Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын алба хаагчдын дунд "Халамжаас хөдөлмөрт" сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах арга хэмжээ боллоо.
Уг илтгэл, хэлэлцүүлгээр халамжийн бодлого, түүний үр дагавар, асуудал, гарц гаргалгааг хэлэлцэн бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Д.Сосорбурам "Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, эрүүл ахуйн тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Тэрээр “Хөдөлмөр хамгааллын яам, Хөдөлмөр Халамжийн Ерөнхий газраас хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөрүүд Алсын хараа-2050 бодлоготой уялдан бага орлоготой иргэдийг дундаж түвшин рүү шилжүүлэх, тэдгээрийг тогтвортой ажлын байраар хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавин ажиллаж буй.
Зорилтот бүлгийн иргэд маань тусгай мэргэжил, мэдлэг үл шаардах ажил буюу ихэвчлэн хүнд хортой нөхцөлд ажиллах магадлал өндөр.
Гэхдээ энэ зорилтыг хэрэгжүүлэхэд юун дээр алдаад байна вэ гэвэл, нийгмийн халамж, тусламж зайлшгүй шаардлагатай иргэнийг нийгмийн халамжид хамруулах болон ажлын байранд зуучлаад л орхичхоод байна. Тухайн хүмүүс ямар ажил хийж байгаа, цалин нь хүрэлцээтэй эсэх, хөдөлмөрийн орчин нөхцөл шаардлага хангаж байгаа юу гэдэгт судалгаа хийдэггүй. Бодит байдал дээр тус иргэдийн цалин хангалттай бус, хөдөлмөрийн нөхцөл нь хүнд хортой байдаг.
Учир нь зорилтот бүлгийн иргэд маань тусгай мэргэжил, мэдлэг үл шаардах ажил буюу ихэвчлэн хүнд хортой нөхцөлд ажиллах магадлал өндөр. Жишээ нь, уурын зуух, арьс ширний үйлдвэр, бичил уурхай, цэвэрлэх байгууламж гэх мэт газруудад ажилладаг. Эдгээр газруудад хөдөлмөрийн нөхцөл хүнд болон цалин бага байдаг.
Татвараа төлөөд 500 гаруй мянган төгрөгийн л цалин авч байгаа юм. Хүнд нөхцөлд ажил хийнэ нэмээд бага цалин авахаар дундаж давхарга луу шилжих ямар ч боломжгүй. Мөн ажлын байр нь баталгаагүй. Намар нь ажилд авчихад хавар нь халчихдаг жишээнүүд бий. Нэг ёсондоо тухайн хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд байдаг.
Хөдөлмөрийн орчин нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг. Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4, 5-н газар бий. Би судалгааныхаа хүрээнд Баянхонгор аймгийн уурын зуухнуудын хөдөлмөрийн орчин нөхцөлийг үнэлүүлсэн. Гэтэл тэнд ажиллагсад зөвшөөрөгдөх хэмжээнээс дахин их буюу маш хортой нөхцөлд ажиллаж байсан. Хөдөлмөр хамгааллын хувцасгүй, зориулалтын маскгүй, стандартын шаардлага хангаагүй багаж хэрэгсэлтэй ажиллаж байсан. Тэднийг гэртээ өмсдөг хувцастай нь ажиллуулж байгаа юм.
-Эрчим хүч, дулааны салбарын тарифын хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг чанд мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ нь тухайн хүмүүсийг өвчлүүлэх магадлал маш өндөр буюу эрүүл халамж хүртэгч байснаа өвчтэй болох нөхцөл нь бүрдчихдэг.Ингээд л эргээд халамжийн салбар луу ордог. Тиймээс нийгмийн халамж, тусламж шаардлагатай өрхийн иргэнийг ажлын байранд гарахад орчин нөхцөл, цалингийн талаарх судалгааг хийх хэрэгтэй.
Мөн эрчим хүч, дулааны салбарын тарифын хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг чанд мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хэлэлцээрт дулааны салбар гэж тусдаа заалт оруулах хэрэгтэй. Эрчим хүчний гэх ерөнхий агуулгатай учраас томоохон дулааны станцууд л уг дүрэм, журмыг хэрэгжүүлдэг. Гэтэл суманд үйл ажиллагаа явуулдаг дулааны зууханд энэ асуудлыг ярьдаггүй, хэлэлцэхгүй байна.
-Аймаг, сумдын дулааны зуухнуудын ХАБЭА-г хянадаг зохицуулалт байхгүй гэсэн үг үү?
-Байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэд улсын хөдөлмөр хамгаалалтын байцаагчид гэж бий. Гэхдээ сүүлийн 6-7 жилийн хугацаанд аймаг, сумдын дулааны станц, уурын зуухнуудад хяналт шалгалт хийх боломжгүй байсан. Учир нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас аль салбарт хяналт, шалгалт явуулах төлөвлөгөөг гаргадаг. Тэгэхээр улсын хяналтын байцаагч төлөвлөгөөнд тусгагдаагүй салбарыг шалгах боломж хомс.
Гэхдээ Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар зөвлөлөөс өнгөрсөн есдүгээр сараас эхлэн уурын зуухнуудад шалгалт хийсэн. Гэвч энэ асуудал манай улсын бүх дулааны зуухнуудад хамаатай. Шалгалтын үеэр уурын зууханд ажиллаж буй 27 хүнийг шинжилгээнд хамруулахад 19 төрлийн өвчин илэрсэн. Тухайлбал,
- Уушги тоосжих өвчин- Энэ бол уушгины хорт хавдрын суурь болдог.
- Нүдний хараа муудах- Гэрэлтүүлэг маш муу байсан
- Хүчилтөрөгчийн дутагдалтай- тухайн иргэд нүүрсхүчлийн хийгээр байнга амьсгалж байдаг.
- Зүрхний хэм алдагдалтай гэх мэт өвчлөл илэрсэн.
Энэ асуудалд орон нутгийн засаг дарга нар, төрийн байгууллагууд анхаарч хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг хэрэгжүүлж, засах шаардлагатай байна” гэлээ.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн 120 алба хаагч оролцов.