Амьдралд хамгийн тод томруун дурсамж үлдээдэг зүйл бол аялал. Туйлд л зөвхөн харагддаг үзэсгэлэнт үзэгдэл болох “туйлын туяа”-г “аврора” гэж нэрлэнэ. Энэ нь латин хэлнээ үүр цайх гэсэн утгатай бөгөөд үүр цайхыг мэдэгддэг эртний грекийн бурхны нэр юм. Тэгвэл илүүтэй Финланд улсаас энэхүү үзэгдлийг харах боломж их байдаг. Учир нь 12-р сараас 3-р сарын хооронд Финланд улсад дунджаар 200 удаа энэхүү үзэгдэл харагддаг. Хэрэв та уг аялалд явахаар төлөвлөж буй бол танд явж үзсэн туршлагатай аялагчид ийн зөвлөж байна.
Г.Ганхүү (Дэлхийгээр аялагч)
Тээр жил Финланд очиж туйлын туяа үзнэ гээд явсан юм. Очиж оройдоо үзчихээд маргааш нь буцах маягийн юм төлөвлөөд байсан ч хэн дуртайд нь харагдчихдаггүй юм байна лээ. Цаг агаар нь таарах ёстой, үүлгүй байх хэрэгтэй, хот тосгоноос хол очиж байж харагддаг гээд явдал ихтэй. Финланд яг туйлын туяа харагддаг улсуудын төвд оршдог болохоор магадлал хамгийн өндөртэй нь. Ингээд очсон өдрөө харж чадаагүй болохоор маргаашийн онгоцны билетээ үхүүлж, зорьж ирсэн болохоор үзэхээр хүлээв. Гурав дахь өдрөө оросын хил рүү дөхөөд явж байтал жолооч маань замын голд машинаа унтраагаад “буугаарай, буугаарай” гэдэг юм байна. Гараад хартал яаа бас л… Тэгэхээр шууд ирсэн өдрөө үзчихнэ гэж битгий төлөвлөөрэй. Байнга байж байдаг үзэгдэл биш учраас хэдэн өдөр нөөх ёстой юм билээ шүү.
“Юнивишнийн хэрэглэгч та “Бэлэгтэй кино” цэсээс кино үзэх, дурын кино багцаа идэвхжүүлэх бүрдээ хосоороо Финланд улсаар аялж, туйлын туяа үзэх урамшуулалд хамрагдаарай. Урамшуулал 1-р сарын 25-ыг хүртэл үргэлжлэх ба бэлгийн эздийг Univision Mongolia хуудсаар шууд дамжуулан тодруулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.”
Б.Сувд (“Хямд аялах аргаа заая” групп)
2019 онд зориглоод хоёр найзтайгаа хамт ОХУ-ын Мурманск хот руу туйлын туяа үзэх гэж явсан. Очсон өдрөө дэн буудал руугаа алхаж явах замдаа гэнэт туйлын туяаг тэнгэрт байхыг харж ёстой л дуу алдсан. Аяллаа төлөвлөхдөө Kp-index (дэлхийн туйлын туяа идэвхжилтийг хэмжих индикатор) сайтар харж байж аяллаа төлөвлөөрэй. Хүмүүс мэдэхгүй явснаасаа болж очоод харж чадалгүй буцах олон тохиолдол байдаг юм билээ. Үүлтэй үед харагддаггүй гэх мэт харахад их хэцүү. Гэхдээ нэг захих юм нь Мурманск хотод тааралдсан хүмүүс бүгд шөнө,орой ингэж зоригтой явж байгааг их гайхаж байсан. Учир нь энэ хотод хэрэг, төвөг их гардаг юм билээ. Нэгдүгээрт аюулгүй байдлаа сайн хангаарай. Оросууд нь өөрсдөө хүртэл Мурманск хот руу явахаас айдаг юм билээ. Хоёрдугаарт маш сайн дулаан хувцаслаарай. 3-р сард очиход л -28 градус байсан. Хүйтэн үедээ -40 хүртэл хүйтэрдэг. Гэхдээ яг туйлын туяа үзэх үед тэнгэр дээр бүжиг хийж байгаа мэт үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.
Ч.Чулуунбат (Аялагч)
Ногоон хадагтай, Туйлын туяа, Умардын туяа гээд энэхүү байгалийн ер бусын үзэгдлийг юу гэж дуудах нь хамаагүй мөн ямар үзэсгэлэнтэй гайхалтай гэдгийг шүүх ч арга байхгүй. Зургийг нь хэдий онлайнаар харж болох ч өөрийн биеэр үзвэл ямар вэ? Би Норвегийн Тромсо хотоос Гейр хэмээх хөтчийн хамтаар туяа харах цэгтээ ирсэн. Хэдий цаг агаарын байдлыг сайтар харж шалгаж ирсэн ч 15 минут тутамд цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөж байсан нь “үзэхгүй өнгөрөхвий дээ” гэсэн айдас дагуулж байлаа. Харин надад аз тохиож эхний шөнөдөө л хүсэн хүлээж байсан туяагаа харж чадсан билээ. Энэхүү аяллаас суралцсан зүйлс гэвэл нэгдүгээрт энэ нь байгалийн үзэгдэл тул таамаглашгүй. Хэзээ ч гарч ирж эсвэл бүр гарахгүй ч байж болно. Хэчнээн сайн аялагч байлаа ч заавал сайн мэддэг хөтөч авч яваарай гэж зөвлөе. Хойд туйлын цаг агаар таамаглашгүй тул туяагаа харахын тулд 6-аас ч дээш цаг хүлээх шаардлага гарч болно. Мөн аяллаа 2-3 гэж төлөвлөхийн хажуугаар харж чадалгүй алдсан өдрөө өөр хийх зүйл төлөвлөж болно. Жишээ нь нохой чаргаар аялах ч юмуу. Төгсгөлд нь хэдий интернэтээр дүүрэн сайхан зураг байж болох ч нүдээр харах, камераар буулгах хоёр өөр байж болно. Өөрөөр хэлбэл камераар авахад илүүтэй өнгөний ялгарлыг харуулж, дүрс буулгалт нь сайн байдаг гэсэн үг шүү.