Мэдээллийн эрин зуунд амьдарч буй одоо үед хүүхэд залуучууд мэдээллийг янз бүрийн хэлбэрээр чөлөөтэй авах боллоо. Гэвч тэдгээр мэдээллийн /сонин хэвлэл, телевиз, кино, жүжиг/ нарийн учрыг зөв ойлгоогүйгээс буруу тусган авч улмаар бусдад эр зоригтой болж харагдах, түүнийг дуурайх гэж оролдсоноор ноцтой хор аюулд хүргэж болзошгүйг үгүйсгэх аргагүй юм. 100 хүнээс санал асуулга авахад оролцогчдын 70 хувь нь 18-25, 16 хувьнь 25-30, 14 хувь нь 30 дээш насны хүмүүс байлаа. Нийт хүмүүсийн 80 хувь нь дунд, 20 хувь нь дээд боловсролтой байв.
Та ямар төрлийн хэвлэл унших дуртай вэ? гэсэн асуултанд :
-Улс төр мэдээллийн 23 хувь
-Спорт мэдээллийн 14 хувь
-Хайр сэтэл, эротик өгүүллийн 22 хувь
-Гэмт хэрэг адал явдлын 44 хувь нь дуртай гэсэн хариулт
өгчээ.
Судалгаанаас үзэхэд хоёр хүн тутмын нэг нь гэмт хэргийн агуулгатай сонин хэвлэл унших дуртай байдал харагдаж байна.
Хүүхдийн хүмүүжилд хэвлэл мэдээллээр гарч буй аллага
хядлага гэмт хэргийн тухай мэдээлэл нөлөөлж байна уу? гэсэн асуултанд:
-Нөлөөлнө. 57
хувь
-Бараг нөлөөлөхгүй. 4 хувь
-Хүүхдийн ухамсраас шалтгаална гэж 39 хувь нь хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 80 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өсвөр насныхны хүмүүжилд нөлөөлөхүйц нэвтрүүлэг хангалтгүй байна, энэ талаар анхаарах хэрэгтэй гэжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун, гэмт хэргийг өөгшүүлэн сурталчилсан гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл нэвтрүүлэг хийхийг хориглоно" гэж заажээ.
Гэмт хэргийг өөгшүүлэн сурталчилсан гэдэгт гарсан гэмт хэргийн тухай мэдээ мэдээллийг жигшин зэвүүцэх сэрэмжлүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор бус ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон нийтэлж, нарийвчлан харуулсан гэдэгт гэмт хэрэг үйлдсэн сэдэлт арга хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл зэргийг нэгд нэгэнгүй тоочих замаар буруугаар ашиглаж болохуйцаар нийтэлж нэвтрүүлснийг ойлгоно.
Нийгэм, эдийн засгийн шилжилтийн өнөө үед олон түмний оюун санааны түр хоосорсон орон зайг аллага хядлага, садар самуун, хүний нэр алдар, хувийн амьдралд халдсан нийтлэлүүд дүүрч байна. Дээр дурьдсан судалгаанд хамрагдагсдаас Сонингийн 24 дугаарт нийт гэмт хэрэгтэй холбоотой 103 мэдээлэл гарсан байна. Энэ мэтчилэн таван мэдээ мэдээллийн нэг нь гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл гарах болжээ.
Зурагт, кино театруудад гарч буй кинонууд нэлээд хэсэг нь гэмт хэрэгтнүүдийн зохион байгуулалтай бүлэглэлийн амьдрал, үйл ажиллагааг дэлгэрэнгүй харуулж, тэдний хэрхэн хямд аргаар мөнгө олдог, төрийн хараа хяналтаас гадуур гэмт хэрэг үйлддэг болон тансаг амьдрал хэнээс ч илүү эрх мэдэлтэй болохыг бахархалтайгаар харуулж байна.
