Монголын циркийн уран бүтээлчид нэгдэж, циркчдийн хоёрдугаар чуулга уулзалтаа дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар болсон байна.
Чуулга уулзалтаар үндэсний циркийн статусыг дахин сэргээж, нэгдсэн удирдлага байгууллагатай болох зорилготой гэж циркчдийн төлөөллүүд мэдээллээ. Уг чуулга уулзалтад Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооноос гадна морин цирк, уран нугаралт, илбэчдийн гэх мэт нийт 30 холбоо байгууллага оролцож, өөрсдийн асуудлаа ярилцах юм байна.
АСА цирк чуулганд хүрэлцэн ирж өөрсдийн тайланг тавина.
Мөн циркийн урлагийг цаашид илүү өндөр түвшинд хөгжүүлэх тал дээр хоорондоо холбоотой ажиллах бөгөөд нэгдсэн удирдлагатай болсноор тухайн байгууллага нь циркчдийн нийгмийн болон урлаг уран сайхны асуудлыг төлөөлөн төр засагтаа дуу хоолойгоо өргөж байх болно гэлээ.
Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн Т.Буд:
"Хамтын байгууллага байгуулахыг Монголын циркчид дэмжиж байгаа. Нэгдсэн байгууллага нь аливаа нэг байгууллагын эрх ашгийн төлөө биш нийт циркчдэд хамаатай асуудлыг хөндөх болно.
Мөн АСА цирк чуулганд хүрэлцэн ирж өөрсдийн тайланг тавина. Бид хамгийн түрүүнд эв нэгдлийг зорилгоо болгож, циркчдийн эрх ашгийг хамгаалах, урын сангаа тэлэх тухай хэлэлцэнэ" гэлээ.
Монгол Улсын консерваторийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар:
"Циркчид тус тусдаа өөрсдийн /уран нугаралт, илбэ гэх мэт/ жанраа төлөөлж бие дааж хөгжүүлэх гэж оролдлоо. Тулгамдаад байгаа асуудлаа бид төр засагтаа тус тусдаа хэлж ирсэн. "Бидний эрх ашгийг хамгаалаач, Монголын ард түмэн циркийг нэхэж байна, бид уран бүтээлээ толилуулъя" гэж хэлдэг. Мөн дэлхийн 150 гаруй оронд 5000 гаруй циркээр хэсэж тоглолтоор явдаг боловч дэлхийд гайхагдаж байгаа номеруудаараа Монголдоо байнга үйлчилгээ явуулж чадахгүй байна.
Монголын циркчид дэлхийд гайхагдаж, дэлхийд гурав, дөрөвдүгээр зэрэглэлд явдаг.
Циркийн урлаг бэлтгэл хийхэд том орон зай шаардагддаг. Бусад салбарт нэг өдөр түрээсээ төлөөд бэлтгэл хийж болдог бол бид тэгж болдоггүй. Том орон зай хэрэгтэйгээс гадна тухайн газартаа дасаж, аюулгүй байдлаа хангаж, бэлтгэл сургуулилалт хийх шаардлага гардаг. Тэр бүр техникийн шаардлага хангадаггүй. Энэ байдлаа төр засагт хэлэхээр "Та нарын хэн нь толгойлж байгаа вэ?" гэж асуудаг. Циркийн бүхий л салбар циркийн урлагаа хөгжүүлье гэсэн бодолтой байгаа учраас бид нэгдээд, бодлогоо нэг болгоё гэсэн шийдэлд хүрсэн.
Тулгамдсан асуудал бол байр савны асуудал. Бид нэг удирдлагатай болохгүй бол цаашид явахгүй юм байна, төр засаг тоохгүй юм байна гэсэн шийдэлд хүрээд эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр доор орохоор шийдсэн. Бид чуулганаар удирдлагаа сонгоно, ТУЗ-ийн гишүүдээ сонгоно. Бид нэг л бодол санаатай явж байж хөгжинө гэсэн бодолтой байна" гэлээ.