gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэрт орчуулагч Г.Амарын мэндэлсний 90 насны ой тохиож байна

Э.Оргил
Соёл урлаг
2023-02-15
273
Twitter logo

Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд “Амар гүүшийн өв” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Амар гүүшийг дурсахуй” хүндэтгэлийн өдөрлөг өнөөдөр болно. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад Улсын соёлын гавьяат ажилтан, гүүш Гүрбазарын Амар агсны мэндэлсний 90 жилийн ой энэ өдөр тохиож байна. 

Харгана Гүрбазарын Амар нь 1933 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Их өвөлжөөн гэдэг газар төржээ. 1942-1952 онд Цагаан-Овоо, Баян-Уул сум, Чойбалсан хотын бага, дунд сургуульд сурсан байна.

1958 онд МУИС-ийн Түүхийн ангийг төгсөж Соёлын яаманд хуваарилагдан очсон цагаас 1991 оныг дуустал номын орчуулга редакторлох үндсэн ажлаасаа гадна ном орчуулах ажлыг өглөө, үдшийн цагаар хийсэн байна. 1991 онд тэтгэвэрт гарснаас  хойш ч орчуулах, редакторлах, бичих ажлыг тасралтгүй хийсэн ба 83 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Тэрбээр дэлхийн сонгодог болон орчин үеийн уран зохиолыг Монгол түмэндээ хөрвүүлэн хүргэх их үйлсэд хагас зуун жил зүтгэсэн хүн билээ. Г.Амар дэлхийн сонгодог зохиол, Орос-Зөвлөлтийн ном зохиолоос 60 орчим ном орчуулж 120 гаруй орчуулгын номыг редакторлажээ. Үүнд, Орос, ЗХУ, Америк, Франц, Герман, Энэтхэг, Куба, Болгар, Украин, Эстони, Киргиз, Унгар, Молдав, Испани зэрэг 20-иод орны зохиолчдын роман, тууж, өгүүллэгийг орчуулсан байна.

Оросын сонгодог зохиолч Ф.Достоевскийн "Дорд үзэгдэгсэд", "Цагаан шөнө", Н.Карамзины "Хөөрхий Лиза", Францын сонгодог зохиолч Ги де Мопассаны "Хонгор найз", Ж.Сандын “Индиана хүүхэн”, “Консуэло”, Л.Буссенарын “Эрлэгийн эзэн ахмад”, Америкийн сонгодог зохиолч Ф.Куперын "Сүүлчийн могикан", Т.Драйзерын “Америкийн эмгэнэлт явдал”, Германы сонгодог зохиолч Й.Гётегийн “Залуу Вертерийн шаналан”, Зөвлөлтийн зохиолч В.Липатовын "Тосгонд болсон явдал", Н.Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь", Б.Полевойн “Эцсийн бүлэгт”, Ч.Айтматовын “Эхийн тал”, маршал Г.Жуковын “Дуртгал, бодол”, М.Шолоховын “Доны өгүүллэгүүд”, Г.Троепольскийн “Хар чихт цагаан нохой”, В.Штейнбахын “Боксоос хонжоо хайгчид” гээд 60-аад роман, туужийг монгол түмэндээ хөрвүүлэн толилуулсан хүн бол нэрт орчуулагч Г.Амар билээ.

Г.Амарын орчуулсан номнууд

Тэрбээр мөн өөрийн үеийн болон өөрөөсөө дээш үеийн орчуулагч, эрдэмтэн, зураач, тамирчин гэх мэт эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийн тухай "Эгэл эрхмүүд" ном бичиж 2003 онд хэвлүүлсэн нь уншигчдын дунд эрэлт хэрэгцээтэй ном хэвээр байгаа юм. Мөн 2005 онд өөрийн амьдралыг төдийгүй нутаг орон, улс орныхоо түүхийг харуулсан “Миний тавилан” ном бичиж хэвлүүлсэн нь удам угсаагаа, эх нутгаа, буриад түмний түүхээ, 20 дугаар зууны орчуулга, хэвлэлийн түүхийг сонирхсон үр удам, төрөл садан, нутаг усныхан, хамтран зүтгэгч нарынх нь ширээний ном болон үлджээ. 

