Тавдугаар сарын 3 бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. 35 жилийн нүүрийг үзэж буй Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг ахиц дэвшил, алдаа оноо, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөн тэмдэглэдэг.
Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбар хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эрх чөлөөний индексийн уналт зэрэг тулгамдан хэлэлцэж буй олон асуудал бий. Тэр дунд сэтгүүл зүй болон олон нийтийн итгэлцлийн асуудлыг чухлаар хөндөж байна. Энэ талаар мэргэжлийн судлаач, доктор, сэтгүүлчдийн байр суурийг хүргэе.
СЭТГҮҮЛ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН АЖЛЫГ ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Д.Идэржаргал,“Сэтгүүл зүйн гурван багана нь ёс зүй, эрх чөлөө, олон нийтийн итгэлцэл. Итгэлцлийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ууд, реклам сурталчилгаа, хууль эрх зүй, эдийн засаг, сэтгүүлчийн аюулгүй байдал, соёлын орчин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Баримт, мэргэжлийн стандарт бол сэтгүүл зүйн ялгарал. Харин ёс зүй, баримт бол сэтгүүлчдийн хамгаалалт.

Барууны сэтгүүл зүй гишүүнчлэл, рекламаараа санхүүждэг. Монголд сэтгүүл зүйн гишүүнчлэл байхгүй. Нэг хэвлэл гишүүнчлэл зарлахад ойлгох хүн цөөн. Реклам сурталчилгаа ихэнхдээ төрөөс ирдэг нь олон нийтийн дунд “төртэй хэт ойр, хараат” гэх сөрөг хандлага төрүүлдэг. Гэхдээ төртэй хамтран ажиллах гэрээ хийсэн ч редакцын үйл ажиллагааг хязгаарлах ёсгүй. Энэ бол олон улсад ч байдаг л жишиг. Сэтгүүлчид зөвхөн олон нийтийн мэдэх эрхийг хангаад зогсохгүй өөрсдийн салбарыг олон нийтэд ойлгуулах ажлыг хийх хэрэгтэй.
СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ ХУУРАМЧ ХАЯГ, ШАР МЭДЭЭЛЛЭЭС ЯЛГАРАХ НЭГ ГАРЦ
Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн үүр төвийн ерөнхий эрхлэгч Б. Дуламхорлоо хэлэхдээ, Сошиал медиад сэтгүүлчийн бүтээсэн мэдээ, иргэний бодол хоёр ялгагдахгүй болсон нь эрсдэл дагуулж байна. Үүнээс болж бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбар худлаа ярьдаг мэт ойлголт нийгэмд бий боллоо.

Монголын сэтгүүл зүйн чансааг хэмжих өөрийн индикатор одоогоор алга. Харин олон улсад хэвлэл мэдээллийн салбарын ISO стандарт байдаг. Үүнийг Зууны мэдээ сонин хэрэгжүүлж, баталгаажуулахад нэг сар зарцуулсан нь олон улсын дунджаас 2 дахин хурдан үр дүн. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагад мэргэжлийн төлөвшил хэдийн бий гэдгийг харуулж байна.
Чанартай сэтгүүл зүй эрхэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийгөө танин баталгаажуулж, олон нийтэд итгэл өгөх хэрэгтэй. Хуурамч хаяг, шар мэдээнээс өөрсдийгөө ялгаж, олон улсын стандартыг нэвтрүүлэн, нийгэмд ойлгуулах нь хамгийн чухал.
ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭЖ БАЙЖ ИТГЭЛЦЛИЙГ ОЛЖ АВНА
Сэтгүүлч Б.Пүрэв хэлэхдээ, “Сэтгүүлчид, редакцууд нийгмийн хариуцлагаа ойлгож, зөвхөн улс төр, бизнесийг шүүмжлэх бус энгийн иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч, үр дүнд хүргэхүйц нийтлэл гаргах хэрэгтэй.
Олон нийт өөрийн дуу хоолойг хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэж чадна гэдэгт итгэх нь сэтгүүл зүйн амь нь юм. Тэр итгэлийг л бид сэргээх ёстой гэв.

Мэдээллийн хэт урсгал дунд иргэд “юу үнэн бэ” гэдгийг ялгах сорилттой тулгарч байна. Энэ үед мэргэжлийн сэтгүүл зүй бол нийгмийн шүүлтүүр юм. Сэтгүүлчид зөвхөн баримтыг мэдээллэхээс гадна итгэлцэл, шударга ёс, мэдэх эрхийн төлөө дуугарах үүрэгтэй. Баримт, үнэн бол сэтгүүл зүйн амь. Олон нийт, сэтгүүл зүй хоорондын итгэлцэл нь үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд төдийгүй ардчилалд ч чухал нөлөөтэйг хэвлэл мэдээллийн салбарынхан тодотгож байна.