ОХУ-ын Украинд үйлдэж буй халдлагатай зэрэгцэн мэдээллийн дайн өрнөж байгаа энэ үед “Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага нь орон нутгийн түнш болох Олон нийтийн мэдээллийн хүрээлэн (IMI)-тэй хамтран аюулд өртсөн сэтгүүлчдэд амин чухал тусламж үзүүлэх зорилгоор Украины баруун хэсгийн Львов хотод Хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулна хэмээн мэдэгдэв.
Хэдхэн хоногийн дараа нээгдэх Львов дахь хэвлэлийн эрх чөлөөний төв нь сэтгүүлчдэд зориулсан хамгаалалтын хэрэгсэл, ялангуяа, нөөц нь дуусаад буй сум нэвтэрдэггүй хантааз, малгай зэргийг хүлээн авах, түгээх төв болохыг зорьж байна. Энэхүү биет болон цахим төв нь санхүүгийн, сэтгэл зүйн тусламж хүссэн сэтгүүлчдэд мөн туслалцаа үзүүлэх юм.
Тус төв Львов хотын зөвлөлийн байгуулсан Олон улсын хэвлэл мэдээллийн төвийн байранд байрлана. Гадаадын сэтгүүлчид интернэтэд холбогдсон, шууд дамжуулалт хийх бололцоотой, ямар нэгэн аюул тулгарсан үед хамгаалах байранд нэвтрэх боломж бүрдсэн орчинд өглөө 08.00- 20.00 цаг хүртэл ажиллаж болох аж.
Украин дахь хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон улсын серверүүд дээр үүсгэсэн "толин" сайтуудын тусламжтайгаар цахим хуудсыг нь блоклохоос зайлсхийхэд туслах зорилгоор "Барьцаалагдсан эрх чөлөө" төслийн технологийг ашиглана.
Төв нь хүсэлт дамжуулах, хэрэгцээг үнэлэх цахим порталтай байна. Унаагаар хангах, хүмүүнлэгийн тусламж, хамгаалалтын хэрэгсэл зэрэг төрөл бүрийн тусламж эрсэн олон зуун хүсэлтийг сэтгүүлчдээс өдөр бүр хүлээн авч байна. Энэхүү цахим портал хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг байгууллагуудын үзүүлж буй тусламжийн хүчин чармайлтад ихээхэн нэмэр болно.
Түүнчлэн, “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага Украин дахь хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон улсын серверүүд дээр үүсгэсэн "толин" сайтуудын тусламжтайгаар цахим хуудсыг нь блоклохоос зайлсхийхэд туслах зорилгоор "Барьцаалагдсан эрх чөлөө" төслийн технологийг ашиглана.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Бид анхнаасаа аюулд өртсөн Украины сэтгүүлчид болон олон улсын сэтгүүлчидтэй хамт байсан. Тэдэнд анхны тусламжийн хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламж, хамгаалалтын хэрэгсэл, хэвлэл мэдээллийн санхүүжилт хэрэгтэй байна. Ойрын өдрүүдэд шаардлагатай байгаа хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангахын тулд олон улсын донорууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бидэнтэй холбогдохыг уриалж байна” гэв.
IMI-ийн захирал Оксана Романюк "Украины сэтгүүлчид нэн аюултай нөхцөлд ажиллахад хүрээд байна" гээд, "Тэдний эр зориг Украин дахь Оросын түрэмгийллийн бодит нөхцөл байдлын талаар олж мэдэх боломжийг бидэнд олгож байна. Тэдний үйл ажиллагаа хүмүүсийн мэдээлэлтэй байх эрхийг хамгаалж, хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд тусалдаг. Украин дахь сэтгүүлчдийн үйл ажиллагааг хамгаалахын тулд хамтын хүчин чармайлт гаргах болно" хэмээв.
Олон улсын хэвлэл мэдээллийн төвийн зохицуулагч Кристина Лебедь “Дайны тухай үнэн одоо бидэнд маш чухал байна. Улс маань халдлагад өртөж, бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Тэднийг мэдээлэл олж авах шаардлагатай бүхнийг бид хийх болно” гэв.
Львов дахь хэвлэлийн эрх чөлөөний төв нь Европын сэтгүүл зүйн “n-ost” сүлжээний Украины сэтгүүлчдэд үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөртэй нягт хамтран ажиллаж байна.
Нидерландын Лаймлайт сан, Адессиум сан, Германы Шөфлин сан, Бельгийн Кинг Баудуин сан, Их Британийн Оак сан болон олон арван хувь донорууд Львов дахь хэвлэлийн эрх чөлөөний төвд анхны дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Эх сурвалж: https://rsf.org