УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд болон УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл хийв.
Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-нд эхэлж наймдугаар сарын 30-ний өдөр хүртэл хуралдсан. Асуудлаа бүрэн хэлэлцэж дуусахын тулд дунд нь нэг удаа гурав хоногоор сунгасан. Нийт 30 хууль, тогтоомж баталсан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ гурван үзэл санааг онцолсон. Үүнд:
- Хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах
- Хуулийн зохицуулалт иж бүрэн тодорхой ойлгомжтой байж хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад УИХ бүрэн эрхийн хүрээнд анхаарч ажиллах
- Хууль цаг хугацааны хувьд хоцрогдолгүй, хөгжил, дэвшлийг дэмжсэн байх.
Зарим яам, агентлагт хууль давсан дүрэм баталсан тохиолдлууд их байна. Энэ дүрмээрээ иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж хохироож байна гэдэг асуудлыг хөндсөн. Ингээд УИХ-ын гишүүдээс санал авч 53 ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан.
Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хороотой хамааралтай өргөдлийг нэг банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн. Энэ хорооноос дүрэм баталчхаад, ингээд журам баталчхаад банк бус санхүүгийн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болж байна. Энд хуулиас давсан дүрэм, журам байгаа юм биш үү гэдэг гомдлыг иргэдээс ирүүлсэн. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг судалж үзээд дүгнэлтээ гаргах юм” гэв.