gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

PLAYTIME 20 ЖИЛ: Өөрийнхөөрөө байх ТАНСАГЛАЛ

О.Хандмаа
Соёл урлаг
2022-07-10
198
Twitter logo

-Ялгаатай гэх утгыг яг ижилхэн хэмээн солих нь-

Playtime гэж юу вэ? Мэдрэмж, ойлголцол, соёл, хөгжмийн ертөнцийн хөг хэмнэл, эрчим, чөлөөт сэтгэлгээ, байгаагаараа байж болох орон зай. Магадгүй хүн бүр энэ асуултад өөр өөрийн гэсэн хариултыг өгөх байх.

Playtime зөвхөн “хөгжмийн наадам” гэх хоёр үгээр тодорхойлогдохоос хальчихсан утгыг тээх аж. Энэ жил 20 насанд хүрч буй Playtime-ийн алсын хараа Ази даа шилдэгт багтах, дэлхийн хөгжмийн урлагаас монголчууд хоцроогүйг батлах. Энэ жилийн Playtime дөрвөн өдөр үргэлжилснээр өнөөдөр хаалтаа хийж байна.

Зуныг Playtime-гүйгээр төсөөлөхийг хүсдэггүй залуус, цар тахлын дараа ийн хамтдаа цуглаж “Монгол шилтгээн”-ийг доргиов. Үүд рүү нь дөхөхөөс эхлээд хараа, сэтгэл булаах зүйлс олон аж.

Тэнд энгийн үед гудамжинд өмсөхөөс зориг дутдаг этгээд хувцсаараа гоёсон залуус өөртөө итгэлтэй алхана. Хэн ч нэгнийгээ өөлөхгүй, шоолохгүй. Ялгаатай байдал гэх утгыг яг ижилхэн хэмээх агуулгаар сольчихсон мэт.

Толгойгоос хөлийн ул хүртэл өөр хэв маяг, донж цогцлоосон хүмүүс зөрөх нь соёлын солилцоог нүдээр харах шиг сонирхолтой. Зөвхөн Playtime-д өмсөхөөр өөртөө зориулж урласан хувцсаа өмссөн хэмээх залуустай та цөөнгүй таарна.

Playtime наадмыг залуусынх хэмээн тодотгох нь учир дутагдалтай гэмээр. Хүүхдүүдээ дагуулж ирсэн аав, ээжүүд, найз нөхөд, хосууд, ганцаархнаа зорьж ирсэн нэгэн, “Pink Floyd” гэх бичигтэй фудболк өмсөөд доргих өвөөтэй та тэнд таарна.   

Уул, ус, агаар, тэнгэр, од, салхи, бороо. Байгальд байх нь уур амьсгалыг улам чөлөөтэй болгох аж. Зүлгэн дээр суугаад зүгээр л эморох боломж ч энд бий. Нэгнээсээ суралцах, өөрийнхөө сонирхлыг хөглөх, хөгжмөөр сэтгэлээ дулаацуулах, хожим санагалзах дурсамжийг энд бүтээх аж.

Тайзаа санасан уран бүтээлчид, амьд хөгжмийн хэмнэлийг хүссэн үзэгч сонсогчдын үелзэл Playtime-ийн үеэр огтолцох шиг. Энэ жилийн наадамд 15 тайзнаа 150 гаруй хамтлаг, дуучин, уран бүтээлчид үе үеийн хэлхээг харуулах шиг хөг, хэмнэл, мэдрэмжийг түгээв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан