Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд Сангийн сайдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сүүлийн гурван жилийн хугацаанд 11 их наяд төгрөгийн төсвийн алдагдал үйлдвэрлэсэн. Төсвийн алдагдал, тооцоо судалгаагүй хийгдсэн төсөл хөтөлбөрүүд нийлээд 26 их наяд болж байна. Энэ дүн таван Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө. Хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Чингис бонд руу дайрдаг. Өр тавьж болно, гэхдээ үүнийг бүтээн байгуулалтын салбарт оруулах хэрэгтэй. Тиймээс ажлаа хий, өр нэмэгдүүлэхээ боль.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Иргэд сүүлийн үед нүүрсний хулгайн сэдвээр амьсгалж байна. Монгол Улсын Засгийн газрын өр найман тэрбум ам.доллар гэж байна. Нүүрсний хулгайн мөнгөөр ЗГ-ын бүх өрөө төлөх боломж байсан юм биш үү. Төсвийг алдагдалтай баталсан тохиолдолд гадаад өрийг төлөхөд хүндрэл үүснэ гэдгийг АН-ын бүлгээс удаа дараа анхааруулж байсан. ЗГ-т гадаад өрөө төлөх боломж байхгүй харагдаад байна. 2023 онд ЗГ гадаад өрөө хэрхэн төлөх вэ. Төсвийг алдагдалтай баталснаар гэр хорооллын бүх айлыг тохилог орон сууцанд оруулах, нийслэлд метро тавьж, утаагүй, түгжрэлгүй болох боломж алдагдсан.