Найзуудтайгаа хамт элгээ хөштөл инээлдэж, багшдаа загнуулахгүйн тулд амьсгаагаа түгжих шахам нууцаар инээлддэг үе бидний амьдралд бишгүй л тохиолддог. Инээх ч сайхан шүү. Хүн бүр өвөрмөц дохио хөдөлгөөнтэй байдаг. Түүнтэй адил хүн бүрийн инээх маяг ч өөр өөр байдаг билээ. Сэтгэл зүйчид инээж буй байдал нь тухайн хүний зан аашийг илэрхийлдэг гэж үздэг.
Тэгвэл бид та бүхэндээ инээдний хамгийн өргөн дэлгэрсэн 10 төрлийг хүргэж байна. Та өөрийгөө, найз нөхдөө, гэр бүлийнхнээ хэрхэн инээдгийг бодож байгаад сонжиж үзээрэй.
ЧИГЧИЙ ХУРУУГАА УРУУЛАНДАА ХҮРГЭДЭГ БОЛ...
Та хүнтэй харьцах соёл, гоолиг тэгш нуруу, эмэгтэй хүний мөн чанарын тухай хувийн үзэл баримтлалтай бөгөөд амьдралдаа уг үзэл баримтлалаа тууштай дагадаг нэгэн. Аливаа зүйлд тоомжиргүй ханддаг хүнийг та нөхөрсөг бус гэж дөлдөг.
ГАРААРАА АМАА ДАРДАГ БОЛ...
Та яльгүй хулчгар, өөртөө бүрэн итгэдэггүй хүн байна. Сав л хийвэл ичиж, аливаа зүйлээс хойш сууж өөрийгөө олонд таниулахыг хүсдэггүй юм байна. Иймд өөрийгөө байнга ажиж шүүмжлэлтэй ханддагаа болих нь зүйтэй.
ТОЛГОЙГОО АРАГШ САВДАГ БОЛ...
Та итгэмтгий гэнэн, бусдын үгэнд оромтгой, гэхдээ аливаа зүйлд зориглоод дайрвал далайцтай хөдөлдөг, уужим сэтгэлтэй хүн юм. Зарим үед сэтгэлийн хөөрөлдөө автан ойлгомжгүй үйлдэл хийдэг. Ер нь бол эрүүл саруул бодол санааг дээдлэх нь зүйтэй.
ГАРАА НҮҮР БОЛОН ТОЛГОЙНДОО ХҮРГЭДЭГ БОЛ...
Та их мөрөөдөмтгий, уран сэтгэмжтэй хүн байна. Энэ бол тийм ч таагүй шинж чанар биш, гэхдээ мөрөөдлөө чиглэсэн зорилготой хэрэгжүүлэхийг чармайх нь зүйтэй. Төлөвлөж байгаа зүйлс, амьдралын чухал асуудлуудад илүү ухаалаг хандахыг хичээвэл зохино.
ХАМРАА ҮРЧИЙЛГЭДЭГ БОЛ...
Та сэтгэл санааны байдал, үзэл болоо мөн дур сонирхолтой зүйлээ байнга өөрчилдөг хүн байна. Таны сэтгэл санааны байдал тухайн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг нь танд болон таны ойр орчмын хүмүүст таагүй байдгийг анхаарах нь илүүдэхгүй. Зөрүүд, хүний үгийг сөрдөг зан танд зохихгүй бололтой.
АМАА АНГАЙН ЧАНГА ЧАНГА ИНЭЭДЭГ БОЛ...
Та хөдөлгөөнтэй, золбоолог хүн байна. Та хааяа биеэ барьж, зарим асуудлаар буулт хийн дундыг баримталж байхад гэмгүй. Мөн сайхан ярьж хөөрч ч чаддаг хүн байна. Иймд бусдын яриаг сонсох урлагт суралцвал зүгээр.
ИНЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ ТОЛГОЙГОО БӨХИЙЛГӨДӨГ БОЛ...
Та сайхан сэтгэлтэй, тусч, тухайн нөхцөл байдал, хүнд амархан дасах чадвартай. Та сэтгэл санааны байдал, хийж байгаа үйлдлээ ямагт хянаж чаддаг. Та хэзээ ч хэнийг ч гомдоож уурлуулахыг хүсдэггүй.
НҮДЭЭ АНЬДАГ БОЛ...
Та ямар ч насандаа идэр залуугийнхаа хийморьлог зан аашийг хадгалсаар байх болно. Тийм учраас та аливаа шийдвэрийг сайтар бодож цэгнэхгүйгээр гаргадаг. Заримдаа дэндүү түргэн шийдвэр гаргадгаас алдах удаа бий.
ЭРҮҮГЭЭ ИЛДЭГ БОЛ...
Та амин хувиа хичээсэн бодол үзэлтэй хүн байна. Бараг бүх асуудалд хувийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрх ашгийн үүднээс ханддаг. Ийм байдал үл ойлголцол, дургүйцэл төрүүлж магадгүй юм.
Та өөртөө итгэлтэй, сийрэг ухаантай, төлөв томоотой хүн байна. Мөн ажил хэрэгч, шаргуу дайчин хүн юм.
Зөвлөмж: Таны инээж буй байдал өөрт тань таалагддаггүй бол өөрчлөхөд зүгээр. Бусдын анхаарлыг татахуйц чанга тачигнатал инээх нь олны газар зохимжгүй байдаг. Гагцхүү цөөхүүлээ дотны хүмүүстэйгээ байхад инээхдээ гараараа ширээ, хөлөөрөө шал нүдэж, босон суун элгээ дарж, нулимсаа арчихгүй урсгаж болно. Таны сонголт шүү дээ.