Ирэх 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай арга хэмжээний хуанлийг боловсруулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Засгийн газрын 2022 оны 350, 371 дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог баталсан.
Энэ хүрээнд зургаан дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж, олон улсад зарлах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлан, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар ажиллаж, Засгийн газрын энэ сарын 7-ны өдрийн хурлаар хуанлийн төслийг хэлэлцүүлсэн.
Түүнчлэн хуанлийн нэрийг "Welcome to Mongolia event-2023" гэж нэрлэж, Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг тусгажээ.