gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлийг хувийн хэрэглээнд зарцуулсан гэв

Х.Көгершин
Улс төр
2023-01-17
24
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 51 минут
2023.01.17

Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна.

Байшин үйлдвэрлэх комбинат төсөл хэмээн Хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын зээл авсан Эрэл ХХК-ийн удирдлагаас мэдээлэл авч байна.  

Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг зөвшөөрсний дагуу 2012 онд 14.0 сая ам.долларын санхүүжилтийг олгосон.

Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерц банкнаас авах 13,115,000 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрч, төслийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Барилга, Хот Байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд тус тус даалгасан. Тогтоолын дагуу 2014 онд нийт 13,047,123.50 еврогийн санхүүжилт олгосон. Тус зээлийг аккредитивын гэрээг байгуулан 2014.04.28-с 2019.09.29-ний хооронд 28 удаагийн хэсэгчлэн санхүүжилтээр олгосон.

Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын хөрөнгө оруулалтын банканд 20.0 (хорь) хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсний дагуу 2015 онд нийт 9.0 сая ам.долларын зээлийг олгосон болно.

МУХБ-аас Эрэл ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд Эрэл ХХК нь 2013.08.20-2014.04.05-ны хооронд 3 удаагийн төлөлтөөр 718.8 мян ам долларын хүү, 7.6 мянган еврогийн хүү төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар ам долларын зээлийн үлдэгдэл 23.0 сая ам доллар, 15.9 сая ам долларын хүү хуримтлагдаад байна. Еврогийн зээлийн үлдэгдэл 13.1 сая евро, 5.1 сая еврогийн хүү төлөгдөөгүй хуримтлагдаад байна. Нийт өрийн үлдэгдэл 39.5 сая ам доллар, 18.3 сая евро буюу 202.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна.

  11 цаг 08 минут
2023.01.17

УИХ-ын гишүүдийн зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй мөн зээлийг яагаад зориулалтын бусаар ашигласан талаар Эрэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбатаас тодрууллаа.

Б.Эрдэнэбат: Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдөр ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байна. Бид зүгээр суугаагүй. Харин Улаанбаатар хот болон НОСК, Германы хамтын ажиллагаатай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, хоёр давхар таун хаусыг эхний ээлжийн 20 барилгыг хүлээлгэж өгсөн. Цар тахлын үед хугацаа алдлаа. Үйлдвэр ажиллахад бэлэн өвөл, зунгүй ажиллана. Сүүлийн таван жил зогсонги байдалд байлаа. Хэрэв энэ хугацаанд ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган яндан, 40 мянган нүхэн жорлонг бодитойгоор байхгүй болгох байсан.

  12 цаг 18 минут
2023.01.17

2013 оны тавдугаар сарын 7-нд Бондын зөвлөлөөр энэ төслийн асуудлыг Засгийн газарт оруулжээ. Харин мөн сарын 18-нд Эрэл ХХК-д 14 сая ам.долларын зээлийг олгох Засгийн газрын тогтоол гарсан байна. Энэ дээр улс төрийн нөлөөлөл байсан уу. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд зээлийн хөрөнгийг сонгуульд ашигласан уу хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодрууллаа. 

Эрэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат: Хардаж болно. Гэхдээ огт тийм үндэслэл байхгүй. Эх орон намыг би 24 жилийн өмнө байгуулсан хэдий ч өдийг хүртэл АН, МАН-д дарлуулж, шалгуулж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан