Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охины өндөр үнийн дүнтэй эдлэл хэрэглэлтэй холбоотойгоор татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байж болзошгүй гэх асуудал үүсээд буй.
Энэ асуудлыг шалгуулахаар иргэдийг төлөөлөн эдийн засагч Л.Лут-Очир Авлигатай тэмцэх газарт гомдол хүргүүлсэн. Түүнийг үл таних гурван залуу зодсон тухай мэдээллийг тэрбээр цахим хуудсаар дамжуулав хуваалцав.
Энэ талаар ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01:30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл ирсэн.
Мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бүртгэлд авч түүний биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээллээ.