хяналтдаа авна гэж тус улсын Засгийн газар мэдэгдээд байгаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан