Оюутолгой ХХК-иас 2022 оны үйл ажиллагааныхаа тайланг өнөөдөр танилцууллаа.
“Оюутолгой” компанийн компанийн борлуулалтын орлого 2022 онд 106 хувийн гүйцэтгэлтэй буюу 1.4 тэрбум ам.доллар болж, төлөвлөгөөгөө зургаан хувиар давуулан биелүүлжээ. 2022 онд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 1 тэрбум 566 сая ам.доллар буюу сард дунджаар 131 сая ам.доллар болсон байна. Тодруулбал, 2022 оны орлогоосоо давсан валютын орлогыг дотоодод нийлүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэжээ. Тус компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн:
- 78 хувийг “Оюутолгой”-н ханган нийлүүлэгч байгууллагуудад хийсэн төлбөрт
- 9 хувийг монгол үндсэн ажиллагсад, хувь хүний цалин хөлсөнд
- 13 хувийг Улсын төсөвт буюу шууд төлдөг татвар, нийгмийн даатгал, хураамж, бусад төлбөрүүдэд зарцуулжээ.
Эдгээрийг мөнгөн дүнгээр авч үзвэл 207 сая ам.доллар буюу 648 тэрбум төгрөг болно. 2010-2022 онд төлсөн татвар, хураамжууд нийт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөг болж байна гэж тус компанийн Санхүүгийн хэлтсийн тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өлзийжаргал танилцуулав.
ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР: ОЮУТОЛГОЙ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗЭС, АЛТНЫ УУРХАЙ БОЛОХ ЗАМДАА ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОРЛОО
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн удирдлагууд ”Оюутолгой” компанийн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон нь манай хувь нийлүүлэгчид хамтын ажиллагаагаа бэхжүүлсний томоохон гэрч боллоо. Инфляцын өсөлттэй холбоотойгоор компанийн зардлууд нэмэгдсэн ч өнгөрсөн онд үйлдвэрлэлийн болон санхүүгийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажилласан.
2023 оны тэргүүлэх зорилтуудаас дурдвал, 2023 он бидний хувьд түүхэн жил болно. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Оюутолгой компани гүний уурхайн олборлолтоо эхлүүлнэ. Энэ нь оюутолгойчуудад төдийгүй Монгол Улсын хувьд онцгой үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна гэж онцлоод ирэх онд дөрвөн чиглэлд түлхүү анхаарал хандуулан ажиллахаа дуулгав.
Үүнд, Ажилчдын аюулгүй байдал, сайн сайханд анхаарал хандуулах нь нэн тэргүүний зорилт хэвээр байх болно. Аюулгүй ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүмүүстээ хийх хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлнэ.
Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Оюутолгой компани гүний уурхайн олборлолтоо эхлүүлнэ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох уул уурхайн үйлдвэрлэл явуулж буйн хувьд гүний уурхайн аюулгүй ажиллагааг хангах нь бидний гол зорилт. Үүний тулд агааржуулалтын амуудын бүтээн байгуулалт болон материал тээвэрлэх туузан дамжуулалтыг ажлыг урагшлуулна.
Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур” санг байгууллаа. Ингэснээр Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэх үндэс тавигдсан ба орон нутагт хийх хөрөнгө оруулалт, итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарал хандуулна.
Би багийнхаа үйл ажиллагааг “Таван алхмын өмнө явцгаая!” гэж тодорхойлсон. Оюутолгой хурдацтай өсөж, хөгжиж буй компани учир үргэлж урагшаа тэмүүлж ажиллах ёстой. Үүний тулд компанийнхаа стратегийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Нийт хамтран ажиллагч талууд тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компанийн ТУЗ, үндсэн болон гэрээт ажилтнуудынхаа дэмжлэг туслалцаатайгаар 2022 оны амжилтаа бататгаж, 2023 онд илүү ихийг хийж бүтээхийг зорьж байна. Оюутолгой дэлхийд тэргүүлэх зэс, алтны уурхай болох замдаа эргэлт буцалтгүй орж байна. Гэхдээ бид зөвхөн хамгийн том уурхай байхыг зорихгүй. Нийгэм, олон нийтэд хамгийн эерэг үр нөлөө үзүүлдэг уурхай болж өсөж хөгжиж, төлөвшихийг хүсэж байна гэв.
Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: ӨМНӨГОВИЙН АЖИЛТНУУДЫНХАА ТООГ 2022 ОНД 67 ХУВИАР НЭМЭГДҮҮЛСЭН
Хөдөлмөрийн харилцаа хариуцсан ажилтан Ж.Эрдэнэбилэг, “Оюутолгой” компани нийт ажилтнуудынхаа 90 хувийг монгол ажилтан байлгах зорилт тавьсаар ирсэн. 2022 оны байдлаар нийт ажилтны 97 хувь нь монгол ажилтнууд байна. Бид ажилтнууддаа аюулгүй, хүндэтгэлтэй, өөрийнхөөрөө таатай байх орчин бүрдүүлэхийг зорин ажилладаг.
Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Оюутолгой компани өнгөрсөн онд сонгон шалгаруулалт явуулж 500 гаруй ажилтнуудыг авсан. Үр дүнд нь Өмнөговийн ажилтнуудынхаа тоог 67 хувиар нэмэгдүүлсэн.
“Дэлхийн нүүдэлчид” хөтөлбөрийн хүрээнд манай 30-аад монгол ажилтан “Рио Тинто”-гийн олон улсын уурхайд ажиллаж, туршлага судлаад ирсэн. 2022 онд 40 орчим ажилтан Рио Тинто-гийн дэлхийн түвшний уурхайнуудад олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 37 оюутныг Монголд, таван оюутныг гадаадад сурах тэтгэлэгт хамрууллаа.
Уул уурхайн салбарын ажилтнууд урт хугацаагаар гэрээсээ хол орон нутагт ажилладаг тул гэр бүл салалт гарах эрсдэлтэй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар тодорхой зохицуулалт оруулсан.
Тус хуулийн 92-р зүйлд “Уртын ээлжээр ажиллуулах” гэсэн заалтыг тусгасан бөгөөд 92.4-рт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” хэмээн тусгасанд заалтыг үндэслэн уурхайн үйл ажиллагаанд нэг ээлжийг нэмэгдүүлжээ.
Мөн уурхайн ажилтнууд гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цагийг нэмэгдүүлэхэд анхаарч эхнэр нь амаржсан аавуудад 18 долоо хоног буюу дөрвөн сарын цалинтай чөлөө олгох болжээ. 2022 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэрийг компанийн ажилтнууд талархалтай хүлээж авсныг Хөдөлмөрийн харилцаа хариуцсан ажилтан Ж.Эрдэнэбилэг сонирхуулав.