МҮОНРТ-ийн "Цаг үе" нэвтрүүлэгт Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Цэдэвсүрэн оролцсон ба түүний ярианаас чухал зүйлсийг ишлэн хүргэе.
- 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1435 цэцэрлэг, 834 ерөнхий боловсролын сургууль, 93 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.
- Их дээд сургуулийн бэлтгэж байгаа мэргэжлийг зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилд уялдуулах бодлого барин ажиллана.
- 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн танхимаар үзэх ёстой хичээлийнхээ 47 хувийг цахимаар үзсэн. Энэ нь бидэнд туршлага болсон хэдий ч цаашид танхимын сургалтаа үргэлжлүүлэх шаардлагатай байна.
- Хичээлийг гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар үзэх шийдвэрийг бид гэнэт гаргаагүй. Бид долдугаар сарын 16-наас хойш дэлхийн улс орнуудын туршлагыг судалж, УОК-т хоёр удаа танилцуулсан. Хүн болгон энэхүү шийдвэрийн дагуу ажил амьдралаа зохицуулахад хүндрэлтэй байсныг үгүйсгэхгүй.
- Хүүхэд харах үйлчилгээг энэ жил шинээр нэвтрүүлээгүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 онд баталсан ба өнөөг хүртэл хэрэгжиж байна. Уг үйлчилгээний гол зорилго нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулан эрүүл зөв хооллолтоор хооллон, амраагаад эцэг эхэд нь хүлээлгэн өгөх юм. Харин энэхүү үйлчилгээнд хүүхдэд боловсрол олгодоггүй.
- Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг 159 төв бий. Төвүүдийг ихэвчлэн иргэд ажиллуулдаг ба хууль дүрэмд заасан стандартыг хангаж байгааг харгалзан зөвшөөрөл олгодог. Саяхан төсвийн тодотголд эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээнд мөнгө оруулсан нь дууссан байсан төсвийг л суулгасан гэсэн үг юм. Тиймээс энэ нь шинэ үйл ажиллагаа биш.
- Боловсролын салбарын чанарын шинэчлэлийг хийхдээ Монгол Улсын боловсролын салбарт өнөөг хүртэл бий болсон амжилт, сайн зүйлс, залгамж холбоог цаашид үргэлжлүүлнэ.
- Бид 2018 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээг хийж эхэлсэн. Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинг үнэлэхэд бидний хүсэж байсан түвшинд хүрэхгүй, дунджаас доогуур гарсан.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргахдаа боловсролын судалгаанууд хийсэн. Үүн дээр тулгуурлан улсын хэмжээнд 1-12-р ангийн бүх сурагчдад буюу үндэсний боловсролын чанарыг сайжруулах шаардлагатай гэдгийг тодорхойлсон.
- ПИСА нь дэлхийн улсуудын ЕБС-иудын сурагчдын суурь боловсролыг түвшинг шалган тухайн улсын боловсролын түвшин, цаашлаад тэрхүү хүүхэд өөрийн олж авсан боловсролоороо нийгэмдээ сайн сайхан амьдрах боломж бий эсэхийг тодорхойлсон судалгааг гаргадаг. Манай улс энэхүү үнэлгээний системд ороогүй байгаа ба 2021 онд орох зорилт тавьсан.
- Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн дагуу 2025 он гэхэд Монгол улсын төрийн алба, албан бичгүүд хос бичигтэй болно. Монгол хүн эх хэлээрээ зөв ярьдаг, зөв бичдэг, өөрийгөө зөв илэрхийлдэг байх нь бидний тусгаар тогтнол, монгол хүн гэдэг бахархал нь байх ёстой.
- Бид СӨБ болон ЕБС-ийн бага, суурь боловсролын хөтөлбөрийн агуулгаар монгол хүнийг төлөвшүүлэх, ЕБС-ийн ахлах, дээд боловсролын хөтөлбөрт дэлхийд өрсөлдүйц монгол иргэнийг бэлтгэх зорилготой.
- Бид 2014 онд батлагдан өнөөг хүртэл хэрэгжүүлж буй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг тогтвортой мөрдөнө. Үүнд 2019 онд сайжруулалт хийсэн. Монголын түүх, монгол хэл, уран зохиол, монгол соёл, ёс заншлын агуулга, түүгээр баяжсан хөтөлбөрийг зайлшгүй мөрдөнө. Хүүхэд бүр энэ талаарх мэдлэг боловсролыг эзэмшсэнээр монгол хүний хүмүүжил төлөвшлийн суурь болж байгаа юм. Цаашлаад монголынхоо боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрөө дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх алсын хараатай байна.
- БШУЯ-наас барьж байгаа бодлого нь сургалтын агуулга, хөтөлбөрийг тогтвортой мөрдөнө. Дахин орвонгоор нь өөрчилж, түүнийгээ дагаад сурах бичгүүдийг ч өөрчлөхгүй. Гэхдээ хоёр жилийн дараа болохгүй байгаа зүйл дээр нь мэдээж сайжруулалт хийнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хувийн сургууль эрхлэх боломж нээлттэй бий. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт монгол хүүхдийн хүмүүжлийг дээдэлсэн, үндэсний соёл, заншлыг агуулсан хичээлийн хөтөлбөрийг өмчийн хөтөлбөр харгалзахгүй бүгд үзнэ хэмээн зааж өгсөн.
- Боловсролын салбарын сургалтын агуулга, хөтөлбөрийн стандартыг 2007 онд баталсан. Тэрхүү стандартад суурилсан 2014-2016 онд баталсан хөтөлбөрийг бид одоо мөрдөж байна. Кембрижийн хэмээн нэрлэсэн олон улсын хөтөлбөрийг одоогоор Монгол Улсын 21 сургууль хэрэгжүүлдэг ба түүний 3 нь улсын сургууль юм. Бид энэхүү 3 сургуулийг байгуулахаар багш нарыг сургах гэх мэтээр 2 жилийн хугацаанд бэлдсэн. Эдгээр сургуульд хими, физик, математик гэх мэт байгалийн ухааны хичээлүүд англи хэл дээр ордог ба суурь хичээлүүдийг монгол хэл дээр заадаг.
- Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог бид үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Гэхдээ нийслэлдээ хэт төвлөрөлийг бий болгохгүй хөдөө орон нутгийн 6 сургуульд нэвтрүүлэх туршилтыг хийхээр ажиллаж байна. Учир нь бид ирээдүйд Монгол Улсынхаа үндэсний боловсролын чанарын тогтолцоог сайжруулж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх алсын зорилготой юм. 12 жилийн тогтолцоонд шилждэг маань ч мөн үүний нэг хэсэг. Хүүхдүүд 12-р ангиа төгсөөд дэлхийн аль нэг улсын их дээд сургуульд шууд элсэх боломжтой болно.
- Монгол Улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиох гэж байна. 2002 онд Боловсролын багц хууль шинэчлэгдсэн. Монгол Улсад боловсролын салбарын (СӨБ, ЕБС, Их дээд) үйл ажиллагааг зохицууулж байгаа нарийвчилсан 8 хууль бий.
- Бид дэлхийд боловсролоороо сайн хэмээн үнэлэгддэг долоон улсын боловсролын бүх хуулийг судалсан. Түүн дээрээ манай Боловсролын хүрэлээнгээс хийсэн Монгол Улсын боловсролын суурь судалгааны үр дүнд суурилан хэд хэдэн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэн Боловсролын багц хуулийн шинэчлэлийг намрын чуулганд хэлэлцүүлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байна.