Тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барина. Тус төв рүү хүрэх төмөр замын шавыг өнгөрсөн сард тавьсан.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, холбоодтой санал солилцох уулзалтыг нийслэлээс үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцсан.
Өнөөдөр нийслэлд тээвэр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын удирдлагуудтай санал солилцлоо. Нийслэлд хувийн терминалтай арав гаруй, тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж бий.
Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг.
Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. Арван терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалуудад буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй ч нийслэлд зай талбай байхгүй.
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулснаар эдгээрийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж хотын удирдлагууд үздэг.
Гэвч тээвэр логистикийн нэгдсэн төв, агуулах зэргийг барих таван сарын л хугацаа бий. Учир нь ирэх аравдугаар сард Багахангай -Хөшигийн хөндийг холбосон, 102 км урттай төмөр зам ашиглалтад орно. Энэ төмөр замаар газрын тос гэх мэт аюултай ачаа болон чингэлэг тээвэрлэх юм.
Ингэснээр нийслэл рүү эдгээр барааг тээвэрлэсэн галт тэргийг нэвтрүүлэхгүй, энэ шийдвэртээ хатуу зогсоно гэж Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн юм.
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг хэн барих, нийт зардлын талаар тодорхой мэдээлэлгүй байна.