Өсвөр насны хөвгүүд нэгнээ зэрлэгээр зодож байгааг бичлэг 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Бичлэг гарсан даруйд энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгалтын ажиллагааг эхлүүлж, Баянгол дүүргийн 47-р сургуулийн 12-р ангийн сурагч 17 настай эрэгтэй Т, М нар өөр сургуулийн 16 настай сурагчийг найз охинтой нь харилцаа тогтоосон гэх шалтгаанаар зодсоныг тогтоожээ.
Уг хэрэг 2022 оны хоёрдугаар сард болсон бөгөөд хэргийн газарт байсан хүүхэд гар утсаараа бичлэг хийн хадгалж байгаад найзууддаа дамжуулснаар арван сарын дараа ил болсон нь энэ байж.
Бусдын биед халдсан хүүхдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Оюунаас тодруулахад, Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байна.
-Өсвөр насныхан нэгнээ зодож, дээрэлхсэн хэрэг ойр ойрхон гарч байна. Ийм байдлыг таслан зогсоох чиглэлд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ хэргийн хохирогч болон хамт байсан хүүхдүүдийн аль аль мэдээлээгүй. Гэмт хэргийн шинжтэй ийм үйлдлүүдийг мэдээлэхгүй нуун дарагдуулах нь хохирсон болон зодсон хүүхдүүдийн хэн хэнд нь хохиролтой. Зодсон хүүхэд даамжирч дахин өөр хүүхдийг хохироож, үүний улмаас амьдралдаа харамсаад барахгүй алдаа гаргахыг ч үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгтэй холбогдуулан шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.
-Бусдын биед зэрлэгээр халдсан энэ үйлдэлд нь ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд гэм буруутай үйлдлээс нь шалтгаалан насанд хүрээгүй хүүхдэд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Мөн гэмт хэргийг нуун дарагдуулсан, хэргийг мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Гэм буруугийн зэргээс шалтгаалан эцэг, эх асран хамгаалагчид нь хариуцлага хүлээлгэдэг гэлээ.