Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.19) хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсжээ.
Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 онд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, 2023 оны төсвийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй эрсдэлүүд, ариун цэврийн байгууламжийн талаар дараах мэдээллийг өгсөн байна.
2023 онд батлагдсан хөрөнгө оруулалтын төслийн талаар
2023 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 399 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн 2023-2024 онд хэрэгжүүлж бүрэн дуусгахаар төсөв батлагдсан бөгөөд үүнд 361 хөрөнгө оруулалт, 21 их засвар, 16 тоног төхөөрөмж, 1 ТЭЗҮ төсөл, арга хэмжээ байна.
Төсөл, арга хэмжээний зориулалтаар нь авч үзвэл
- 133 цэцэрлэгийн барилга,
- 132 сургуулийн барилга,
- 13 цогцолбор,
- 44 дотуур байр,
- 21 спорт заал,
- 8 боловсрол,
- 5 шинжлэх ухаан, их дээд сургуулийн барилга байгууламжийн зориулалттай байна.
2023 оны төсвийн хөрөнгө оруулалтад боловсрол, шинжлэх ухааны салбарт барилгын материалын үнийн өсөлтийг тооцуулж төсөвт өртөг нэмэгдсэн нийт 211 төсөл, арга хэмжээний 100.4 тэрбум төгрөг, мөн нэмэлт ажлын магадлал тооцуулж төсөвт өртөг нэмэгдүүлсэн 29 төсөл, арга хэмжээний 42.5 орчим тэрбум төгрөг тусгагдсан.
Өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 361 барилга байгууламжийг барилга угсралтын явцын гүйцэтгэлээр ангилбал 100 хувь ашиглалтад орсон 92 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд эдгээрийн зөвхөн өмнөх онд барилгын материалын үнийн өсөлтийг тооцуулсан санхүүжилт 2023 оны төсөвт тусгагдсан болно.
Харин 5-95 хувийн гүйцэтгэлтэй 259 төсөл, арга хэмжээ, 0 хувийн гүйцэтгэлтэй 10 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд эдгээрээс 2023 онд 180, 2024 онд 88, 2025 онд 1 төсөл, арга хэмжээ ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.
2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 200 сургууль, 273 цэцэрлэг ашиглалтад оруулах зорилтыг дэвшүүлсэн.
2023 оны төсвийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй зарим эрсдэл, тулгамдаж буй асуудлын талаар
Салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, дотоодын эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг нягталж, үзэхэд барилга, байгууламжийн нийт 361 төсөл, арга хэмжээний 253 нь батлагдсан төсөвт багтаан ашиглалтад орох боломжтой, харин 108 нь батлагдсан төсөвт өртөгт багтаан ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүсэж 144.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах эрсдэлтэй байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хувьд хэрэгжилт удаашрах, төсөвт өртөг нэмэгдэхэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн дараах нийтлэг шалтгаан байна.
- Анх баталсан төсөвт өртөг нь зураг төсөв, магадлалын нэгтгэсэн дүгнэлтгүй байх;
- Түлхүүр гардуулах нөхцөлтэй сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулсны дараа төсвийн магадлалын дүн батлагдсаны улмаас төсөвт өртөг нэмэгдэх;
- Анх батлагдсан төсөвт өртөг нь төсөл, арга хэмжээг дуусгахад хүрэлцэхгүй /сонгон шалгаруулалтад нэг ч оролцогч ороогүй/ шалтгаанаар ажлын тоо хэмжээг салгаж тендер зарлах;
- 2 ба түүнээс дээш жил үргэлжлэн хэрэгжих төсөл арга хэмжээний хувьд дотоод болон гадаад эдийн засаг дахь барилгын материалын үнэ, цалин, тээврийн зардлын өсөлт гарснаас гэрээний үнэ нэмэгдэх;
- Анхны зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлууд барилга угсралтын ажлын явцад гарч ирэх;
- Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани санхүүгийн чадамжгүй, зохион байгуулалт муу, ажиллах хүчний нөөцгүйн улмаас барилга угсралтын ажил он дамжин удаашрах зэрэг шалтгаанууд байна.
Дээрх тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр дараах арга хэмжээг цаашид авч, хэрэгжүүлэх шаардлагатай.
1/ Газар, зураг төсөвтэй, магадлалын нэгтгэсэн дүгнэлттэй барилгыг газарзүйн мэдээллийн системийн шинжилгээнд тулгуурлан хэрэгцээ шаардлагатай байршилд төлөвлөж, 2024 оны төсөвт тусган батлуулах.
2/ Шинээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг батлагдсан төсөвт багтааж бүтэн зарлах, ажлын тоо хэмжээг салгаж зарлахгүй байх.
3/ Барилгын нэмэлт ажлын магадлал нь баталгаажсан 32 төсөл, арга хэмжээний 51.5 тэрбум төгрөг, мөн батлагдсан төсөвт өртөгт багтаж барилга ашиглалтад орох боломжгүй эрсдэл үүсэж буй боловч нэмэлт ажлын магадлалгүй 76 төсөл, арга хэмжээ, 2023 онд төсвийн тухай хуульд тусгагдаагүй шийдвэрлэх шаардлагатай 43 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг зохих журмын дагуу Барилгын хөгжлийн төвийн магадлалаар оруулан баталгаажуулж, Үндэсний аудитын газраар хянуулсны үндсэн дээр төсөвт үе шаттай тусган шийдвэрлүүлж, 2024 оноос барилгыг ашиглалтад оруулах шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 200 сургууль, 273 цэцэрлэг ашиглалтад оруулах зорилтыг дэвшүүлсэн. Дээрх төсөл, арга хэмжээг бүрэн шийдвэрлэж, ашиглалтад оруулбал улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжилтээр хэрэгжсэн нийт 93,848 хүүхдийн суудалтай 200 сургууль, 42,955 орны хүчин чадалтай 277 цэцэрлэгийг 2024 онд бүрэн хангах боломжтой юм байна.