МАН-ын багa хурлын гишүүн С.Наранбаатар:
-Би уурхайчин хүн, уурхайчдын амьдрал таатай биш байна. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Геологийн салбарыг олборлолтоос түрүүлж явуулах, энэ салбарын зовлон жаргалыг мэддэг, хөрөнгө оруулалт татах чадвартай хүн сайд болох ёстой. Мөн ард түмнийхээ амьдралыг аль ч түвшинд ойлгодог байх ёстой.
Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас ирлээ. Тэндээс наашаа УБ руу авто зам тавьж эхэлжээ. Энэ замыг түргэн бариад дуусгаасай. Цахилгаан станц барих, дэд бүтцийг дэмждэг сайд хэрэгтэй байна.
Манай нам боловсон хүчний нөөц сайтай. Ерөнхий сайд хийх чадвартай, идэр болон дунд насны олон хүн бий. Өмнөх бага хурлаар АН-гүйгээр цааш явъя гэж шийдсэн. Бусад нам дараагийн Засгийн газарт орох эрх нь нээлттэй.
МАН-ыг Женкогоос салгаж чадах уу?
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Женкогийн нөлөө бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэр дэвшлээ гэсэн агуулга юм болов уу?
-Ард түмэн Засгийн газраа дангаар нь байгуул гэж парламентын сонгуулиар саналаа өгсөн. Бид дангаараа Засгийн газраа байгуулах хангалттай нөөцтэй.