Улаанбаатар гурилын үйлдвэр нь Монгол улсын стратегийн үндсэн хүнс болох эх орны хөрсөнд ургуулсан улаан буудайгаар 7 нэр төрлийн гурилыг дагнан үйлдвэрлэн ард түмэндээ хүргэж байна.
Буудайн гурилын үйлдвэрлэлд түүхий эд болох улаан буудай нь чанар, стандарт хангасан байх нь хамгийн чухал. Буудайн чанар өндөр, сайн байх нь үйлдвэрлэл өгөөжтэй, гурил чанартай, баталгаатай байхад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл чанартай түүхий эдээс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ.
Улаанбаатар гурил нь ус даах чанар сайтай, шаргалтсан өнгөтэй, шим тэжээлтэй, чанараа тогтмол хадгалдаг нь Улаанбаатар гурил компани гурилын үйлдвэртээ “Хүнсний аюулгүй байдлын HACCP” стандарт, “Олон улсын чанарын бодлого ISO 9001:2015” стандартуудыг нэвтрүүлэн тариалангийн талбайгаас эхлүүлээд хэрэглэгчийн гарт хүртэлх бүхий л процесст стандартуудаа мөрдлөг болгон ажилладагт оршдог.
Уг стандартуудын дагуу тариаланчдад хөрсний зөв сэлгээ, агроном, хөрс боловсруулалт, хөрс хамгаалалтын зөвлөмж, чиглүүлэг өгч бодис бордоог оновчтой хугацаанд хийх, уринш сайн хийж зэрлэг ургамлыг устгах зэрэг сургалтаар ханган хамтран ажиллаж байна.
Түүнчлэн, Улаанбаатар гурилын үйлдвэр нь стандартын дагуу тээвэрлэгдэн ирсэн улаан буудайнаас дээж аван хяналтын лабораторид хими болон физикийн үзүүлэлтүүд, буудайн эзлэхүүн жин, чийг, цавуулаг, тарианы болон гаднын хольцыг нарийн шинжлэн шаардлага хангасан буудайг хүлээн авдаг.
Улаанбаатар гурил компани Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Архангай, Увс, Хэнтий, Дорнод, Дархан-Уул аймгийн 300 гаруй харилцагч тариаланч, иргэн аж ахуй нэгжээс нийт 110,000 орчим тонн түүхий эдийг тогтмол татан авдаг. Стандартын шаардлага хангасан шинэ ургацын анхны буудайг Төв, Хөвсгөл аймгуудаас өнөөдөр хүлээн авлаа.
Тариаланчдын ажил хөдөлмөр өрнүүн байж, тариаланч бүрийн талбай шаргалтсан буудайгаар бялхсан ургац арвин байх болтугай.
Амт чанарын дээд Улаанбаатар гурил
Улаанбаатар гурил хэрхэн бүтдэг вэ?