gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Э.Энхмаа
Хүмүүс
2022-08-09
2822
Twitter logo
Э.Энхмаа
2822
Twitter logo
Хүмүүс
2022-08-09
ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны гэргий А.Дариймаа гуай 90 насандаа таалал төгсжээ. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Сайд нарын зөвлөлийн даргын албыг тасралтгүй 15 жил хашсан Жамбын Батмөнхийн насан туршийн хань Тэргүүн хатагтай Авирмэдийн Дариймаа гуайтай 2020 оны гуравдугаар сард цас малгайлан орсон хаврын тэр бүүдгэр агаад цэнгэг өдөр уулзаж, туулсан амьдралынх нь үнэн, жаргал зовлонг хуваалцаж байв. 

Эмэгтэй хүн сайн ханьтай учирвал насан туршийн жаргалаа олж буй нь тэр. Энэ утгаар нь харвал А.Дариймаа гуай аз жаргалаа олсон эмэгтэй. Тэргүүн хатагтай хэмээн хүндлэгдэх ховор хувь заяасан ч эгэл даруухан агаад эрхэмсэг амьдарсан энэ хатагтайн үзэж харсан, сонссон дуулсан, жаргасан, зовсныг бичиглэхийн эцэсгүй мэт. Гэвч хэнд ч гомдол, тунирхлын үг унагаагүй тийм л эгэл агаад эрэмбэ дээгүүр оршсоор хорвоог орхижээ. 

А.Дариймаа гуайг эргэн дурсаж, түүнтэй хөөрөлдсөнөө сийрүүлсэн “Тэргүүн хатагтай” нийтлэлээ 2022 оны 8-р сарын 9-ний гунигт мэдээ дуулсан энэ өдөр Уншигч Танаа дахин нэг хүргэмү.  Ум ма ни бад мэ хум. 

2020.03.09

Тэсгим өвлөөр ороогүй цас хаврын сар гарахын өмнөхөн шуналтайяа малгайлан орж, цардмал зам бороо орсон мэт хайлмагтан хөл хөдөлгөөнт нийслэлийн агаар ариусгах тэр нэг бүүдгэр агаад дулаахан өдөр. Галын өрөөний наран талын цонхон тушаа байрлуулсан түшлэггүй сандалд хөл муутай, өндөр настай хүн анзааргагүй суугаад халтирах вий гэж болгоомжилмоор. Хуучин цагт бараг айл бүхэнд байсан тэр өндөр цомцгор сандалдаа А.Дариймаа гуай суугаад суржээ. 

“Цас ороод тогтуун, агаар сайхан байна аа” гэхэд “Тийм бололтой, энэ муу хоёр хөл өөдтэйхэн бол үүдэнд гарч агаар амьсгалж, юм харж суухгүй юу. Энэ жилээс бүр дордож, өвдөх шаналгах нь хэтрээд байна аа. Би энд суугаад л цонхоор хардаг юм” гэх яриан завсраа тэсгэлгүй ёолох ч “Уучлаарай, хүүхдийн хажууд ёолж ёншоод” гэж өөрийгөө зэмлэнгүй дуугарна. 

Өвөл орохыг мартсан цас хавраас урьтах гэсэн мэт том томоор ширхэглэн хаялж, зогсоол дээрх машинууд хөвсгөр цасанд дарагдаж таван давхрын цонхоор бөмбийж цавцайн харагдахыг ажих мэт сууснаа “Хотын машин ч хүнээсээ дутахгүй олон болж дээ. Өвгөн бид хоёр бага хүүгээ эмнэлэгт хэвтэхэд эргэж тойрох унаа олдохгүй. Хоёр км шахуу газар халуун савтай хоол, цайгаа бариад ядартлаа алхдагсан. Өнөөгийнхтэй харьцуулахад залуу байсан ч тэтгэврийн насны хоёр хөгшинд  амаргүй л байж дээ. Одоо ч цаг өөр болжээ” хэмээн санаа алдав. 

2020.03.06-ны өдөр.  Фото эх сурвалж: МУИС

“Насны бөгсөнд зовоох хөлний өвчнийг би өөрөө олсон хүн байгаа юм. Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр төгссөн би өвгөнийхөө үгийг зөрж, Дорнод аймгийн “Хөдөлмөр” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байхдаа гунан үхрийн эвэр хугарах гурван есийн хүйтнээр шуурганд уруудаж, хөлөө хөлдөөснөөс урхагтай. Өвгөн минь намайг авчирч, сайн эмчлүүлж сувилуулснаар хоёр хөлтэйгээ үлдсэн” хэмээн ярих энэ буурал бол Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Сайд нарын зөвлөлийн даргын албыг тасралтгүй 15 жил хашсан Жамбын Батмөнхийн насан туршийн хань, Тэргүүн хатагтай Авирмэдийн Дариймаа юм. 

Нас ахих тусам муудаж бохийсоор өтөл насны өвчин зовиур нь болсон хоёр хөлдөө дэм өгөх гэж гартаа нэг нэг таяг атгажээ. Нас сүүдэр 90 хүрч яваа А.Дариймаа гуай байтугай залуу хүн ч хэлэх болсон цусны даралт ихсэх эмгэг заримдаа нэрвээс болохыг гайхаж цөхөх юмгүй. Цонхоор харангаа үгээ зөөж ядан аажуухан ярих түүний өрөөсөн таягныхаа толгойд давхарлан ачсан эвдэрч бохироогүй хоёр гарынх нь гоёыг дээ.   

Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Хяргас сумын уугуул хөдөөгийн бор залууг эх орны зүүн хил Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат буриад басгантай учруулсан газар нь Улаанбаатар хотын Усны гудамж. 

Цомцгор сандалд удаан сууж чадашгүй нь бололтой, удалгүй дасаж сурсан ороо сандайлан тааваараа хэсэг суулаа. А.Дариймаа гуай залуудаа сайхан бүсгүй байжээ. Урт хар салаа гэзэгтэй, торомгор алаг нүдэн бүсгүй насны хань шинэ үеийн сэхээтэн залуутай татуулсан хар цагаан гэрэл зураг зочны өрөөний хойморт хүндэтгэлтэйеэ байраа эзэлжээ. Хажууд нь Монгол төрийн тэргүүн, энэ өрхийн тэргүүн Жамбын Батмөнх даргын дулаан харцаар ширтэх мэт жаазалсан томоос том хөрөг зураг сүр бараатай агаад энэ өрөөг ер бусын эрчмээр дүүргэнэ.  

Жамбын Батмөнх гуай Эдийн засгийн сургуулийн орлогч захирал, захирал, МУИС-ийн проректор, ректор, Намын төв хорооны Хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогджээ. 1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайд, 1984-өөс 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдэл хийх хүртлээ Монгол төрийн тэргүүнээр ажилласан социалист нийгмийн сүүлчийн удирдагч. 

Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Хяргас сумын уугуул хөдөөгийн бор залууг зүүн хил Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат буриад басгантай учруулсан газар нь Улаанбаатар хотын Усны гудамж. Хөдөө аж ахуйн техникумын оюутан 17 настай охин, Улсын их сургуулийн оюутан хоёрыг сургуульдаа явах зам нь анх учруулснаас хойш, амьдралын урт харгуйг 50 шахам жил хамт туулжээ. 

II.
Жамбын Батмөнх гуай Төрийн тэргүүнээр томилогдон “Их тэнгэр” цогцолборт амьдрах болсноор эднийх 12 дугаар хороолол буюу одоогийн Улсын II эмнэлгийн арын орон сууцны дөрвөн өрөө дулаахан байраа улсад тушаажээ. “Байргүй айл олон байхад тэнд хоосон байр цоожлоод юу хийнэ. Хотын захиргаанд тушаая” гэсэн өвгөнийхөө шийдвэрийг дагаж А.Дариймаа гуай байраа улсад шилжүүлж, гэрийн түлхүүрээ хүлээлгэн өгчээ. Хожим нь Төрийн тэргүүнээс өөрийн хүсэлтээр буусныхаа дараа харуул хамгаалалт, унаа хангамж байтугай 500 төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй, хамаг хогшлоо битүүмжлүүлж, орох оронгүй хөөрхийлэлтэй хоцорсныг олон түмэн бүдэг бадаг ч атугай гадарлах болсон болов уу. 

Социализм нуран унасан эхний жилүүдэд Ж.Батмөнх даргын хүүхдүүдийг ажлаас халж, тэд нь амьдрахын эрхээр юм оёж, арилжаа наймаа ч хийж үзээд аргагүйн эрхэнд Америк руу гарцгаасан аж. “Одоо манайхнаас Америкт арваад айл, Энэтхэгт хоёр айл байна” гэж А.Дариймаа гуай ярив.  

Төрийн тамгыг тушааснаас хойш хувийн өмч хөрөнгөө лацдуулан эрүүгийн хэрэгтэн мэт адлагдан шүүх, цагдаад хоргоолгох болсон тэд зуны байшинд зутруухан амьдарч байв. Ах, дүүс нь тэдэнд хашаа хатгаж өгөхөд Ж.Батмөнх дарга хүүтэйгээ байшингаа барьж, Их тэнгэрийн аман дахь харшаас Дамбадаржаа руу нүүсэн нь одоогийн төр, засгийн тэргүүнүүдийн хангамжтай харьцуулахад чихэндээ ч итгэмгүй хүнд нөхцөл. Ж.Батмөнх дарга улсаас орон сууц хүссэн байсан нь шийдэгдэж, 1990 оны өвөл 13 дугаар хорооллын энэ орон сууцандаа шилжиж ирсэн байна. Өвгөнийхөө барьсан байшинг А.Дариймаа гуай арчлан хамгаалж, гэр музей болгохсон гэж мөрөөдөж байсан ч одоо түүний чадал чансаа хүрэхгүй болжээ.  

Төрийн тэргүүнээс бууснаас хойш хоёр жилийн дараа буюу 1992 оны наймдугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гарч “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 2-т заасныг үндэслэн Ж.Батмөнх... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор өөрийн гэсэн эд хогшилдоо гар хүрэх эрх нь нээгдсэн гэдэг. 

Гэр бүлийн архиваас

Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, төрийн хэргийг шинэ үеийн залууст шилжүүлэх нь Ж.Батмөнх даргын санаачилга, манлайллаар гарсан түүхэн шийдвэр мөн боловч энэ нь түүний хүссэн ардчилал байгаагүйг амьдралынх нь сүүлийн жилүүд болон гэргий А.Дариймаа гуай ч нотолж, ном дурсамжууддаа тэмдэглэн үлдээсэн байна. 

...Монгол Улс Ардчиллын замыг сонгосон эхний жилүүдэд ард түмний амьдрал уруудан доройтож, дэлгүүрийн лангуу давснаас өөр зүйлгүй хоосорсон зах зээлийн ороо бусгаа он жилүүд байв. Ард түмэн картын бараанд дугаарлаж, эмх замбараагүй байдал үүсэх үед “Арван төгрөг атгасан арван настай хүү хүмүүсийн хөлд гишгэгдэн нас барсныг Ж.Батмөнх дарга сониноос гарчиглаад бухимдахдаа уншиж байсан сониноо базаад шидсэн гэдэг. “Өвгөн минь, юу болов?“ гэхэд ”Энэ сониноос унш, Монгол хүн ингэж өлсөж, ядарч явах ёсгүй” хэмээн дуугаа өндөрсгөж, гэртээ анх удаа ухаан алдаж унажээ.

А.Дариймаа гуай хашир хүн учир шуурхай тусламж үзүүлэв. Удирдаж асан улс оронд нь ажлын байр хомсдож ядуурал, гуйланчлал, хулгай зэлгий урьд байгаагүйгээр газар авсан нь түүнд хүнд цохилт болж, бухимддаг. Бухимдахдаа үе үе ухаан алдаж унах болжээ. Ж.Батмөнх дарга Н.Багабанди, П.Очирбат, Ж.Гомбожав нар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх 1997 оны тавдугаар сард эмнэлэгт насан эцэслэжээ. Өнгөрөхийнхөө өмнөх орой “Нэр дэвшигчдийн халз ярилцлагыг телевизээр харна” гэж эхнэр, хүүдээ хэлж байсан юм гэдэг. 

Төрийн тамгыг тушааснаас хойш өмч хөрөнгөө лацдуулан эрүүгийн хэрэгтэн мэт адлагдан шүүх, цагдаад хоргоолгох болсон тэд зуны байшинд зутруухан амьдарч байв. Ах, дүүс нь тэдэнд хашаа хатгаж өгөхөд Ж.Батмөнх дарга хүүтэйгээ байшингаа барьж, Их тэнгэрийн амнаас Дамбадаржаа руу нүүжээ. 

Ардчиллын залуус социализмыг үгүйсгэж, ямар эрх чөлөөгүй, битүү бөглүү нийгэмд амьдарч байснаа зүхэн ярьцгаахын зэрэгцээ тухайн үеийн нам төрийн удирдагчдыг ч төрийн ивээлээс хөсөр хаяжээ. Улс орныхоо хөгжлийн төлөө чин шударга ажилласныг үнэлдэггүй юм гэхэд үгүйсгэх харлуулах нь хэтийдсэн тул социалист нийгмийн сүүлчийн удирдагч Ж.Батмөнх “Хариу хэлэх юм байна!” гэж 1996 онд номоо бичиж эхэлсэн ч дуусгаж амжаагүй аж. 

Дутуу үлдээсэн номыг гүйцээх нь өөрийнхөө үүрэг гэдгийг ухаарсан А.Дариймаа гуай “Түүх үнэнээрээ үлдэх ёстой” хэмээн ханийнхаа гар бичмэлүүд, өөртэй нь холбоотой архивын баримтууд, ярилцлагуудад тулгуурлан “Жамбын Батмөнх” хэмээх номыг доктор Т.Өлзийбаярт захиалан бичүүлж, ээмэг бөгжөө худалдан байж мөнгө босгон хэвлүүлжээ. Үүнээс хойш “XX зууны Монгол төрийн зүтгэлтэн Жамбын Батмөнх” хэмээх жижгэвтэр дурсамж ном гаргасан байна.

Уйгагүй хөөцөлдсөөр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг ханийнхаа нэрэмжит болгон, тус сургуулийн өмнөх талбайд хөшөөг нь босгуулав. “Аав маш эрч хүчтэй хүн байсан тул сууж байгаагаар бус цувныхаа хормойг дэрвүүлэн алхаж яваа хөшөө зохистой” хэмээн хүү нь саналаа хэлж байж. Мөн Увс аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтарч “Бүү март” нэртэй кино бүтээх ажилд оролцон, төрж өссөн Увс аймгийн Хяргас суманд нь очиж, олон хүнтэй уулзаж ярилцах зэргээр зураг авалт хийх бүхий л ажилд нь гар бие оролцжээ. Цаг үедээ үнэлэгдээгүй ханийнхаа дутуу үлдээснийг гүйцээж, үйл хэргийг мөнхжүүлэхийн төлөө өвчин шаналлаа умартан явж, хүслээ гүйцэлдүүлсэн түүний сэтгэл санаа багахан ч атугай уужирсан бололтой. 

Хотод шилжин ирснээс хойш МУИС-ийн Номын санч, ном зүйч, Номын сангийн эрхлэгч хүртэл тэтгэвэрт суутлаа 36 жил ажилласан энэ хүн ном, сонинтой шадарлаж, тасралтгүй уншиж судалж, бичиж тэмдэглэж ирсэн нь өвгөнөөсөө хоцорсноос хойш хэд хэдэн ном гаргахад их тус дөхөм болсон нь мэдээж. Одоо бол хараа муудсан учир цаас шагайгаад нэмэргүй. Орныхоо эсрэг талын ширээн дээр байрлуулсан телевизээр цаг үеийн мэдээллийг сонсдог байсан бол удирдлагаа буруу зөрүү даран будилж, мэдээ сонсож  ч чадахаа больжээ. Тасралтгүй өвдөх хөлийн өвчин зовиураасаа болж “Энэнээс л илүү зоволгүй явдаг газартаа явахсан” гэх түүний сонирхлыг хорвоогийн юмс үзэгдэл татахаа больж, аргаа барсан мэт сонстох нь өрөвдмөөр.  

