Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
2021 оны судалгаагаар дэлхий дахинд 61.8 сая хүн аутизмын спектрт хамаарч байгаа бөгөөд хөгжлийн эмгэгийг эрт илрүүлж, оношлох шаардлагатайг онцолсон байна.
The Lancet Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн уг "Дэлхийн өвчний ачааллын судалгаа"-д дурдсанаар аутизм нь дэлхийн дунджаар 127 хүн тутмын нэгд нөлөөлдөг байна. Энэ тоо 2019 онд 271 тутамд 1 байсан юм. Энэ нь аутизмын нөлөөлөл нэмэгдсэн харагдаж байгаа ч тухайн үед аутизмын шинж тэмдгийг дутуу үнэлсэн байж болзошгүй.
Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшний хэлбэрээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм.
Судалгаа нь 34 улсын өгөгдөлд тулгуурласан бөгөөд хөвгүүд болон эрэгтэйчүүдийн дунд илүү нийтлэг тохиолддог болохыг тогтоожээ.
Эрэгтэй эмэгтэй хүйсийн харьцаа нь 2.1:1 гэж гарсан байна. Өмнөх судалгаагаар энэ харьцаа 4:1 байсан нь эмэгтэйчүүдэд тохиолддог аутизмын нөлөөллийг дутуу үнэлдэг байсантай холбоотой аж.
Бүс нутгаар нь авч үзвэл Латин Америкийн чийглэг бүс нутагт 163 хүн тутмын 1, Ази-Номхон далайн өндөр орлоготой орнуудад 65 хүн тутмын 1 гэсэн тоо гарчээ. Японд энэ тоо хамгийн өндөр буюу 63 хүн тутмын 1 гэж гарсан байна.
Эх сурвалж: SCMP