Г.Амар гуай Данийн их зохиолч Ганс Христиан Андерсений мэндэлсний 200 жилийн ойгоор “Хааны шинэ хувцас” номыг өөрийн санаачилгаар 2005 онд үндэсний монгол бичгээр эмхэтгэн хэвлүүлж Андерсений гэр музейд бэлэглэсэн байна. 

Гүрбазарын Амар бол авьяаслаг гүүш, ариутган шүүгч, сэтгүүлчээр зогсохгүй аялгуу сайхан монгол хэлийг хайрлан дээдлэгч, соён гэгээрүүлэгч байсан. Тэрбээр хэвлэлд 30 гаруй жил ажиллахдаа ном хэвлэлийн хэл найруулгад ихээхэн анхаарч, нэн ялангуяа монголоор зөв найруулах дадлагыг эзэмшүүлэх талаар орчуулагч нарт зөвлөгөө өгдөг байжээ. Мөн Увс, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дорноговь аймагт уншигчдын бага хурал зохион байгуулж уншигч олны санал бодлыг сонсож, ажилдаа тусгахыг хичээдэг байв. Тэрбээр Москвад болсон Орос-Зөвлөлтийн уран зохиол орчуулагчдын олон улсын уулзалт, Улаанбаатарт болсон Монгол-Зөвлөлтийн уран зохиол орчуулагчдын олон улсын уулзалт, монгол зохиол орчуулагчдын олон улсын уулзалт зэрэгт төлөөлөгчөөр оролцож байжээ.

Орчуулагч Г.Амар нь Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Орчуулагчдын Эвлэл, Монголын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн байсан. Тэрбээр Монголдоо спортын цөөхөн сэтгүүлчдийн нэг байсан бөгөөд манай улсад спортын уран зохиолыг хөгжүүлсэн хүн яах аргагүй мөн. Жишээлбэл, 1969 онд түүний орчуулан хэвлүүлсэн Зөвлөлтийн зохиолч Георгий Свиридовын “Өргөст торон дотор” романаас уншигчид Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы Бухенвальд концлагерт хоригдлууд нууц байгууллага байгуулж бослого гаргахад ЗХУ-ын боксчны байгуулсан гавьяаны талаар мэдэж авч, олон залуу боксын спортоор хичээллэх сонирхолтой болсон.

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Жоломунгма буюу Эверест оргилд гарсан анхны хоёр хүний нэг ширваа Дэнзэн Норгайн өгүүлсэн “Цаст уулын барс” номыг 1965 онд орчуулсан нь тухайн үеийн төдийгүй өнөө цагийн уншигч олны талархлыг хүртсээр байгаа билээ. Энэ ном олон монгол залууг уулын спортыг сонирхдог болгож, уулын оргилд гарах мөрөөдөлд хөтөлснөөрөө Монгол Улсад уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж зүй ёсоор тооцогддог. Тиймээс ч Г.Амарыг Монголын Уулчдын Холбоо, “Алтай” төв клубээс өндрөөр үнэлж, “Хангарьд уулчин” цолоор шагнасан билээ.

Гүүш Амарыг төр засгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Монголын хэвлэлийн тэргүүний ажилтан”, “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” цолоор шагнаснаас гадна Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Монголын Орчуулагчдын Эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” цолоор шагнасан байна.

2005 онд “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн” цолыг утга уран зохиол, орчуулгын хамтран зүтгэгч Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гардан авсан бол 2006 онд “Оросын Холбооны Улсын Буриад Улсын соёлын гавьяат ажилтан” цолыг Буриад Улсын Ерөнхийлөгч Л.Потаповаас хүртсэн билээ.

