gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Linkedin: 2020 оны хамгийн эрэлттэй 15 УР ЧАДВАР

Э.Онон
Дэлхийд
2020-01-14
1140
Twitter logo

Ажил олгогчид ямар чадваруудыг хамгийн үнэ цэнэтэйд тооцож байна вэ? “Linkedin” сайт 60 сая мэргэжилтэн, 20 сая ажлын байрны мэдээлэлд үндэслэн 2020 онд эзэмшвэл зохих хамгийн эрэлттэй 15 ур чадварыг танилцуулжээ.

Энэ онд та ямар ч зорилт тавьсан бай шинэ төсөл эхлүүлж, түүнийгээ удирд. Эдгээр ур чадваруудыг эзэмших нь дараагийн том боломжийг нээхэд түлхэц болж, таны ажил амьдрал, карьерт эерэгээр нөлөөлнө. Та хэр их ур чадвартай байна, тэр хэрээр үнэ цэнэтэй ажилтан байх юм.

Бусад сартай харьцуулбал жил бүрийн нэгдүгээр сард хүмүүс аливаа зүйлд суралцах, сайжрах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Тиймээс өөртөө үнэлэлт дүгнэлт хийж, эдгээр ур чадваруудыг эзэмшсэн эсэхээ нягтлаарай. “LinkedIn”-ээс гаргасан судалгаанаас үзэхэд байгууллагууд мэргэжлийн болон хувь хүний онцлогтой холбоотой ур чадварыг хослуулсан ажилтнуудыг эрэлхийлж буй. Үүнээс бүтээлч сэтгэлгээтэй ажилтан хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож байна. 

ХУВЬ ХҮНИЙ ЗАН ЧАНАР, ОНЦЛОГТОЙ ХОЛБООТОЙ УР ЧАДВАРУУД /SOFT SKILLS/

1. Бүтээлч сэтгэлгээ  
Байгууллагуудад асуудал, үүрэг даалгаврыг бүтээлчээр харж, шийддэг ажилтнууд хамгийн их эрэлттэй байна. Энэхүү чадварыг инженерээс авахуулаад хүний нөөцийн менежер хүртэлх бизнесийн ямар ч салбарын хүмүүс эзэмших шаардлагатай. Бүтээлч сэтгэлгээ нь аливаад стандарт бусаар хандах хандлага бөгөөд урьдаас бүгдийг тооцоолж, хэний ч төсөөлөөгүй хялбар шийдлийг гаргах чадвар юм. Ямар нэгэн хайрцагт баригдахгүйгээр сэтгэж, багтаа цоо шинэ санаа авчирхад бэлэн үү?     

2. Үзэл бодлоо илэрхийлэх /Ятгах/
Удирдах албан тушаалтнууд “яагаад” гэдэг шалтгаанаа тайлбарлаж чаддаг ажилтнуудыг үнэлдэг. Карьераа өсгөхийн тулд сэдсэн санаагаа үр дүнтэйгээр хэрэгжүүлж, үзэл бодлоо илэрхийлэн бусдыгаа ятгах шаардлагатай тулгарна. Та шинэлэг, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход түүнийг худалдаж авах хэрэглэгчдийг ятгаж, үнэмшүүлэх нь амжилтын гол түлхүүр.    

3. Хамтын ажиллагаа
Хамтын ажиллагааг зөв ашиглаж чадвал ямар ч хувь хүнээс илүү их амжилт гаргах боломжтой. Байгууллагууд ч үүнийг мэддэг. Хамтын хүчээр нэг зүгт тэмүүлж, нэгдсэн зорилгодоо хүрэх аргад суралцаарай. 

4. Зохицох чадвар
Амьдрал, бизнесийн салбарт байнгын орших цор ганц зүйл бол өөрчлөлт. Бухимдалтай үед ч гэсэн эерэг хандлагатай байж, бодит байдлыг хүлээн авах замаар дасан зохицох хэрэгтэй. Ийм чадвартай ажилтнууд өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй нийгмийг жолоодох гол хөдөлгөх хүч. 

5. Сэтгэл хөдлөлөө удирдах
EQ нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үнэлэх, хариу үйлдэл үзүүлэх чадвар юм. Нэг ёсондоо өөрийгөө бүх талаар удирдах чадамжтай байх гэх санааг илэрхийлж буй. Энэ ур чадвар 2020 онд цаг төлөвлөлтийн оронд шинээр нэмэгдсэн байна. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРУУД /HARD SKILLS/

1. Блокчэйн   
Төвлөрсөн байгаа эрх мэдлийг шударгаар, алдаагүйгээр, бүгдэд нээлттэйгээр, хэн нэгнээс хараат бус байдлаар тараах чадвартай технологийг блокчэйн гэж ойлгож болно. Энэхүү технологи төвлөрсөн бус өгөгдлийн сангийн технологид шинэ шийдэл болж өгсөн. Уг шинэчлэлт нь хуучин технологийг шинэ арга замтай холбосноор илүү сайжирч хөгжиж байна. Одоо блокчэйнийг бие даасан хэрэглэгчдийн нэгдэл мэдээллийн санг хадгалж, мэдээллийг хуваалцаж мөн удирдаж ажиллах төвлөрсөн бус өгөгдлийн сан гэж ойлгож болно.

2. Мэдээллийн технологийн мэдлэг /Cloud Computing/
Техник технологи хөгжихийн хэрээр IT мэдлэгтэй хүмүүсийн үнэ цэнэ өссөөр байна. “Cloud Computing” гэдэг нь серверийн сүлжээг ашиглан интернетэд мэдээллийг хадгалж, үйл явцыг нь хянахыг хэлнэ. Хэрэглэгчээс үл хамааран олон төрлийн үйлчилгээг интернетээр дамжуулж хүргэнэ гэсэн үг. “Microsoft Azure” шиг клауд системийг нэвтрүүлэх чадвартай ажилтнууд эрэлттэй байна. 

3. Мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэх  
Мэдээлэл бол ямар ч бизнесийн гол тулгуур. Олон талын мэдээлэл цугларахын хэрээр түүнд үндэслэн ухаалаг шийдвэр гаргадаг ажилтнууд өндрөөр үнэлэгдэж байна. Тухайн бизнест хамгийн ашигтай шийдвэрүүдийг гаргаж чаддаг ур чадварыг эзэмших хэрэгтэй.  

4. Хиймэл оюун ухаан
Зөвхөн хүний оролцоотой хийж болно гэгдэж байсан зүйлсийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хялбарчилдаг болсон эрин үе иржээ. Машин сургалт, хиймэл оюун ухааны хүчийг ашиглах нь илүү зохимжтой, тооцоололтой, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд тусална.

5. UX Дизайн буюу хэрэглэгч төвтэй дизайн 
UX Дизайн нь хүмүүст зориулсан дижитал дэлхийг бүтээх арга зам буюу хэрэглэгчийг судлах арга ухаан юм. Гол зорилго нь бүтээгдэхүүний чанарт анхаарч, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгахад оршино. Гэтэл жилээс жилд хэрэглэгчдийн анхаарлыг татах үзэгдэл буурсаар л байна. Байгууллагууд илүү хүн төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх ур чадварт мэргэшсэн хүмүүсийг эрэлхийлж буй. 

6. Бизнесийн дүн шинжилгээ
Бизнест дүн шинжилгээ хийх ур чадвар нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 10 байраар урагшилж, жагсаалтын 6-д оржээ. Хүн бүрийн эзэмших ёстой мэргэжлийн ур чадваруудын нэг гэдэг утгаараа эрэлт нь эрс нэмэгдсэн байна. Шийдвэр гаргахад голлох үүрэг гүйцэтгэнэ.  

7. Түншүүдтэйгээ хамтран ажиллах замаар маркетинг хийх
Цахим ертөнц хөгжиж, хүчтэй болохын хэрээр уламжлалт зар сурталчилгааны арга барил хоцрогдсон. Түншүүдтэйгээ хамтран ажиллах замаар сонирхлын бүлэгт тааруулж сурталчилгаа хийх нь компанийн өсөж, дэвших гол хөшүүрэг болоод байна.

8. Борлуулалт
Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг зарж борлуулах чадвар мөн л өмнөх жилийнхтэй адил эрэлттэй хэвээр. Энэхүү чадвар бизнесийн ашгийг хамгийн өндөр байлгахад шууд нөлөөлдөг.

9. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол хийх
Мэдээллийн шинжээч, инженер зэрэг мэргэжилтэй хүмүүс энэ төрлийн тооцооллыг хийдэг. Байгууллагуудад машин сургалтын загварыг хөгжүүлэх, "Python", "MATLAB" зэрэг програмыг ашиглан томоохон хэмжээний мэдээллийг боловсруулахад статистикийн болон судалгааны арга замыг хавсарган хэрэглэх чадвартай мэргэжилтнүүд үгүйлэгдэж байна. 

10. Видео контент бүтээх
Хэрэглэгчдийн видео контент үзэх хүсэл сонирхол одоог хүртэл буураагүй. Тиймээс өөрсдийн бизнесийн чиглэлд дүрс, бичлэгийн найруулга хийх нь компаниудын тэргүүлэх чиглэлд зайлшгүй багтаж байна. 2020 он гэхэд олон улсын интернетийн урсгалын 82 хувийг бичлэг эзэлнэ гэж “Cisco” тооцоолжээ.

Өнөөдөр ийм ур чадвартай ажилтнууд хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож байна. Та тэдний нэг болоход бэлэн үү?

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан