Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гэдэс дүүрэлтээсээ болж орой бүр уйлах нь хамгийн түгээмэл тохиолддог. Учир нь нярайн ходоод гэдэсний хөгжил бүрэн гүйцээгүй, сүү боловсруулах ашигтай бактерүүд болон хоол боловсруулах ферментүүд хангалтгүй байдагтай холбоотой. Ихэнхдээ гэдэс дүүрэлтийн үед гэдэсний өвдөлт дагалддаг ба үүнээс болж хүүхэд уйлдаг. Хүүхэд 3-6 сар хүрэх үед буюу ходоод гэдэсний хөгжил гүйцэх үед энэ зовуурь арилдаг байна. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хүүхдэд иллэг хийхийн ач тус болон нярайн гэдэс дүүрэлтийг багасгах иллэгийн зөвлөгөөг бэлтгэжээ. Хүүхдэд иллэг хийснээр:
- Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ.
- Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана.
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
- Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө.
- Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог.
- Оюун ухаан бие бялдрын хөгжил сайжирна.
- Бусадтай амархан зохицон нийгэмшинэ.
- Хоолны шингэц сайжирна.