Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Алтай хотхоны оршин суугчдын төлөөлөл болон “Тайгам Алтай” ХХК-ний захирал Ц.Даваасүрэн нартай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн I болон XXIV дүгээр хороонд байрлах Алтай хотхон нь 10.000 орчим оршин суугчтай, ашиглалтад ороод 12 жил болж буй ч улсын цэцэрлэг, сургуульгүй. Иймээс хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө замын түгжрэлд 2-3 цаг зарцуулдаг. Мөн өсвөр насны хүүхдүүд тоглох талбай хангалтгүй, явган хүний зам стандарт бус, ногоон байгууламжгүй зэрэг олон асуудал байгааг иргэд хэлжээ.
"320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн ч коронавируст халдварын улмаас барилгын ажил царцсан. Цэцэрлэгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 9-р сараас өмнө дуусгаж, улсад хүлээлгэн өгнө. Мөн ирэх онд сургуулийн барилгыг барина. Түүнчлэн хотхон дотроо спорт цогцолбор барихаар төлөвлөсөн" гэдгийг “Тайгам Алтай” ХХК-ний Захирал Ц.Даваасүрэн хэллээ.
Нийслэлийн цэцэрлэгийн барилга худалдан авах тендерт тус хотхоны “Янзагахан Ану” цэцэрлэг материалаа илгээсэн. Улсын комисс хүлээж авбал нийслэлд төсөв батлуулсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хэллээ. Тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд оршин суугчдын ч оролцоо чухал. Тиймээс цаашид “Тайгам Алтай” ХХК-ний төлөөлөл, оршин суугчидтай уулзан, хийж байгаа ажлаа танилцуулж, мэдээлэл солилцож байхаар болжээ.