НЗДТГ-ын Цэргийн штабаас 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгч байна.
-НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:
-2023 оны цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд болно. Цэргийн бүртгэлээ анхлан хийлгэж байгаа 18 нас хүрсэн иргэд, мөн шилжиж суурьшсан, эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлж, гээсэн хүмүүс эхлээд дүүрэг, хороондоо бүртгүүлж үнэмлэхээ авна. Ингэсний дараа бүртгэлийн хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Бүртгэлийг дүүрэг, хороонд очихоос гадна цахимаар, мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгт очиж хийлгэх боломжтой. Ингэснээр гадаадад сурч, амьдарч байгаа, түүнчлэн харьяа дүүргээсээ хол байгаа иргэд цаг алдалгүй бүртгэлдээ хамрагдах нөхцөл бүрдэж байна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудас аваад бүртгэлээ хийлгээгүй, алба хаагаагүй хүмүүст энэ жилээс эхлэн хариуцлага тооцож эхэлнэ.
Батлан хамгаалах яам, Монгол Улсын засгийн газраас цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах мөнгөн дүнг сүүлийн хоёр жилд нэмэгдүүлээгүй. Иргэдийн ажил, амьдрал, цар тахалтай холбогдуулан 2020 оных хэвээрээ байгаа.
Цэрэг татлагын зарлан дуудах хуудас аваад ирээгүй, цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг торгож, хариуцлага тооцоогүй. Энэ жилээс хариуцлага тооцож эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд цахимаар бүртгэдэггүй байсан болохоор хөдөө, гадаадад байгаа зэрэг бусад олон шалтгаантай иргэд цэргийн бүртгэл хийлгэж чадахгүйгээр торгуулж, хариуцлага тооцуулах тоон хэмжээ өндөр байсан. Харин цахимаар бүртгүүлдэг болсноор энэ тоон бүртгэл буурсан.
-"E-Mongolia" академийн төслийн менежер Б.Батзул:
-"E-Mongolia" академи цэргийн бүртгэлийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлийн хүсэлтийг гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийлээ. Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.
Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ш
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/- 65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.