Экологийн цагдаагийн алба, Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагуудаас ус, ой модоо хайрлан хамгаалах аяныг эхлүүлээд буй.
Ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой уг аян нь нэг сарын турш үргэлжилнэ.
Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас Монгол орны ойн сангийн талаарх зарим баримтыг хүргэж байна.
1. Манай орны ойн сан 18.454.590 га буюу нийт нутгийн 11.8 хувийг эзэлдэг. Ой нь умард хэсгийн тайгын ой болон өмнөд хэсгийн заган ой гэсэн хоёр үндсэн төрлөөс бүрддэг ба заган ой нь 4,699,500 га талбайг эзэлдэг.
2. Тайгын ой нь ойт хээр, тайгын бүс ба уулархаг газарт ургадаг навчит болон шилмүүст модоос бүрддэг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчин, ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэргээс ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учирч, ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтолд орсон.
3. Сүүлийн 20 жилд дээрх шалтгаануудаас болж 1,2 сая га ойн талбай хорогдсон ба ойн сан бүхий 513,214 га талбайд хохирол учирснаас
- Түймэрт нэрвэгдсэн 16.1 хувь буюу 82798 га
- Өвчин, хортон шавжид идэгдсэн 78.8 хувь буюу 404186 га
- Ашигт малтмалын олборлолтод өртсөн 0.01 хувь буюу 33 га
- Мод бут, сөөг, загийг устгасан 3.7 хувь буюу 19047 га газар байна.
Ойн санг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд иргэд олон нийтийн хандлага, оролцоо ямар байх хэрэгтэй вэ?
Өрх бүр өөрийн амьдарч буй орчиндоо мод тарих, хайрлан хамгаалж өсгөн ургуулах. Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглийг огтолж болохгүй. Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хориглоно. Газрын чийгийг алдахгүйн тулд модыг тайрсны дараа хожуул дээр нь шороо асгана.