УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын данс нээж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Бид 33 их наядыг зарцуулж байгаа Засагтай. Бид ирээдүй цаг дээр л асуудлыг шийдчих юм шиг ярьдаг. Урин дулаан цаг ирэхээр утаагаа мартаад хаяж байгаа бололтой. Ерөнхий сайдаас асуух асуулт гараад ирлээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хувийн компаниуд руу шингэрүүлсэн хийн түлшийг ирэх 2025-2026 онд ашиглах албан бичиг ирсэн байна.
Утааг шийднэ гээд үндэсний хороо байгуулаад, хэлэлцээр хийсэн. Эцэст нь, Монгол Улс шингэрүүлсэн хийн түлшийг сонгосон юм уу?. Хэн, хэдэн төгрөгөөр нийлүүлэх вэ. Саяхан хэдэн иргэн амиа алдаж, хэдэн мянган хүн хордсон билээ. Иргэд ирэх жил дахиад л шахмал түлшээ хэрэглэх үү. Ерөнхий сайдаас асууя, 2025-2026 оны өвөл Монгол Улс халаалтаа яаж шийдэх вэ. Үүнд та тодорхой хариулт өгнө үү” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэгийн дагуу би өнөөдөр Баялгийн сангийн тухай ярих л хязгаартай” гэлээ.