Монголын үндэсний телевиз, TV9, MN25, UBS, NTV, SBN, TV5, ТМ, С1 гэсэн
нийт есөн телевизээр гарч буй кино бүтээлүүдэд судалгаа явууллаа. Судалгааны
явцад дээрх сувгуудаар тав хоногт 42 кино бүтээл гарснаас
1. Гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан харуулсан кино бүтээл
21
2. Гэмт хэргийн талаар харуулсан боловч гэмт хэрэгтнийг
баривчилж байгаа утгатай кино бүтээл дөрөв
3. Бусад агуулгатай буюу амьдралын сайн сайхныг харуулсан
кино бүтээл 17 байлаа.
Энэхүү судалгаанаас харахад гэмт хэргийн агуулгатай кино бүтээл ихээр гарах болсон бөгөөд телевизээр гарч буй хоёр киноны нэг нь дээрх агуулгатай байгаа нь хүүхэд залуучуудад гэмт хэрэг үйлдэх нэгээхэн сэдлийг төрүүлж байна. Энэ нь хүүхэд залуусын иймэрхүү хөнгөн аргаар амь зуух хүслийг төрүүлэх, түүнчлэн бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсэх үндэс суурь нь болдог гэж үзэж болохоор байна.
Жишээ нь Монголын нэгэн чөлөөт хэвлэлд "Арав гаруй настай эгч дүү хоёр америк кино үзээд дээрэм хийхийг завдсан хачирхалтай явдал" гэсэн нийтлэлд 12-14 насын онц сурлагатан эгч дүүс хачин гоё дээрэм хийгээд тансаглаж байгаа америк киног дуурайн эмийн санчид халдаж дээрэм хийгээд түүнийг алах гэж байгаад баригдсан тухай нийтэлжээ. Энэ мэтчилэн гэмт хэрэг үйлдэх нь ихэссээр байна. Гэмт хэргийн тухай ингэж олон удаа сурталчилж байгаа нийгмийн хор аюулыг товчоор дүгнэвэл:
1. Гэмт хэргийн тухай ихээр мэдээлэх нь нийгмийг айж цочирдуулах энэ нь хүүхэд залуусын сэтгэхүйд тод үлддэг. Гарч буй мэдээлэл нь гэмт хэрэг гэдэг бол амьдралд байдаг ердийн зүйл мэт санагдуулах төдийгүй хүүхэд залуусыг айж эмээх, ичиж зовох, хайрлах энэрэлгүй болгож байна. Энэ нь насанд хүрээгүй хүний бэхжиж батжаагүй сэтгэхүйд муу нөлөө үзүүлж, тэдний оюун санаа зан суртахууны хэвийн хөгжлийг алдагдуул, үнэт зүйлсийн чиг баримжааны талаар төсөөлөл буй болгоход хүргэдэг.
2. Гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулснаар тухайн мэдээлэл нь хүний ой санаанд тусгагдан хадгалагддаг. Тийнхүү урьд үзэж харсантай адил орчин давтагдахад тухайн нөхцөл байдал бий болж байсан үйл явдал, үйлдлүүдийг эргэн санаж, зарим хүмүүст түүнийг хийж үзэх дур сонирхол төрдөг байна.
3. Ингэж гэмт хэрэг үйлдэхийг нарийвчлан харуулснаар гэмт хэрэг хэрхэн үйлддэгийг заах төдийгүй хэргийн газраас хэрхэн зугтан зайлдаг ул мөрөө яаж балладгийг зааж өгдөг.
Ер нь хүүхдийг багаас нь дур сонирхолтой зүйлийг нь ямар нэг байдлаар сургавал ямар ч ажлыг насанд хүрсэн хүнээс илүү чадварлаг зоригтойгоор гүйцэтгэдэг. Иймээс дэлхий нийтээр 1998 онд "цагдаа алах" "банк ухах" зэрэг тоглоомыг үйлдвэрлэж худалдаалахыг хориглосон билээ.