Түүний мэндэлсний 90 жилийн ойг угтуулан үр хүүхэд, төрөл садан, нутаг нэгтэн нь санаа нэгдэн “Амар гүүшийн өв” нэртэй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг байгуулжээ. Төрийн бус байгууллага нь их хүмүүнийг эргэн дурсах, уран бүтээлийг нь өнөөгийн уншигчдад дахин хүргэх зорилготой юм байна.

“Амар гүүшийн өв” төрийн бус байгууллагаас энэ ойг угтуулан “Сод их билигт түмний нэг” хэмээх номыг эмхэтгэн хэвлүүлж, өнөөдөр уншигчдын гарт хүргэж байгаа ажээ. Номыг Гүрбазарын Амартай хамт олон жил ажилласан ерөнхий редактор Түдэвийн Содномдаржаагийн үр хүүхдүүдийн ажиллуулдаг “Содпресс” хэвлэлийн компанид хэвлэжээ.

Энэ номд Г.Амарын бичиж сонин хэвлэлд гаргасан нийтлэл, мөн сонин хэвлэлд түүний тухай гарсан нийтлэл, сурвалжлага, түүний өгсөн ярилцлага оржээ. Номын бас нэг сонирхолтой хэсэг бол Гүрбазарын Амарыг үгүйлэн санаж явдаг үр хүүхэд, төрөл садан, үйл нэгт нөхдийнх нь дурсамж ажээ. Энэ ном Амар гүүшийг дурсаж буй хүмүүсийн сонирхон унших ном болох төдийгүй залуу үеийнхэнд оюуны өв болон үлдэх нь дамжиггүй.

Тус төрийн бус байгууллагаас өнөөдөр зохион байгуулж буй гүүш Амарыг хүндэтгэн дурсах өдөрлөгт оролцож буй түүний үр хүүхэд, төрөл садан, хамтран зүтгэгч нар хуран цуглаж дурсамжаа хуваалцахаас гадна “Сод их билигт түмний нэг” номын анхны уншигч болж байна.

Тэд мөн нэгэн шинэ киноны анхны үзэгч ч боллоо. Өнөөдөр нээлтээ хийсэн бас нэг уран бүтээл бол орчуулагч Г.Амарын нутгийн анд, нэрт кино зохиолч Чимидийн Гомбо агсны хүү Золжаргалын “Нэмуун зэт” студийн хийсэн “Амар гүүш” баримтат нэвтрүүлэг юм. Энэ кинонд орчуулагч Г.Амарын намтар, уран бүтээлийг танилцуулахаас гадна түүний талаар үр хүүхэд, төрөл садан, хамтран зүтгэгч, найз нөхдийнх нь  дурсамжийг толилуулж байгаа ажээ.

Орчуулагч Амартай нэг нутгийн буюу Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын яруу найрагч болох Даваасүрэнгийн Ган-Очир тус арга хэмжээг хөтлөн явуулахын сацуу өөрийнхөө эрхлэн гаргадаг нийтлэл уран сайхны сар тутмын “Гал” сониныхоо 2-р сарын тусгай дугаарыг бүхэлд нь Гүрбазарын Амарын мэндэлсний 90 жилийн ойд зориулан гаргасныг мөн ирсэн зочид бэлгэнд авлаа. Мөн “Утга зохиол урлаг” сонины тусгай дугаар ч зочдын гар дээр очлоо.

Монгол Улсын Үндэсний Төв номын сангаас тус арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж, тус номын сангийн сан хөмрөгт байдаг орчуулагч Г.Амарын орчуулсан номуудын үзэсгэлэнг гаргаж ирсэн зочдод толилуулж байгаа нь бас нэгэн сонирхолтой явдал байлаа.

Ийнхүү Амар гүүшийг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд ОХУ-ын Соёл Шинжлэх ухааны төвөөс өндөр ач холбогдол өгч, хоёр орны соёлын харилцаа, ард түмнүүдийн найрамдалд оруулсан хувь нэмрийг нь онцгойлон тэмдэглэж дэмжин ажиллаж байгааг онцлон хэлэх нь зүйтэй юм.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан