2022 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ий товыг өчигдөр албан ёсоор баталсан. Тэгвэл тэмцээний хэсгийн шатны үеэр нэг өдөрт дөрвөн тоглолт болох юм.
Катар улсад болох 2022 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болно. Тоглолтууд болох нийт 8 цэнгэлдэх хүрээлэн ердөө 64 км-ын тойрог радиуст багтахаар ойр зайтай аж.
Ингэснээр хөгжөөн дэмжигчид болон шууд дамжуулалтын баг өдөрт болох дөрвөн тоглолтоос хоёр дээр нь очих боломж бүрдэж байна. 12 өдрийн турш үргэлжлэх хэсгийн шатны үеэр өдөрт дөрвөн тоглолт болох ба орон нутгийн цагаар 13:00, 16:00, 19:00, 22:00 цагуудад тоглох юм.
ДАШТ-ий нээлтийн тоглолт 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний 13:00 цагт Ал Хор хот дахь 60 мянган хүний суудалтай "Al Bayt" цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин тэмцээний финалын тоглолт арванхоёрдугаар сарын 18-ны 18:00 цагт Доха хот дахь 80 мянган хүний суудалтай "Al Lusail" цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Эх сурвалж: FIFA, BBC