gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туркийн нутгаас Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийг илрүүлжээ

gogo.mn
Нийгэм
2022-07-01
492
Twitter logo

МУИС, БНТУ-ын Измир Катин Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгээс БНТУ-ын Ван аймгийн нутагт 2022 оны зургаадугаар сарын 2-18-ны хооронд хайгуул, судалгааны ажлыг хийж Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы Аладагийн ордны туурийг олжээ.

Хамтарсан археологийн судалгааны үр дүнд Монголын эзэнт гүрний үед холбогдох барилгын дээврийн чимэглэлийн ногоон, хөх паалантай, цагаан, саарал нүүр ваар, дусал ваарын хэсгүүд, олон төрлийн шаазан савны хагархай, хас болон зуузай тамгын хосолсон дүрслэл бүхий барилгын дотор дээврийн чимэглэл зэрэг 50 гаруй дурсгал олджээ.

Ордны дээврийн нүүр ваар Ордны дээврийн нүүр ваар

Түүвэр байдлаар олдсон Монголын эзэнт гүрний шаазан ваарын хэсгүүд Түүвэр байдлаар олдсон Монголын эзэнт гүрний шаазан ваарын хэсгүүд

Хас болон зуузай тамган хээтэй дээврийн ваар Хас болон зуузай тамган хээтэй дээврийн ваар

Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаяр

МУИС, Измир Катин Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаяр “МУИС, БНТУ-ын Измир Катин Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь 2018 оноос эхлэн Турк, Иран дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэх ажлыг хийж байна.

Энэ ажлын хүрээнд 2022 оноос “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутагт буй Аладагийн ордны хайгуул судалгаа” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хайгуул, судалгааны ажлыг хийж Хүлэгү хааны зуны ордон болох Аладаг илрүүллээ. Төслийн багийн бүрэлдэхүүнд тус хүрээлэнгийн Монгол талын захирал миний бие Д.Анхбаяр тэргүүтэй судлаачид оролцсон бол Туркийн талаас тус хүрээлэнгийн Туркийн талын захирал, профессор Шабан Доган тэргүүтэй судлаачид оролцсон. Монгол судлаачид анх удаа гадаад улс дахь өөрсдийн археологийн дурсгалыг эрэл хайгуул хийж олсноороо энэхүү судалгаа онцлогтой юм.

Бид сүүлийн таваас зургаан жилийн турш перс, армян, араб хэл дээрх эх сурвалжид судалгаа хийсэн. Тухайн үед амьдарч байсан, үйл явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн тэмдэглэснээр Аладаг ордныг барихад мөнгө санхүү дутагдсан тул ард иргэдээс татвар авч байсан ба хүнд хүчир ажлын үр дүнд хэдэн зуун, мянган хүн, мал үрэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь тус ордны ямар их хөрөнгө, хүч зарцуулан барьсныг илтгэж байна” гэв.

ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар

ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар “Бид ямар өргөн уудам газар нутгийг эрхшээж байсан баялаг түүхтэй ард түмэн бэ гэдгийг энэхүү олдвор баталж байна. Иран, Ирак, Сири, Армян, Азербайжан, Гүрж, Туркменистан зэрэг улсуудын нутгаар мөн Ил хаант улсын түүхэн дурсгалууд байгаа гэж бид үздэг. Тиймээс дипломат харилцаат улсуудтайгаа хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлэн эрэл хайгуул хийж, малтан судлах бүрэн боломжтой. Харин тухайн түүх соёлын дурсгалыг нутагтаа авчрахын тулд тухайн улсын хууль эрх зүйн орчныг судлаад, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэн, харилцан тохиролцох хэрэгтэй” гэв. 

Судалгааны явцад Монголын Ил хаант улсын түүх, соёлд холбогдолтой хэд хэдэн газарт цөөнгүй содон дурсгалыг баримтжуулсны дотор Ван нуурын Акдамар аралд буй Армяны Христийн сүмийн зүүн дээд ханан дахь нэгэн монгол язгууртны морь унасан чулуун хөргийг онцгойлон үзэв. Уг хөргийн царай, дүр төрх, гэзэг үсний засалт, гөхөл, сахал, малгай, дээл, түүний ур хийц, гутал, нум сум, эмээл, хөмөлдрөг, хударга зэрэг нь 13-14 дүгээр зууны язгууртны дүр төрх, хэв шинжийг бүрэн тусгасан байжээ. Урьдчилсан байдлаар энэхүү чулуун хөшөөнд Хүлэгү хааныг дүрсэлсэн байх магадлалтай гэж үзсэн байна. 

Акдамарын сүм

Хүлэгү хааны чулуун хөрөг

Цаашдаа энэхүү Аладагийн ордон хотын туурийг хоёр орны төрийн ивээл дэмжлэгээр яаралтай малтан судлах шаардлагатай тул холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай гэдгийг судлаачид дурдаж байлаа.

Ордны туурийн судалгааны явц Л.Ундрах

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан