Хятадын Янжоу их сургуулийн Жи Сянь Ван тэргүүтэй судлаачид ариун цэврийн суултуурын усыг татахад агаарт коронавирус агуулсан усан дуслууд дэгдэж, бусдад халдварлуулж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.
Өөрөөр хэлбэл ус ихээр шүршигдэхэд суултуурын хажуу хананд хүчтэй цохигдсоны улмаас нүдэнд үзэгдэхгүй бичил дуслууд агаарт дэгддэг байна. Ингэхдээ усан дуслууд газраас 91 см-ээс 1 мерт хүртэлх зайнд дэгдэж байсныг компьютер загварчлалын аргаар баталгаажуулжээ. Тиймээс суултуурын усаа татахдаа тагийг нь заавал хаахыг мэргэжилтнүүд зөвлөв.
Коронавирус нь ханиалгах, найтаах, эсвэл түүгээр бохирдсон зүйлсээр дамжин агаар дуслын замаар халддаг. Халдвартай хүний өтгөн, шингэнд вирус агуулагддаг ч өөр хүнд хэрхэн халдварлах магадлалтай талаарх арга зам нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Эх сурвалж: Business Insider