III.
Ж.Батмөнх даргынх гурван хүүтэй. Залуу насны хайхрамж хэнэггүйгээс анхны хүүхэд нь дутуу төрж осолдсоноос хойш үр хүүхэд төрүүлж чадаагүй учир Батмөнх даргын ахаас хоёр хүү, Дариймаа гуай төрсөн эгчээсээ нэг хүү үрчилж аваад үртэй хүний жаргалыг эдэлж, элэг бүтэн амьдарцгаажээ. Хөвгүүд эх, эцгээ харж халамжлахдаа охидтой харьцуулшгүй, бүдүүн хадуун гэдэг ч Ж.Батмөнх гуайн бага хүү настай болсон аав, ээжийгээ асарч тойлохдоо баргийн ажилтай охиныг дагуулахааргүй хайр халамжтай, хорвоод ховор хүү байжээ. Байжээ гэхийн учир бага хүү нь хүний нутагт ажиллаж, амьдарч ахуйдаа бурхан болж, Дариймаа гуай өнчрөхийн дээдээр өнчирч хоцров. Халамжит ханиасаа өнчирч үлдсэн буурал ижийнхээ сэтгэлийн зовлонг хугасалж, хайр халамжаар дутаагаагүй ачтай хүүгээ цаг бусаар алдсан эхэд хорвоогийн өдрүүд наргүй мэт бүүдийжээ. “Тэнгэр” цэлмэх нь нэгэнт оройтжээ.  

Хөвгүүд эх, эцгээ харж халамжлахдаа охидтой харьцуулшгүй, бүдүүн хадуун гэдэг ч Ж.Батмөнх гуайн бага хүү настай болсон аав, ээжийгээ асарч тойлохдоо баргийн ажилтай охиныг дагуулахааргүй хайр халамжтай, хорвоод ховор хүү байжээ. Байжээ гэхийн учир нь бага хүү нь хүний нутагт ажиллаж, амьдарч ахуйдаа бурхан болж, Дариймаа гуай өнчрөхийн дээдээр өнчирч үлдэв. 

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг биеэр үзсэн хөөрхий ижийд үүрд одсон хайрт хүүгийнхээ өнчирч үлдсэн хоёр охиныг өсгөж, өндийлгөх үүрэг ногдсоныг бүрнээ ухамсарлаж байв. Ааваасаа арваадхан настай үлдсэн охид эмээгийн халамжинд мэргэжил боловсрол эзэмшин, ажил амьдралдаа залган айлын бэр болцгоов. Охидын бага нь эмээгийндээ ойр амьдардаг тул орж, гарч хоол ундыг нь дөхүүлнэ. 

А.Дариймаа гуай гэр зуураа хөдөлж, ойр зуурын ажлаа ч амжуулах тэнхэлгүй болж. Галын өрөөнөөсөө өөр өрөө тийш хазайх нь ховордсоор. Энэ удаа жаахан яриа дэлгэх санаатай зочны өрөөндөө тухлав. 

Том өрөөнд эгнүүлж тавьсан мебель тавилга сэлт хуучных атлаа элэгдэж гундаагүйн дээр тохь тухыг мэдрүүлэх нь гэрийн эзэгтэй юмандаа ариг гамтай, нямбай чамбайг илтгэнэ. Буйдангийн түшлэг дээр тохсон цагаан торон хучлага  илүү чамин аж. Аяга, тавагны суурь, цонхны тавцан дээр тавьдаг торон эмжээртэй цагаан салфетка сэлт эднийд олон харагдахуйд хуучны айлууд толины өмнө, савтай цэцэгнийхээ дор ийм суурь тавьж хээнцэрлэдэг байсан нь санаанд оров. А.Дариймаа гуай оёж, хатгахдаа гойд сайн, амт шимтэй хоол хийдэг охид, бүсгүйчүүлд үлгэр болох ажилч хичээнгүй эмэгтэй гэдгийг айл хөршийнхөн, ах дүүс нь хэлнэ. Энэ бүх суурь салфетка сэлтийг өөрөө нэхэж, цэцэг навч урлан хатгахыг нь хатгажээ. Өнөөдүүл нь 30-40 жил болсон ч сэмэрч сэтэрсэн нь үгүй, янзаараа. 

