Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний арваннэгдүгээр сард 1.5 тэрбум долларт хүрч өссөн. Ийнхүү гадаад худалдааны ашиг нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц (ГВАН) хуримтлагдахад эерэгээр нөлөөлж, 2019 оны арваннэгдүгээр дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрэв.
Засгийн газар, Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт нийт 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосноор ГВАН түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тухайлбал,
- 2019 оны арванхоёрдугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар,
- 2020 оны нэгдүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирэв.
Ийнхүү ГВАН өсөж байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэх болон Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд эерэгээр нөлөөлнө. Цаашид үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
Гэхдээ энэ нь албан нөөц бөгөөд цэвэр нөөц биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголбанкны богино хугацаатай зээлийг хасаж, цэвэр нөөцийн дүн гардаг юм.