Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн редакторлан хэвлүүлсэн “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” хэмээх гэрэл зургийн цомог номын нээлт нэгдүгээр сарын 31-нд боллоо. Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын салбарын харилцааны түүхийг он цагийн дарааллаар нь хураангуйлан өгүүлсэн уг ном нь Бээжин-2022 өвлийн олимп, Паралимп-д өргөн барьсан онцгой бэлэг болов.
Зохиогч нь түүх, архивын ховор нандин баримт материалуудыг ашиглаж, Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын салбарын харилцааны түүхийг олон талаас судалж, уг номоо туурвижээ. Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан 360 орчим ховор гэрэл зураг болон шинэ үеийн гэрэл зургийг багтаан, тайлбарыг монгол, хятад хэлээр хийсэн байна.
Номын нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүй “Энэхүү гэрэл зургийн цомог Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойш хөгжүүлж ирсэн биеийн тамир, спортын харилцаа, хамтын ажиллагааны талаарх олон тооны шинэ хуучин гэрэл зураг болон архивын түүхэн материалыг өргөнөөр ашигласан нь биеийн тамир, спортын гайхамшгийг илтгэж байна. Энэ түүх нь хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээг хамран хөгжих боломжтойг харууллаа” гэв.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, “Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү хоёр улсын биеийн тамир, спортын харилцааны түүхийг архивын баримт материалуудад үндэслэн судалж, 360 орчим түүхэн болон шинэ үеийн гэрэл зургаас бүрдсэн монгол, хятад хэлний тайлбар бүхий “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” хэмээх гэрэл зургийн цомгийг эмхтгэж, бид бүхэнд хүргэж буйд талархаж байна. XX зууны дунд үеэс өнөөг хүртэл хоёр орны биеийн тамир, спортын нөхөрсөг хамтын ажиллагаа, Олимпын найрамдал, нөхөрлөлийн талаар болон хоёр улсын харилцааны түүхийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд энэхүү бүтээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.
“Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” нь хоёр орны биеийн тамир, спортын салбарын найрсаг солилцоо, хамтын ажиллагааны талаар цогц мэдээлэл өгөх чухал ач холбогдолтой төдийгүй, түүх судлалд ч зохих үнэ цэнэтэй бүтээл боллоо хэмээн биеийн тамир, спортын салбарынхан болон эрдэмтэн судлаачид дүгнэж байв.