Ж.Батмөнх даргыг Төрийн тэргүүн болоход улсаас тогооч томилж гэрийн эзэгтэй галын өрөө, хоол ундандаа санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлж өгчээ. Мэдээж хэрэг, одоогийн удирдлагууд ч тийм халамж, хангамж эдэлж байгаа. Гэрийн ажилдаа бусдын гар харж үзээгүй эзэгтэй тогоочтойгоо тохиролцоод оройн хоолоо өөрөө хийх болов. Мөн нөхөр, хүүхдүүдийнхээ аяганд тус тусад нь тараг бүрж, өдөр бүр шинэ тараг уулгана. Өвгөнийхөө хувцсыг угааж индүүдээд тавьчихна. Хуучин цагт цамцны зах хатуу, даргар байвал цэвэр гэж үздэг байж. “Тэр үед крахмал гэж байсангүй. Буцалгасан цагаан будааны шүүсэнд салфеткануудаа зайлж, чийгтэйд нь индүүдэхэд дарайгаад цэвэрхэн харагддаг. Өвгөнийхөө цамцны захыг мөн будааны шүүсэнд норгосон даавуугаар арчиж индүүдэхэд өнгө зүсээ алдахгүй, үргэлж шинэ мэт цэмцгэр харагддаг” хэмээн Төрийн тэргүүний хувцсыг хэрхэн арчилдаг байсан туршлагаасаа хуваалцав. Юм бүхэн цахилгаанжиж бэлэн зэлэн болсон учир орчин цагийнхан энэ эзэгтэйн хөдөлмөрийг ойлгохгүй байж мэдэх ч алба, амины ажлыг хослуулсан ханьдаа халамжтай хөдөлмөрч чанар нь эрхбиш харагдах буй за. 

А.Дариймаа гуай мэргэжлээ дээшлүүлж ХААИС-ийн хоёрдугаар курст сурч байх үед хань нь Орост аспирантурт сурах болжээ. Тэр үед “Охин минь, нэг гэрийн эр, эм хоёр зэрэг сурна гэвэл ар гэрийн ажил орхигдоно. Чи энэ удаа сурахаа хойшлуулбал ямар вэ?” гэсэн аавынхаа хүсэлтээр сургуулиасаа чөлөө авч, албан ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөх, ар гэрийн ажилдаа анхаарахаар шийдэв. Ажил, амьдралын шаардлагаар сургуулиа дүүргэж амжаагүй ч Их сургуулийн Номын сандаа үр бүтээлтэй ажилласан учир харамсах, халаглах зүйл түүнд огт үгүй. Өвгөнийхөө үйл хэргийг мөнхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэндээ багахан ч гэсэн уужирч энэ амьдралаас олон зүйл хүсэхээ больсон нь мэдрэгдэнэ.  

А.Дариймаа гуай айлын өргөмөл хоёр хүүхдийн том нь боловч эрэгтэй дүү нь өөд болж ганцаараа үлджээ. Төрсөн талаасаа эх, эцгээс зургуулаа ч одоо мөн л ганцаараа. “Ах, эгчийнхээ байхад бид гэр гэрээрээ орж, гарцгааж, хөзөр даалуу тоглоод зугаатай байлаа. Хоёр жилийн өмнө бага ах Мархааж өнгөрсөн. Манай энэ байранд ч тэр, 1990 онд хамт орж байсан хуучны хүмүүс бүгд бурхандаа явсан. Таних мэдэх, ярьж хөөрөх хүн ч үгүй боллоо. Муухай юм” гэж ганцаардаж цөхөрсөн өнгөөр дуугарна.  

Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс баруун тийш 20-иод км-ийн зайтай Шогжид нуур хэмээх газарт А.Дариймаа гуай төрсөн. Төрсөн нутгаараа өвгөнтэйгээ, өвгөнөөсөө хойш ч цөөн хэд очсон гэнэ. “Манай гэрийн ойролцоох бидний умбаж, шумбаж өссөн Шогжид нуур өвгөнийг байх үед л ширгэсэн байж билээ. Хүн хөгшрөхдөө өсөж, төрсөн газар нутгаа санадаг юм байна. Ирэх зун л нутагтаа очих санаа байна. Хүүхдүүд авч явна гэсэн” гэв. Эмэгтэй хүнд өдрийн од мэт ховор тохиох хувь тавилан Тэргүүн хатагтай түүний амжуулах чухал ажил нь энэ. Ижий аавын гэр, хүүхэд насны гэрэлт дурсамжууддаа эргэн очих, жаргал зовлон хосолсон бүхий л амьдралаа эргэцүүлж нэг бодох СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ нь мэт. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан