Дэлхий нийтээр тэгш боломжийг хангаж боловсролын тэгш бус байдлыг арилгахыг зорих болсон. Үүнийг арилгах хамгийн том нөлөө болохуйц шийдэл нь цахимаар боловсрол олж авах явдал юм. “Багшийн туслах” аппликейшн Монголын боловсролын салбарт цахим сургалтыг анхлан нэвтрүүлж, цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед сурагчдыг үр дүнтэй суралцах боломжийг олгосон юм. Тэдний бэлтгэн хүргэсэн цахим хичээлээр нийт 17000 гаруй сурагч ЭЕШ-даа бэлдэж, чамлахааргүй үр дүнг гаргажээ. Тухайлбал, энэ жилийн ЭЕШ-ад 800 оноо авсан 196 сурагчийн 60 нь тус аппликейшний хэрэглэгч байсан аж.
“Сайн багшаас сайн шавь төрдөг” гэх үзэл санааны хүрээнд тэдний хөгжлийг дэмжсэн цахим сургалтын цогц үйл ажиллагааг явуулахаар “Багшийн туслах сан” НҮТББ-ыг байгуулжээ.
“Боловсролыг хүүхэд бүрд тэгш хүртээх” зорилготой Багшийн туслахын хамт олон дахин нэгэн үйл ажиллагааг эхлүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас “Хосолсон сургалтын систем” рүү шилжиж байгаатай уялдуулан “Сайн багшаас сайн шавь төрдөг” гэх үзэл санааны хүрээнд тэдний хөгжлийг дэмжсэн цахим сургалтын цогц үйл ажиллагааг явуулахаар “Багшийн туслах сан” НҮТББ-ыг байгуулжээ.
Цаашид “Багшийн туслах сан” нь:
- Монголын нийт ЕБС-ийн багш нарт зориулсан ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах,
- шилдэг багш нараар дамжуулж, залуу багш нарыг чадавхжуулах шат дараатай сургалтууд зохион байгуулах,
- жил бүр уламжлал болгож “Шилдэг бүтээлч багш” шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг багш нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнах юм байна.
Манай улсын өнөөгийн нийгэм, улс төрийн хямралын шалтгаан нь боловсролын салбартай холбоотой. Боловсролын салбарын амин сүнс болсон багш нарын цалин хөлс, үнэлэмж муу байдгаас үүдэлтэй багшийн мэргэжлийн хямралыг шийдэх шаардлагатай байна. Багш мэргэжлийн үнэ цэнийг өсгөхийн тулд багш бэлтгэх системийг сайжруулахаас гадна одоо байгаа багш нараа чадавхжуулах нь хамгийн эхний алхам учраас багш нараа дэмжиж нэгтгэж, тэднийг хөгжүүлэх үйл ажиллагааг явуулах нь “Багшийн туслах сан”-гийн гол зорилго аж.
“Багшийн туслах сан” Монголын хамгийн шилдэг, заах арга зүйн өндөр ур чадвартай, салбартаа нэр хүндтэй 150 гаруй багш нарыг сонгон хамтран ажиллаж байна.
“Багшийн туслах сан” Монголын хамгийн шилдэг, заах арга зүйн өндөр ур чадвартай, салбартаа нэр хүндтэй 150 гаруй багш нарыг сонгон хамтран ажиллаж байна. Тэд шилдэг багш нарын заах арга зүйн ур чадвар дээр үндэслэн, их дээд сургуульд элсэгчдэд зориулсан ЭЕШ, ЕБС-ийн дунд, ахлах ангийн хичээл болон гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох TOPIK, TOEFL, HSK, JPLT шалгалтад бэлдэх хичээлүүд зэрэг олон төрлийн боловсролын цогц контентуудыг бүтээсээр буй юм.