Ном хэвлүүлэхийн тулд Соёлын яамнаас тогтоосон стандарт гэгчийг мөрдөх, тэр дундаа хүүхдийн номд агуулгын стандарт, цензур тогтоосон гэх мэдээллийг Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээс тодрууллаа.
-Олон нийтийн сүлжээнд Соёлын яамнаас ном, хэвлэлтэй холбоотой журам боловсруулсан нь агуулгын болон бусад байдлаар цензур тогтоож байна гэсэн мэдээлэл гарч олон нийтийн анхаарлыг татаж байна. Соёлын яам ном хэвлэлтэй холбоотой тийм стандарт гаргаж байгаа юу?
-Юун түрүүнд Монгол Улсын Соёлын яамнаас хүүхдийн болон бусад зохиолын агуулгад ямар нэг хэлбэрээр цензур тогтоох, түүндээ үндэслэн ном хэвлэх зөвшөөрөл олгох гэх мэт ажил хийгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Ном, зохиолын агуулгад ямар нэг байдлаар цензур тогтоох ямар ч боломжгүй, ийм ажил хийгдэх нь бүү хэл, яригдаагүй.
Соёлын яам нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл утга зохиол, ном хэвлэлийн салбарын болон энэ салбарт оролцогч талуудыг хамруулсан бүрэн судалгааг хийж, салбарын бодлого тодорхойлох, аливаа баримт бичгийг гаргахдаа салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа.
Хүүхдийн ном хэвлэлийн агуулгыг эргэж харахгүй бол нийгэмд зохисгүй агуулгатай бүтээл тарж байна гэсэн саналаа зохиолчид өөрсдөө хэлдэг.
Өөрөөр хэлбэл, энэ салбарын төрийн бодлогыг бүрэн хэмжээнд тодорхойлохын тулд салбарынхны оролцоо, санал хүсэлтийг хангаж ажилладаг. Энэ салбар өөрөө оролцогч тал ихтэй. Жишээ нь Соёлын яамны хийсэн судалгаагаар Монгол Улсад 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, 2 цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь зохиол бүтэх төрөхөөс эхлээд хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, олон нийтэд түгээх, шүүмж бичих, маркетинг сурталчилгаа хийх гэх мэт олон дамжлагыг цогцоор нь харах асуудал гэсэн үг. Эдгээр бүх оролцогч талууд нийлж байж нийгмийн соён гэгээрлийг бий болгож байгаа.
Тиймээс Монгол Улсын Соёлын яам нь утга зохиол, ном хэвлэлийн салбарыг Төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой салбар мөн гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд багтаасан. Улмаар салбарын процессын зураглалын дагуу үе шаттай бодлогын ажлууд хийгдэж байгаа. Эдгээр дунд ном, зохиолын утга агуулгыг цензурдэх гэх мэт асуудал огт байхгүй гэдгийг дахин хэлмээр байна.
-Тэгвэл номын хэвлэлийн стандарт гэх ойлголт яригдаж байгаа юу. Нийгмийн сүлжээнд “...Хувиараа хүүхдийн ном бичээд хэвлүүлэх боломжгүй болж байна. Соёлын яамнаас зөвшөөрөл авах нь” гэх мэдээлэл явж байсан?
-Мэдээллийн бүрэн бус байдлаас үүдэн зарим нэг хүнд буруу ташаа ойлголт төрсөн байхыг үгүйсгэхгүй. Түрүүн хэлсэнчлэн Соёлын яам утга зохиол, ном хэвлэлийн салбарын мэргэжилтнүүдтэй цуврал уулзалт зохион байгуулж, санал сэтгэгдлийг нь сонсдог. Энэ үеэр хүүхдийн зохиолчдын хамгийн их илэрхийлж, дэвшүүлж байдаг санаа нь нэгдсэн редактортай болох асуудал. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ном хэвлэлийн агуулгыг эргэж харахгүй бол нийгэмд зохисгүй агуулгатай бүтээл тарж байна гэсэн саналаа зохиолчид өөрсдөө хэлдэг.
Хувь хүний л үзэл бодол, санаа зовнил шүү дээ. Зарим талаараа энэ нь үнэн. Нийгэмд ч гэсэн хүүхдийн зохил, бүтээлийн утга агуулгатай холбоотой шүүмжлэл бий. Харин түүнийг нь Соёлын яамнаас салбарынх нь мэргэжлийн холбоо, байгууллагуудын саналыг тусгасан Хүүхдийн номд тавигдах стандарт шаардлагын боловсруулж буй төсөлтэй хольж ойлгосон байж магадгүй. Энэ стандарт шаардлага бол номын агуулгатай холбоогүй, эрүүл ахуйн шаардлага, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хэрэглээний гэх мэт асуудлыг тусгасан төсөл юм. Энэ төсөлд бид санал авахаар 21 аймгийнхаа Соёл урлагийн газартаа хүргүүлсэн. Дараагаар нь энэ төслийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлж, 60 хоногийн хугацаанд нээлттэй байрлуулж, олон нийтээс санал авдаг юм. Тэгэхээр хүн бүр төслийг харж, ялангуяа мэргэжлийнхэн, энэ салбарынхан нээлттэй хэлэлцүүлж, саналаа тусгаж болно гэсэн үг.
-Баярлалаа.
Эх сурвалж: Соёлын яам