GoGo.mn уншигч Та бүхэнд “Хаачих вэ?” нэртэй шинэ булангаа танилцуулж байна. Уг булангаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ямар сонирхолтой, шинэ зүйлс үзэж, найз нөхөд, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно.
Эхний дугаартаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорьсноор үзэж болох үзэсгэлэнт, түүхт газрууд болон жилийн дөрвөн улиралд ажилладаг баазуудын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь 293.186 га талбайг хамарсан ой мод, ойт хээр, намаг, хад асгат өндөр уулсын өвөрмөц тогтцоороо онцлогтой.
Уг дархан цаазат нутагт 300 гаруй төрөл зүйлийн ургамал ургадгаас 84 зүйлийг эмийн ургамал хэмээн бүртгэжээ. Мөн энд 50 гаруй хөхтөн, 250 орчим төрлийн шувуу байдаг. Гурван төрлийн могой, 20 гаруй төрлийн загастай аж.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нийт 400 гаруй бааз, амралтын газрууд бүртгэлтэй байдгаас 120 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жилийн дөрвөн улиралд ажилладаг баазууд болох 19 газрыг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна.
ЗУРАГ ДЭЭРХ МЭДЭЭЛЛЭЭС БААЗЫН НЭР, БАЙРШИЛ, ХОЛБОО БАРИХ УТАС, ЦАХИМ ХАЯГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХАРАХ БОЛОМЖТОЙ

/Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллийн дагуу баазуудын мэдээллийг хүргэж байна. Бааз, амралтын газруудад ямар нэг үнэлгээ, шалгуур тогтоогүй болно./

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорьсноор үзэж болох үзэсгэлэнт, түүхт газруудаас танилцуулъя.
МЭЛХИЙ ХАД /МӨНГӨТ ЦОХИО/

Зуун модны тулалдаанд Зүүнгарын Галданбошигт хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанаас хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт, мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор нь орхиод явжээ. Үүнээс хойш Мэлхий хадыг хааны мөнгийг хадгалагч хэмээн хүндэтгэж Мөнгөт цохио хэмээх болжээ.
ХҮҮХЭН УУЛ
Галданбошигт хааны мөнгө, алт эрдэнэсийг сахин мөнхөд нойрссон хатан нь Хүүхэн уул болсон домогтой. Мэлхий хадны баруун хойд талд тайван, ихэмсгээр дээш харан хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул байх бөгөөд үүнийг Хүүхэн уул хэмээн нэрийддэг. Энэ уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй, хад чулууг нь хөдөлгөж болдоггүй догшин уул гэлцдэг.
ГҮНЖИЙН СҮМ
Гүнжийн сүм нь Монголын 18-р зууны үеийн архитектур, урлагийг төлөөлөх үнэт дурсгал юм. Энэхүү барилгыг 1697 онд эцэг болох Манж Чин улсын Энх Амгалан хааны зарлигаар Монголд ирж Түшээт Ханы ач хүү Довдондорж ноёны хатан болсон Хичээнгүй амирлангуй гүнжид зориулан босгожээ. Гүнжийг Манж Чин улсаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй хэмээх шалтгаанаар 1740 онд Манж албатууд хөнөөсөн түүхтэй. Түүнийг насан эцэслэхэд Довдондорж ноён Гүнжийн сүмийг босгож, шарилыг нь бунхалсан түүхтэй. Уг сүм бунхныг сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалан иржээ.
Уг сүмийн хэрэмний өндөр 2,5 метр, зузаан нь 0,3 метр, өргөн урт нь хааш хаашаа 70 метр тэг дөрвөлжин юм.

Горхи-Тэрэлжийн бүс нутагт Мэлхий хаднаас наана байрлах агуй. Зүүн тийш зам руу харсан талд нь авирдаг жимтэй. Нутгийн хүмүүс Зуун ламын агуй, Мянган ламын агуй хэмээн нэрийдэх нь бий. Шашны хэлмэгдүүлэлтийн үед хэсэг лам нар энэ агуйд орж нуугдан амьд гарч байсан домогтой. Түүнчлэн Халх Ойрадын үймээн самуунтай байх үед Занабазар хутагтын хэсэг шавь нар цэргүүдээс зугтаж энэ агуйд нуугдан амьд гарч байсан домог яриа байдаг.

Сарьдагийн хийдийг анх Халхын Өндөр гэгээн Занабазар 1686 онд барьж дуусгажээ. Гэвч эл хийд 1687 онд Халх-Ойрадын үймээний улмаас сүйтгэгдэж, Монголын шашны төвийн үүргийг төдий удаан гүйцэтгэж чадаагүй аж. Уг хийд анх 11 сүм дугантай байсан боловч үймээнд өртсөнөөс хойш туурь дээрх жижиг сүмд XX зууны эхэн хүртэл хурал хурж байжээ. Хагийн хар нуураас баруун хойш 8 км зайд Сарьдаг уулын уулын өвөрт орших энэ газарт зөвхөн мориор эсвэл явганаар хүрэх боломжтой.

Аръяабалын сүмийг бясалгалын хэмээн тодотгох агаад 1998-2004 онд барьжээ. Сүмийг холоос ажвал зааны хошуу мэт хэлбэртэй харагдах 108 шаттай. Хийдийг тойруулан 108 жижиг суварга, шашны найман тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход Ум мани бадми хум тарнийг олон дахин уншсантай тэнцэнэ хэмээдэг. Сүмийн зүүн талын уулын энгэрт маанийн зургаан үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг. Дээврийн доод хэсэгт гурван ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Дотор талд нь найман мутарт Аръяабал гэдэг нь Жанрайсиг бурханы санскрит нэр юм.
ХАГИЙН ХАР НУУР
Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур юм. Уулын тагтад далайн төвшнөөс дээш 1817.3 метр өндөрт оршдог гүний ундаргатай. Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн уулсын дундах хотгорт эргэн тойрны уулын оройд байх мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг. Нуурын урт 2.5 км, өргөн нь 1.1 км. 11 метрийн дундаж гүнтэй, хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрнэ.
Хагийн хар нуурын эргэн тойрны маршрутын сүлжээ нь нийтдээ 285 км урт. Тус маршрут нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хойд хэсгээс эхэлдэг ч нуур нь Хан Хэнтийн дархан цаазат газрын өмнөд хэсэгт байрладаг.
Баруун баян, Зүүн баяны амууд болон Мойлтын эрээн дахь байгаль хамгаалагчийн постны дэргэдээс аяллын маршрут эхлэх бөгөөд эдгээр цэгээс цааш моторт тээврийн хэрэгслээр явахыг хориглодог. Та аль хэсгээс явахаас шалтгаалж өндөр даваа, гүнзгий уснаас эхлээд олон төрлийн хүндрэл бэрхшээлтэй тулгарах эрсдэлтэй.
ОТОГЛОХ: Нуурын зөвхөн хойд эргээр зориулалтын отоглох цэгүүдтэй бөгөөд бусад хэсэгт отоглохыг хориглоно. Маршрутын дагуу таван отоглох цэг байдаг ч зөвхөн Хаг, Туулын бэлчирт бие засах газар, сүүдрэвч бий.
**Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраар зочлохдоо байгальд хүндэтгэлтэй хандаж, аялсан мөрнөөс өөр зүйл үлдээхгүй, хариуцлагатай байхыг байгаль хамгаалагчид онцлон захисныг уламжилъя.