Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан, өдгөө УИХ-ын гишүүн Х.Баттулга "Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх тухай" гэх агуулгатай шаардлагыг өмнөх УИХ-ын даргад хүргүүлж байв, өнгөрсөн өвөл.
Юу болсныг эргэн сануулахад, гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 15-60 жилээр ашиглуулна. Нэг удаа 40 хүртэлх жилээр сунгана гэж хуулийн төсөлд тусгасан нь хэрүүлийн сэдэв болсон. Мөн үүн дээр нэмээд гаднын хөрөнгө оруулагчид 100 мянган ам.доллар төлдөг босгыг “авч хаях” тухай асуудал дэгдсэн. Тэгээд юу боллоо?
Өдгөө ч энэ хуулийн төслийг боловсруулсаар л байна. Ингэхдээ "Хөрөнгө оруулалтын" гэдгийг “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төсөл болгон тодотгожээ. МҮХАҮТ-д өнөөдөр (2024.12.16) төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан хуулийн төслийг хэлэлцэв.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан ажлын хэсэг хариуцаж буй.
"ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ВИЗИЙН БОСГЫГ ӨНДӨРСГӨХӨӨР ТУСГАСАН"
Шадар сайдын зөвлөх Б.Мөнхдөл явцын талаар “Шахуу хөтөлбөртэй ажиллаж байна. Ерөнхий сайд энэ ондоо багтаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих үүрэг, даалгавар өгсөн. Хуулийн төслийн үзэл баримтлалыг сүүлийн байдлаар батлах шатанд явж байна, нэг сайдын гарын үсэг дутуу байгаа. Үзэл баримтлал батлагдчихвал Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн, амждаг бол энэ ондоо багтаад УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Мөн тэрбээр “100 мянган ам.долларын асуудал нэг талаасаа утгагүй. Энэ мөнгийг дансандаа байршуулаад, компаниа нээчхээд тэр мөнгөө гаргаад авчихдаг. Тэгэхээр үндсэн зорилгоо биелүүлэхгүй байгаа юм.. Иймд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байх нь хамаагүй Монгол Улсад хуулийн этгээд байгуулах бол дансандаа тэр мөнгийг байршуулах шаардлагагүй болгож өөрчлөн хуулийн төсөлд тусгасан. Чанартай хөрөнгө оруулагч татмаар байдаг, гэтэл энэ 100 мянган ам.доллар зорилгоо биелүүлэхгүй учраас үүнийг хасъя. Харин гаднын хөрөнгө оруулагч Монгол Улсад урт хугацаагаар оршин суухад визэд нь хөрөнгө оруулалтын босго тавьж өгөхөөр тусгасан” гэдгийг онцоллоо.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (AmCham Mongolia) дэмжлэг үзүүлж, хамтарч буй юм.
"2023 ОНЫ ХАВРААС ХОЙШ МОНГОЛД ОРЖ ИРСЭН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ҮНЭНДЭЭ АЛГА"
Тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа “Манай танхим Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Өмнө нь Хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг томьёоллоор явж байсан бол шинэ хуулийн төслийн гол үзэл санаа нь гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг тусгайлан заасан. Манай танхимын олон санал туссан.
Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын байнга ярьдаг 100 мянган ам.долларын босгыг тоо заахгүйгээр Засгийн газар тогтооно гэж хуулийн төсөлд оруулсан.
Мөн хөрөнгө оруулагчдад аливаа маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал байнга тулгардаг. Хэрэв маргаан гарвал олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж заасан. Ингэхийн тулд маш их хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг тул манай танхимаас болон бусад бизнес эрхлэгчдийн зүгээс хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдвэрлэх үндэсний зөвлөл байгуулах механизм байгуулъя. Ингэхдээ олон хүн цалинжуулаад явах биш тухайн асуудлыг шийдвэрлэх орон тооны бус ажилчинтай байхаар тусгасан.
Бидний санал нийлэхгүй байсан зүйл бол татварын хөнгөлөлт, урамшууллын асуудал. Одоо мөрдөгдөж буй хуульд энэ заалт бий, гэхдээ огт хэрэгждэггүй. Тиймээс аливаа хөнгөлөлт, урамшууллын асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй байх саналыг хэлсэн. Татвартай холбоотой асуудал Татварын хуулиар, бүртгэлтэй холбоотой нь Улсын бүртгэлийн хуулиар гэх мэтчилэн зааж өгөөд Хөрөнгө оруулалтын хууль бүгдийг давхар үүрэхгүйгээр салгаж байгаа.
Хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу хошуурахгүй нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын хууль нь ээлтэй, хөдөлмөрийн хууль нь хөрөнгө оруулалтыг татахуйц, татварын хууль нь хөнгөлөлттэй, урамшуулалтай гэх мэтчилэн цогцоороо ээлтэй байж хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоно.
Жонн, Марина хоёр гаднын хөрөнгө оруулагч. Тэд Монголд хөрөнгө оруулъя гэхэд Жонн ч, Марина ч тус бүр 100 мянган ам.доллар байршуулах шаардлага тавьдаг.
Хууль батлагдчихвал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, буцаан олж авах эхний ажлаа хийжээ гэдэг эерэг дохио өгөх болов уу гэсэн хүлээлттэй ажиллаж байна, өөрөөр хэлбэл гайхамшиг бол тохиохгүй. Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг удахгүй хийх болов уу гэсэн хүлээлт байна, энэ ч бас эерэг дохио болно. Хоёр хөршөөс асар хамааралтай энэ үед гуравдагч хөршөөс том, жижиг гэлтгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тул энэ ажлыг эрчимжүүлэхийг ЗГ-т зөвлөсөөр ирсэн.
Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг салбар бол уул уурхай. Гадаадын хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын тухай хуулийг төслийг харж байгаа. Тэгэхээр Аж үйлдвэрийн яам үүнд анхаарч ажиллах хэрэгтэй.
Гаднын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхохгүй байгаа энэ үед 100 мянган ам.доллар гээд босго тогтоочхоор улам үргээж байна. Жишээ нь, Жонн, Марина хоёр гаднын хөрөнгө оруулагч. Тэд Монголд хөрөнгө оруулъя гэхэд Жонн ч, Марина ч тус бүр 100 мянган ам.доллар байршуулах шаардлага тавьдаг. Ингээд энэ хоёр хамтраад Монголд хөрөнгө оруулалт хийе гэхээр ачаалал үүсчихдэг, иймээс нэг нь л 100 мянган ам.долларыг байршуулж болохгүй юм уу гэдэг саналыг удаа дараа тавьж ирсэн. Тэгэхээр ийм босготой үед хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь бодит үнэн юм чинь тэднийг татах нөхцөлийг бүрдүүлэх чухал байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2023 оны хавар эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголд орж ирсэн томоохон хөрөнгө оруулагч үнэндээ алга. Татварын маргаанаас болж зарим хөрөнгө оруулагч Монголоос дайжаад гарчихсан. Ийм нөхцөлд хувийн хэвшил, ЗГ нь ч тэр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, буцааж олох ажил хийх хэрэгтэй байгаа. Эвслийн Засгийн газар тодорхой ажил хийчхээсэй гэдэг үүднээс бид хуулийн төсөлд хамтраад ажиллаж байна” гэлээ.
"ЗАРИМ НЬ 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БОСГЫГ ӨНДӨРСГӨХ Ч САНАЛ ГАРГАЖ БАЙНА"
Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.Энхбаатар “Гаднын хөрөнгө оруулагчид бодлогын тогтвортой байдлыг л хүсдэг. Хууль, орчин нь төгс байх албагүй, тогтвортой л байх ёстой гэдгийг хэлдэг. Мөн эрхийг хамгаалах асуудлыг хоёрдугаарт тавьдаг. Тиймээс энэ удаагийн хуулийн төсөлд гомдлыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэх механизм, тогтолцоог нэлээд нарийвчлан тусгасан байгаа.
Хуулийн төслийн багийнхан олон янзын санал гаргаж байгаа. Дүрмийн сангийн 100 мянган ам.долларын босгыг бизнесийн салбарынхан байх шаардлагагүй гэж үзэж байна. Гэтэл зарим нь бүр өндөр байх ёстой гэдэг санал ч хэлж байна. Ажлын хэсэг үүнийг эцэслээгүй байгаа” гэлээ.
2023 оны эцсийн байдлаар гаргасан тоон мэдээг харахад Монгол Улсад 1990 оноос хойш 47 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт төвлөрчээ. Жилээр нь авч үзвэл 2023 онд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Үүний 2.5 тэрбум нь Оюутолгой компанийнх бол үлдсэн тэрбум орчим ам.доллар нь бусад салбарынх. Монголд уул уурхайгаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдүүлэх асуудал чухал байгаа.
Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.