Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх” дэд зорилт дэвшүүлсэн. Иймд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөсөн.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Агроэкологи, бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, бүсийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хотхон хэлбэрээр ажиллах боломжтойг онцолжээ.
Эх сурвалж: БШУЯ